Ярилцлага

Н.Оюун: Туршлагагүй эмчээр давхраа хийлгээд ажлаасаа халагдаж, нөхөртөө хаягдсан эмэгтэй ч бий

"Перфект” эмнэлгийн үүсгэн байгуулагч Н.Оюунтай хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэв.

Тэр “Перфект” эмнэлгийн үүсгэн байгуулагч, удирдагч бас гол мэс засалч нь. Н.Оюун “Би өглөө ажилчидтайгаа адилхан цасаа цэвэрлэдэг. Захирал гэж хэлүүлэх аймаар эвгүй байдаг” хэмээнэ. Кубад суралцаж ирээд ор хийгддэггүй байсан олон хагалгааг чадварлаг нэвтрүүлж, салбарынхаа төлөө гал усан дундуур зүтгэсэн тэрбээр хэвлэлд тэр бүр ам нээгээд байдаггүй.

Гурван хэл дээр үргэлж уншиж, өөрийгөө цэнэглэдэг түүний адал баялаг амьдрал, мэдсэн сурснаас хуваалцахад ярилцлагын цаг дэндүү богино. Одоо тэр “Намайг хүмүүс гоо сайхны мэс засалч л гэж ойлгоод, яг миний тусламж хэрэгтэй хүмүүс олж, зорьж ирэхгүй байна. Би гоо сайхны мэс засалч гэж хэлүүлэхээс бүр үс босдог” хэмээнэ.

Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.


1990 ОНД СУВИЛАГЧАА “ӨВЧТӨНТЭЙ СӨГДӨЖ, МӨРГӨЖ ХАРЬЦ” ГЭЖ ЗАГНАЖ БАЙЛАА

-Танаар гоо сайхны мэс засал хийлгэсэн олны танил хүмүүс дараа нь Солонгост, Америкт өндөр үнээр үйлчлүүлсэн гэцгээх нь элбэг гэж сонссон. Ийм яриа таны чихэнд хүрэхэд ямар санагддаг вэ?

-20-иод жилийн өмнө гомдмоор ч юм шиг санагддаг, харамсдаг байсан. Одоо бол дасаж дээ. Нөгөө талдаа энэ нь хувь хүний нууц учраас “Манай эмнэлэг ийм мэс засал хийдэг”, “Би ингэж хийлээ” гэж ил мэдээлж, ярьж болохгүй. Ёс зүйд үл нийцнэ. Иймд тухайн хүний өөрийн ухамсраас шалтгаалах л асуудал.

-Сүүлдээ дасчихсан гэхээр байнга шахуу л болдог үйл явдал юм аа даа?

-/Инээв, Сурв/. Ер нь олон байгаа. Дөрөв, таван хагалгаа хийлгэчхээд “Өөрөөрөө байгаа минь л энэ” гэж ярьдаг хүмүүс ч бий. Эсвэл өөр нэгэн салоны нүүр царай болдог ч юм уу. Тэр зэрэг бол надад хамаагүй ээ. Эмч үүргээ гүйцэтгэж, үйлчлүүлэгчээ аз жаргалтай болгоод тавьчихсан бол боллоо. “Дайснаа ч гэсэн эмчилнэ” гэсэн тангарагтай хүмүүс шүү дээ, бид. Хамгийн дургүй хүн минь орж ирсэн ч тусламж үзүүлэх ёстой.

-Ихэнх ярилцлагын саналаас та татгалздаг гэсэн. “Таксины жолооч, чулуучин зэрэг эгэл хүмүүсийг л оруулдаг” гэхийг нь сонсоод хэдэн жилийн өмнө нэг ярилцлага өгсөн гэж дурсаж байсан. Харин ийм даруу зан эмчийн ёс зүй юү, эсвэл суурь хүмүүжлээс үүдэж төлөвшсөн юм уу?

-Аль, аль нь. Бидний үеийнхнийг аав ээж, өвөө эмээ нь “Эрдэмт хүн даруу” гэж, ихэвчлэн зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байсан.

