СПОРТ

МҮБХ-ноос Н.Батсуурь аваргыг өнөөдрийн барилдаанаас өнжүүлэх шийдвэр гаргалаа

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдахгүйгээ илэрхийлсэн юм.

Улмаар улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжсөн.

Тэгвэл МҮБХ-ноос Н.Батсуурь аваргыг өнөөдрийн барилдаанаас түр түтгэлзүүлж, өнжүүлэх шийдвэр гаргалаа.

Сонирхуулахад, Даян аварга Н.Батуурь өмнөх барилдаанд зодоглохоор ирсэн ч МҮБХ түүнийг барилдуулаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 16, 2022 15:10

Батсуурьт ичих булчирхай байна уу улайрсан бух шиг

тулгаа
тулгаа
1 сар 16, 2022 17:31

ЁС зүйтэй сэтгүүлчид байдаг юм бол

тулгаа
тулгаа
1 сар 16, 2022 17:32

й нэрийг зөв бичээрэй таанууд
БӨАТУУРЬ ч гэх шиг. ХҮН доромжлохгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button