Улс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэнгийн 1,8 тэрбумын хөрөнгийг царцааж, хэргийг нь прокурорт шилжүүллээ

"Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал асан Д.Тогтохсүрэнг тав хүртэлх хорих жилийн ялтай зүйл заалтаар энэ оны 2- сард цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Гэсэн ч цагаан сарын өмнө тэр сарын хугацааныхаа тэн хагаст нь хоригдож байгаад эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан юм. Түүнийгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байсан бөгөөд АТГ түүнийг 100 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьсан.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусгасан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

АТГ-ын мэдээлэлд дурдсанаар, Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан.

Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6,600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250 сая төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Битгий хуц цагаан захтнуудаа ерөөсөө яллахгүй гээд хуульчлаач ардын хүүхэд нэгнээ шанаадахад 10 жил чаана өлсөөд ганц талх чаахад бас 10 жил.Энэ нөхөр их өндрөө авсан гар шүү намын бүлгийн дарга хийгээд чаг чаг хийгээл байсан сонгуульд гусуулаад дээр дурьдсан газар даргаар очоод шууд нэг худагт чаасан.Ял авахгүй дээ харж байгаарай инээхээс бусад эмгэг өвчтэй гээл баашлана тэр царцаагдсан хөрөнгө хураагдсан мөнгө нь өнгөц төдий юм л байж таараа Өвөрхангайн улаан хацароасан муу эргүү мангар бацаан

Зочин
Зочин

Хахууль авах, шамшигдуулах үедээ эрүүл, хоригдох үедээ эрүүл мэндийн шалтгаантай болчдог.Ашиг хонжоо хайхаасаа өмнө нь -Би гэдэг амьтан хэдэн настай билээ дээ гэж эхлээд нэг бодчихож бай.

Бат
Бат

Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

pizdaag Hayanhirvaa shig torgood yavuulag biz

Холбоотой мэдээ

Back to top button