Би математик, физиктээ илүү сайн хүүхэд байсан л даа. 10 жилдээ сургуулиа сольтол багш нар нь томъёоны гаргалгаа олигтой хийчхэж чадахгүй байхаар нь гэртээ ирээд муулдаг байхгүй юу. Тэгэхээр аав “Өөрийгөө хичээ” гэж л загнана шүү дээ. “Ардын багшийг битгий муулаад бай”. Би нэг их айхавтар “хүмүүжүүлэгч” айлд өсөөгүй л дээ. Аав эдийн засагч, ээж дөрөвдүгээр ангийн боловсролтой. Гэхдээ маш шударга хүн.

Дараа нь Кубад суралцсан, тэнд эмч хүний ёс зүй маш өндөр. Эмч, өвчтөн хоёр найз шиг ойр харьцана. Тэгсэн мөртлөө эмч нь өвчтөнийхөө төлөө, бүх чадахаа дайчилдаг. Үүнийг Кубийн сургалт өгдөг. Мөн цаашдаа биеэ дааж, өөрөө өөрийгөө боловсруулах суурь чадвартай болгож төгсгөдөг. Би Монголд ирээд их сургуульд багшлаад, дарга, цэрэг болохдоо ч яг энэ үзэл бодлоороо зүтгэсэн.

Өглөө зөвлөх эмч өвчтөнүүдээ үзээд, тойроод явдаг даа. Тэгэхэд сувилагч миний өмнө орчихсон “Босоорой, босоорой. Зөвлөх эмчийн үзлэг явах гэж байна” гээд өвчтөнүүдийг алчуураар ороолгож байгаа юм. Тэгэхээр нь “Энэ хүмүүс хэвтэж байх ёстой. Би зөвлөх эмч гэхээрээ тэнгэрийн амьтан биш. Албан тушаал өвөрлөчихсөн нэг эмч л явж байна шүү дээ” гэж уурлаад, “Өвчтөнтэй мөлхөж, сөгдөж, алгадаад авсан ч инээж харьцах ёстой” гэж хэлж байсан.

Өвчтэй хүн маш эгоист болдог. “Би өвчтэй байна” гэж ирээд л гэр орныхондоо, эмч, сувилагч нарт туньдаг. Энэ бол өвчтэй хүний сэтгэл зүйн онцлог байхгүй юу, их хувиа хичээгч болдог. Тэгэхэд үүнийг нь ойлгохгүй, урдаас нь ширүүн харьцаад байвал мөргөлдөөн болно шүү дээ. Тэгж хэлээд ад болж л байлаа.

-Сувилагчид тийм үг хэлж байсан нь хэдэн онд вэ?

-Тэр 1990-ээд он.

-Одоо харин ч эсрэгээрээ, эмч нартай айж, бэргэж, бөхөлзөж харьцдаг болчихсон юм шиг.

-Үгүй ээ, бүр эсрэгээрээ юм биш үү. Социализмын үед өвчтөнүүд хаа очиж эмчийн үгийг сайн дагадаг, хүндэтгэдэг байсан. Эмч нар нь ч эмч нар шиг байсан л даа. Одоо эсрэг болчхоод байгаа шүү дээ.

Манай эмнэлэг дээр тийм асуудал гарах нь ховор ч улсын эмнэлгүүдэд эмчийг загнах нь маш элбэг. Бичиж өгсөн эмийг нь ламд үзүүлж ирчхээд уухгүй, сошиалаас баахан хэрэгтэй хэрэггүй мэдээлэл авчхаад түүнийгээ хольж хутгана. Өөрөө өөрсдийгөө эмчилчих гээд л байгаа. Эмч нар нь ч зүгээр байхгүй, ингээд үзэж тарна.

-Өвчтөн эмчтэй ингэж хүлээсгүй харьцдаг болсон нь эмч хүний үүднээс хэр зөв өөрчлөлт вэ?

