УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: БОАЖ-ын сайдаар сайн ажиллах эсэхийг цаг хугацаа харуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл үүний дараа МАН шуурхайлан Удирдах зөвлөлөө хуралдуулж, дараагийн сайдын асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалжийн мэдээллээр БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг дэмжжээ. Ингэснээр Ерөнхий сайд түүний нэрийг маргааш УИХ-д танилцуулах аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Иргэд рүү буруу чихэж болохгүй. Бодит байдлыг тодорхойлж, судалгаа шинжилгээтэй ажиллана гэж бодож байна. Ажиллаад ирэхээр хэр ажиллахыг цаг хугацаа харуулах байх” гэлээ.

-БОАЖ-ыг сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ-

Түүний хувьд 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаад ЕСӨН САРЫН дараа буюу тухайн оны арваннэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвшихээр зэхэж, тойргоо усалж байв. Гэвч мандат олдоогүй нь улмаас өнжсөн.

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас ШӨХТГ-ын даргаар томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 16:25

Mundag zaluu yamar ch baisan umnuh saidantsaruudaas hawi iluu

зочин
зочин
2022-01-17 17:00

Г####а билүү нөгөө хүүхнээ дагуулаад утааг нам дарах нь дээ

Зочин
Зочин
2022-01-17 18:29

Зуудаг гөлөг дольдогнуур цүнхний өлгүүр

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x