Гуравдугаар сард ОХУ-ын газрын тосны экспортын орлого их хэмжээгээр нэмэгджээ
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мягмар гарагт /2026.04.14/ мэдэгдэл хийснээр гуравдугаар сард ОХУ-ын газрын тосны экспортын орлого их хэмжээгээр нэмэгджээ. Тодруулбал Ираны дайны улмаас АНУ дэлхийн эрчим хүчний салбарыг тогтворжуулахын тулд Орост тавьсан газрын тосны хоригоо түр хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбогдон ОХУ-ын газрын тосны экспортын орлого хоёр дахин нэмэгдсэн байна.
“IEA” сар бүр гаргадаг газрын тосны зах зээлийн тайлангаас харвал ОХУ 19 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тос экспортолжээ. Энэ нь хоёрдугаар сарын 9.75 тэрбум ам.долларын экспортоос эрс өссөн үзүүлэлт байлаа. Хоёрдугаар сарын орлого нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлт байсан юм. Гуравдугаар сард ОХУ-ыын газрын тосны экспорт өдөрт 7.1 сая баррель хүрч, хоёрдугаар сарынхаас 320 мянган баррелиар өсжээ.
Орлого гэнэтээр нэмэгдсэн ч гэсэн Украины цохилтын улмаас ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэлийн өсөлт зогсонги байдалд орж магадгүй юм. Мөн АНУ хоригоо сулласан хугацаа дуусаж, сунгах эсэх тодорхойгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Сангийн сайд Скотт Бессент нар хугацааг сунгах нь сайн алхам байж магадгүй гэдэг дээр санал нийлсэн гэх мэдээлэл явж байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.