ДЭЛХИЙНИЙГЭМ

Германы ГХ-ийн сайд ковидтой холбоотой хууль бус төлбөрийн хэргээр шалгагдаж байна

Берлин хотын прокурорын газар Германы Ногоон Hамын тэргүүлэгч гишүүд, тус намын дарга Анналена Бербок, Роберт Хабек нарыг шалгаж эхэлсэн талаар “Der Spiegel” сэтгүүл лхагва гараг /2022.01.19/-т мэдээлэв.

Анналена Бербок нь одоо Германы Гадаад Хэргийн сайдаар, харин Роберт Хабек Эдийн Засгийн сайд, Дэд канцлерын албан тушаалыг хашиж байгаа юм.

“Der Spiegel” хэвлэлд бичсэнээр, тус намын тэргүүлэгчдийн төлөөлөгчид 2020 онд тус бүр 1.5 мянган еврогийн “коронавирус”-тай холбоотой төлбөрийг хууль бусаар хүлээн авсан нь ил болжээ. Ногоон Намын тэргүүлэгчид эл мөнгөн “урамшуулал”-ыг өөрсдөдөө хувааж авсан гэгдэж байгаа юм.

Намын тэргүүлэгчдийн бүх гишүүд, тухайлбал Рикарда Ланг, Жамила Шефер, намын тэргүүн Михаэль Келльнер, санхүүч Марк Урбач нар мөрдөн байцаалтад оролцож байгаа аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа үнэн гэдгийг прокурорын байгууллага ч, намын зүгээс ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нотолсон байна.

Гадаад Хэргийн сайд Анналена Бербок нь коронавирустай холбоотой мөнгөн урамшууллыг хууль бусаар авсан гэдэг нь сонгуулийн кампанит ажлынх нь үеэр анхаарал татсан сэдэв болсон.

2021 оны өнгөрсөн тавдугаар сард германы сэтгүүлч Сандра Майшбергерийн ярилцлагын ток шоу нэвтрүүлэгт оролцохдоо Бербок хууль бус мөнгөн урамшуулал авсан гэдгээ “Зул сарын баярын урамшуулал” хэмээн өөрөөр нэрлээд, өөрөө ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, гэм буруугүй хэмээн мэдэгдсэн. Түүнийг гол буруутгагдаж байгаа шалтгаан нь төлбөрийн талаар Бундестагийн даргад мэдэгдэх ёстойг хэлээгүйд байгаа юм.

Гадаад Хэргийн сайд Анналена Бербок харамсаж байгаагаа илэрхийлээд “Би гаргасан алдаандаа өөртөө маш их уурласан” хэмээжээ.

(Эх сурвалж: Euronews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 09:25

mongold baigaa durakuudiig ingeed neg shalgaasai

Зочин
Зочин
2022-01-23 21:37

Mанайхан А нар шоолж инээж байгаа байх. Ердөө 1500 евро юу гээд ?

Холбоотой мэдээ

Back to top button