
ОХУ-ын Мурманскийн ойролцоо найман настай хүүгээ дагуулсан эцэг цасны мотоциклтой тайга руу яваад алга болжээ. Энэ талаар “Telegram Mash” суваг мэдээллээ.
Нэгдүгээр сарын 17-ны өглөө 45 настай Михаил Васильев гэх иргэн хүүгийн хамт Никель тосгоноос Лысая уул руу явсан байна. Эцэг, хүү хоёр Заяц болон Восьмерка нуур луу очихоор төлөвлөсөн байжээ.

Тэд оройдоо тосгон руугаа буцаж ирэхээр явсан ч одоо болтол буцаж ирээгүй, байршил нь ч тодорхойгүй байгаа аж. Эцэг, хүү хоёрыг хайхаар орон нутгийн аврагчдын баг бүрдэж, эрэлд гарчээ.
Салхитай, цасан шуургатай гээд цаг агаарын таагүй үзэгдэх орчны нөхцөл муудсанаас зарим чиглэлүүдэд зам хаагдсан байна.
(Эх сурвалж: Time News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан олдоосой