НИЙГЭМХУУЛЬ

Д.Тогтохсүрэн: Барааны үнэ нэмэгдсэнээс иргэдийн тэтгэвэр, тэтгэмж хүрэлцэхгүй байна

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаан үргэлжилж буй. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганаар хэлэлцсэн асуудлын тухай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

"Үндсэн хуулинд зааснаар 75-аас доошгүй гишүүн хуралдах ёстой. Өнөөдрийн хурлаар Монгол улсын эрх ашгийг хамгаалахтай холбоотой том хуулийг баталсан. Энэ нь чухал ач холбогдолтой хууль юм. 2022 оны улсын төсвийг баталсан. Улсын төсөв нэлээд тэлсэн том төсвийг баталж өгсөн. Бусад, хэлэлцэхээр төлөвлөсөн олон асуудлыг хэлэлцсэн. Ковидтой байсан ч танхим бүрэн ирцтэй байсаар намрын чуулган хаалаа.

Инфляци өндөр байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тээвэр, ложистиктой холбоотой асуудал. Барааны үнэ нэмэгдэж байгаа учир тэтгэвэр тэтгэмж хүрэлцэхгүй байна. Энэ асуудлыг судалж үзээд Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэх чиглэл ирсэн. Миний авсан мэдээллээр Засгийн газар энэ асуудлаар ярилцаж, Сангийн сайд Нийгмийн хамгааллын сайдад үүрэг чиглэл өгөөд, судалгаа тооцоо хийгдээд явж байгаа. Тэтгэвэр нэмэгдэх бол төсөвт тодотгол хийгдэх нь тодорхой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-18 17:27

Юу гэж байгаа юм бэ. Гишүүдийн гол ажил чинь хууль боловсруулах, өргөн барих биз дээ. Улс төр хийсэн гэж юу яриад байгаа юм. Өөрөө ч гэсэн дөнгөж өмнө нь юмны үнэ өсөөд тэтгэвэр хүрэхгүй байна гэж хэлээ биз дээ. Аль хэдийн өргөн барих ёстой асуудлыг юу ч хараагүй, үзээгүй юм шиг нам сууугаа биз дээ танай намыхан. Цаашдаа тэгээд ЗГ -т эрхийг нь өгчихвөл өарсдийнхөө авилгын 4.0 тэобумаа нэмэх асуудлыг өргөн барьчихаад иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг хэзээ ч ярихгүй гэсэн үг юм байна л даа. Наад дарангуйллаа зогсоогоочээ.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x