
Ирак, Туркийг холбосон Киркук-Жейхан хэмээх газрын тосны хоолойд хүчтэй дэлбэрэлт болж, томоохон хэмжээний гал гарчээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.
Туркийн төрийн өмчит “Ботас” газрын тос дамжуулах хоолойн оператор компани тус улсын зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш мужийн ойролцоо дэлбэрэлт болсны дараа Киркук-Жейхан хоолойгоор дамждаг газрын тосны нийлүүлэлт ийнхүү тасалджээ.
Дэлбэрэлтийн дараа гал гарч, гал сөнөөгчид, аврагчид галыг унтраахаар ажиллаж байгаа талаар “Ботас” компани мэдэгдэлдээ дурджээ. Дамжуулах хоолойгоос 511 км-ийн ойролцоохон болсон дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа гэлээ. Хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл ирээгүй байгаа ч түймэр орон сууцны хороолол руу тархах магадлалтай байгаа аж.
970 км урт хоолойг Иракийн Киркукээс Туркийн Жейхан боомт руу газрын тос дамжуулахад ашигладаг хоолой гэж тэмдэглэжээ.
Энэ удаагийн осол бол газрын тосны нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнийг сүүлийн долоон жилд хамгийн дээд төвшинд хүргэсэн хамгийн сүүлийн жишээ болж байна. Өнгөрсөн хоногт “Brent” маркийн газрын тосны фьючерс 1.30 ам.доллараар нэмэгдэж, нэг баррель /торх/ нь 88,81 ам.доллар болжээ.
(Эх сурвалж: Bloomberg)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.