ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-ын эрх баригчид Цагаан сарын өмнө хорио цээрийн хуаран босголоо

БНХАУ-ын эрх баригчид энэ сард “КОВИД-19”-ийн халдвар гарсны дараа хэдэн арван сая хүнийг хөл хорьсон. Харин энэ удаад дөрвөн мянга гаруй хүнийг байрлуулах боломжтой асар том хорио цээрийн тусгай хуаран байгуулж, коронавирустай өвчтөнүүдийг жижиг төмөр чингэлэгт байрлуулж эхэллээ. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ агентлаг мэдээллээ.

Хятадын Аньян, Южөү, Шиань хотуудад хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд оршин суугчдыг хоол хүнсээ худалдаж авахаар гэрээсээ гарахыг нь хүртэл хоригложээ.

Хорио цээрийн хуаранд хүмүүсийг хоёр долоо хоног байлгаж эхэлсэн. Дэглэмд байгаа хүмүүст модон ор, бие засах газар бүхий жижиг чингэлэг ногдож байгаа аж.

“Миндэ 8 Йингли” /Mingde 8 Yingli/ орон сууцны хорооллын оршин суугчдыг нэгдүгээр сарын 1-ний шөнө дундаас хойш гэрээсээ гарч, хорио цээрийн төв рүү явах хэрэгтэй гэж мэдэгджээ. Энэ хүрээнд, тус орон сууцны хорооллын оршин суугчдыг хорио цээрийн бааз руу хүргэхээр 30 автобус ирсэн гэж гэрчүүд мэдээлсэн байна.

Хорио цээрийн хуаран нь нийслэл Бээжин хотыг тойрсон Хэбэй мужийн төв Шижиажуан хотын захад байрлаж байгаа аж.

БНХАУ-ын эрх баригчид Бээжингийн өвлийн олимп болохтой холбогдуулан ийнхүү хөл хорионы чанга дэглэм мөрдөж эхэлсэн. Үүний үр дүнд ихэнх нутаг дэвсгэрт халдварын тохиолдол буурч, хэвийн байдалдаа орсон байна. Халдварын тохиолдол огцом өссөн нь хятадуудын хамгийн чухал баяр болох Цагаан сарын баяр болохоос өмнө ийнхүү олон зуун сая хүмүүс гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөнд саад учруулж байгааг эх сурвалж онцолжээ.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2022-01-21 15:36

dolj bash sain arga hemjee bolj6.Hul horiloo togtoogui aulm evching aldaj tajahdal uyn oron nutag,aav eejdee ochih ve?Uhchihvel bur hetsuu bizdee. Uvchingui,amid baival medeej cain saihan tsag irnee,ter tsagt bayajmai uulzaldah bolno.Mash sauhan

Холбоотой мэдээ

Back to top button