ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Чехийн дуучин зориудаар коронавирусийн халдвар авч, нас баржээ

Чехийн нэрт дуучин Хана Хорка коронавирусийн эсрэг вакцинд хамрагдахгүйн тулд зориудаар коронавирусийн халдвар авч, нас баржээ. Энэ талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг дуучин бүсгүйн хүү Ян Рекээс иш татан мэдээллээ.

Дуучны хүү аавтайгаа хамт коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч, Есүс Христийн мэндэлсний баярын өдөр хоёул коронавирусийн халдвар авсан аж. Гэсэн ч, Хана Хорка халдвар авсан нөхөр, хүү хоёроосоо өөрийгөө тусгаарлахын оронд тэндэнтэй хамт байж, өөрөө халдвар авсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө санаатай эрсдэлд оруулах сонголт хийжээ.

“Аав, бид хоёрын шинжилгээний хариу эерэг гарсан тул ээж биднээс өөрийгөө тусгаарлах ёстой байсан. Гэтэл ээж үргэлж бидэнтэй үргэлж бидэнтэй хамт байсан" гэж хүү нь ярьсан.

Хана Хорка нас барсан өдрөө бие нь өмнөхөөсөө дээрдсэн, сайхан мэдрэмж төрж байна гээд гадагш зугаалахаар гарсан аж. Гэсэн ч, үүний дараа түүний нуруу нь өвдөж, хэвтэж амрахаар шийдсэн аж.

Хүүгийнх нь хэлснээр, дуучин вакцинд хамрагдаагүй шалтгаан нь коронавирусийн эсрэг вакцины хуйвалдааны зарим хачирхалтай онолуудад итгэдэггүй байсан гэжээ.

Дуучин вакцин хийлгэхээс илүүтэйгээр коронавирусийн халдвар авсан нь илүү дээр гэсэн үзэлтэй нь байсан аж.

(Эх сурвалж: BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button