Нийгмийн

ХААН банкны хувьцаагаа худалдсан Хидэо Савада авлигын хэрэгт холбогдож, уучлал гуйлаа

ХААН банктай холбоотой Японы “Савада Холдингс” компанийн Ерөнхий захирал асан Хидэо Савада авлигын хэрэгт нэр холбогджээ. Энэ талаар японы www.kochinews.co.jp сайтад нийтлэгджээ.

Хэргийг тодруулбал, Японы “H.I.S.” аялал жуулчлалын компанийн хоёр охин компани тус улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” төслөөс хууль бусаар мөнгөн тэтгэмж авсан байна. Тэтгэмж авсан хэмээн буруутгагдаж байгаа нийт тэтгэмжийн хэмжээ 683 сая иен байгаа аж. “H.I.S.” компанийн үүсгэн байгуулагч, Хидэо Савада эл хэрэгтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, олны өмнө бөхийж, уучлалт гуйсан ч өөрийгөө дээрх төслөөс мөнгө завшаагүй, ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдэв.

“H.I.S.” компанийн хоёр охин компани гэдэг нь Оосака хотод байрлалтай “Japan Holiday Label” компани болон Токиод байрлах “Miki Tourist” компани юм. Хэвлэлийн бага хурал дээр ноён Хидэо Савада мэдэгдэхдээ, “Дүрэм зөрчсөн тохиолдол бий” гээд, “Miki Tourist” компанийн захирлыг албан тушаалаас нь огцруулах бодолтой байгаагаа мөн хэлэв. “H.I.S.” компанийн зүгээс ч бас компанийнхаа зарим нэг албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, ХААН банкны хувьцааны 60 хувийг "Савада холдингс" компани эзэмшдэг байсан. Тус компанийн захирлаар Хидэо Савада ажиллаж байсан билээ. Харин өнгөрсөн онд тэр уг 60 хувийнхаа 32-ыг Японы "Упсилон" ХХН, "Метакапитал" компаниудад худалдаад байгаа юм.

(Эх сурвалж: kochinews.co.jp)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 14:24

Энд маш их сэтгэгдэл бичих хэрэгтэй БҮҮР тодорхой болгох шаардлагтай

Зочин
Зочин
2022-01-18 14:47

бүтэхгүй япон юм биш үү тэгээд л хүнд гаруудтай нэр холбогдоод байна даа

Зочин
Зочин
2022-01-18 15:20

Mongolchuud uursdiigee xichee.

hetsuu yum
hetsuu yum
2022-01-19 10:53

Haan banknii huvitsaag deeremdeh gesen mongol novshnuud hudlaa shuugian sensaats huutsoldood baih shig baihiin,

Зочин
Зочин
2022-01-20 13:23

Зарах нь зөв ашиг өгдөггүй ганц хүн идээд монголын том жижиг бүх бизнесийг хийгээд арай дэндүү

Холбоотой мэдээ

Back to top button