НИЙГЭМ
Шахмал түлшийг үйлдвэрт долоо хонуулаад борлуулалтын цэг рүү хүргэдэг болжээ
Өчигдөр /2022.01.19/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн байранд ажилласан. Үүгээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлт чанарын шаардлага хангаж буй эсэхийг шалгажээ.
Баримталдаг стандартаар бол шахмал түлшний чийглэг 10 хувь дотор байхад хэвийн. Харин үйлдвэрлэгдэж буй түлшнүүдийн чийглэг 6-7 хувь зааж байгааг албаны хүмүүс онцолсон байна.
Харин иргэдийн зүгээс шахмал түлш чийгтэй хүргэгдэн ирж байгааг онцолсоор байгаа. Тэгвэл үйлдвэрээс шинэхэн гарсан түлшийг 24-48 цагийн дотор борлуулалтын цэгүүд рүү хүргэдэг байсан бол больж, долоо хонуулдаг болгож өөрчилсөн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.