ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
БНХАУ: Нүүрээ будсан эрчүүдийг ТВ-ийн эфирээр гаргахыг хориглов

Хятадын эрх баригчид телевизийн эфирээр нүүрээ будсан эрэгтэйчүүдийг гаргахгүй байх шийдвэр гаргажээ.
Эл шийдвэрийг Хятадын ард түмний “ёс суртахууны үнэлэмж”-д нийцүүлэн гоо сайхны стандартыг тогтоох үүргийн хүрээнд гаргажээ. Нүүрээ буддаг эрчүүд нь “уламжлалт” эр хүний үзэл санаатай нийцэхгүй хэмээн үзсэнтэй нь холбоотой аж.

Мөн эрх баригчид телевизийн цэнгээнт энтертайнмент нэвтрүүлгүүдийн оронд социалист чиг хандлага болон Хятадын уламжлалт соёлыг сурталчлан таниулсан контентуудад түлхүү анхаарлаа хандуулахыг сануулсан байна. Үүнээс гадна телевизээр баян чинээлэг хүмүүсийн ахуй амьдрал, тансаглалыг үзэгчдэд үзүүлэхийг хоригложээ.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaid jinhene utgaaraa bii dee hh