ДЭЛХИЙНИЙГЭМ

Гадаадын хэвлэл: Хэт олон хүний амийг хөнөөсөн хэрэгт Чингис хаан хариуцлага хүлээх учиртай юу

Чингис хаан. Энэ нэрийг та лав сая удаа сонссон байх.

Монголын эзэнт гүрний агуу удирдагчийн талаар бага зэрэг мэддэг хүмүүс ч энэ нэрийг нь сонсмогцоо л аймшигт мэдрэмж төрдөг гэлцдэг. Чингис хааныг түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагчдын нэг, мянган жилд мэндлэх агуу хүн хэмээн өргөмжилдөг.

Чингис хаан Монголын эзэнт гүрнийг захирах хугацаандаа Монгол Улсыг нэгтгэж, Ази тивд эрх мэдлээ түгээж, цуцашгүй хүч чадал, суу ухаан, басхүү цус урсган эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, өргөжүүлсэн. Түүний эзэнт гүрэн нь цэрэгжсэн сахилга баттай байсан бөгөөд энэ нь эцэстээ бүс нутгийн нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэж, Адриатын тэнгисээс Хятадын Номхон далайн эрэг хүртэл үргэлжилсэн нэгэн цул овог аймаг болж чадсан түүхтэй.

Ийм хэмжээний байлдан дагуулалтаар мэдээж тодорхой тооны золиос гарсан нь гарцаагүй боловч Чингис хааны үеийн “үхэгсэд”-ийн шарилын тоо чухам хэд вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүний хариулт таныг цочирдуулж ч магад. Түүхчид, судлаачид болон түүхийн судалгаагаар дагнасан “History Extra” байгууллагын гаргасан тооцооллоор, Чингис хааны байлдан дагуулалтын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 40 саяд хүрч магадгүй гэжээ.

Тиймээс Чингис хаан олон сая хүний амийг хороосон хэрэгтээ хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэх хүмүүс бий. Чингис хааны байлдан дагуулалтыг гайхан биширдэг ч гэлээ бас түүнийг бүх цаг үеийн хамгийн аюултай удирдагч байсан гэдэг юм.

Нөгөөтээгүүр, эрдэмтэд Чингис хаан маш олон хүний ​​аминд хүрсэн тул дэлхий “эдгэрч” эхэлсэн гэж дүгнэсэн байдаг. Карнегийн хүрээлэнгийн дэлхийн эрчим хүчний хэлтсийн судалгаагаар 40 сая хүнийг буюу тухайн үеийн дэлхийн хүн амын арван хувийг хөнөөснөөрөө дэлхийн агаар мандлаас даруй 700 сая тонн нүүрстөрөгчийг зайлуулсан болохыг олж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, маш олон хүнийг үй олноор нь устгаснаар, тариалангийн газар нутаг дахин сэргэж эхэлсэн. Ой модгүй болсон газрууд ч дахин ойгоор бүрхэгдсэн нь бодит зүйл. Үүнийг орчин үеийнхээр жишин зүйрлэвээс, нэг жилийн хугацаанд бензинээр ажилладаг бүх машиныг дэлхийгээс алга болгосонтой адил юм. Тиймээс, Чингис хааны байлдан дагуулалтыг хоёр өнцгөөр авч үзэх зүйд нийцнэ.  

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-20 13:44

Ashgui denduu hiirehtsgeecen boljee

Зочин
Зочин
2022-01-20 18:59

Аргагүй л Тэнгэрийн хүү буюу

Холбоотой мэдээ

Back to top button