-Нийгмээ дагаад л ирж буй өөрчлөлт. Ганцхан эрүүл мэндийн салбарт биш гадаа гудамжинд, гэр бүлийн орчинд бухимдал их байгаа. Угаас өвчтөн хүний эгоист сэтгэл зүй дээр нийгмийн бухимдал нэмэгдэхээр арга ч үгүй. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу байна. Миний бодоход социализмын үеийнхээрээ л яваад байна. Хожимдсон ч гэсэн үүнийг даруй өөрчлөх л хэрэгтэй.

Товчоор хэлэхэд, энэ салбар судалгаа шинжилгээ, эмчилгээ болон сургалт гурваа хамтад нь авч явах ёстой. Гэтэл гурван тийшээ салчихсан. Наад захын Солонгост ч юм уу, Японд очиход дандаа нэг гурвалжин үйлчилж байгаа. Юу гэхээр, хамгийн дээр нь профессор, түүний доор ассосиат профессорууд, дараа нь ассистэнт профессорууд, тэдгээрийн доор залуу эмч нар, резидентүүд нь байдаг. Ийм шаталсан тогтолцоогоор хүнээ үзэж, эмчлэхээс гадна хойч үеэ бэлддэг.

Манайд болохоор дөнгөж сургууль төгссөн эмчийг эмнэлэгт орон тоогоор зоочихдог. Тийм хүүхэд алдаа хийнэ. Хүн эндэхийг үгүйсгэхгүй, харин түүнд нь ард түмэн уурладаг. Угтаа сургууль төгссөнөөс хойш дахиад 10 жил ажиллаж байж эмч биеэ даан зөв шийдвэр гаргах түвшинд очдог. Тэр хооронд хүнээ үзэж явна л даа, гэхдээ заавал дэргэд нь профессорууд хянаж, чиглүүлэх ёстой.

Эмч нар ганц цалингаас болж мэргэжлээрээ ажиллахаа болиод байгаа ч хэрэг биш. “Хүн алчихъя” гэж хэн ч эмч болдоггүй, цалин багатай ч “Сайн эмч болно” л гэж хүсдэг. ЭЕШ-аар хамгийн гайгүй оноо авсан хүүхдүүд анагаахын салбарыг сонгодог. Гэтэл тэр сайхан хүүхдүүдийг яагаад олигтой эмч болгож чадахгүй, дандаа “Алуурчин” гэж цоллуулдаг юм бэ гэхээр тогтолцоо нь болохгүй байна. Ширээний араас эмч бэлтгээд байна л даа.

Эмнэлгүүд орон тооны бүтэцтэй учраас нэг эмч насаараа монополь суучихдаг ч тал бий. Тийм эмч ядаж англи хэл дээр мэргэжлийн юмаа олоод уншчихгүй учраас тодорхой хэмжээгээр хоцрогдчихсон байгаа. Суудлаа тавьж өгдөггүй, хаалттай. Тэгэхээр энэ олон залуус амьдралынхаа хайран 10 жилийг зориулчхаад эмчээр ажиллахгүй байна шүү дээ.

ЦАЛИНГААРАА ЦАГААН БУДАГ АВААД, ХАНАА БУДЧИХСАН ЧИНЬ МАНАЙ ТАСАГ ГЭРЭЛТЭЭД Л ИРСЭН

-“Социализмын үеийнхээрээ байна” гэж тодотгосны үндсэн шалтгаан нь орон тооны тогтолцоо юу, эсвэл сургалт уу?

-Орон тооны тогтолцоо. Хоёрдугаарт, түрүүнд ярьсан профессорын тогтолцоо алга. Одоо Солонгост очоод эмнэлэгт үзүүллээ гэхэд эхлээд залуувтар эмч орж ирнэ. Дараа нь профессор гээд бас нэг залуу ороод ирж байгаа юм. Залуу эмчийнхээ үзлэгийг хянаж байна шүү дээ. Ингээд онош тодруулаад, шинжилгээ хийгээд дууссаны эцэст хамгийн настай нэг хүн үзэх гээд сууж байх жишээтэй.

Бид “Хойч үеэ сургана, залуу үеэ бэлдэнэ” гэж эмчийн тангараг өргөдөг. Би хэдийгээр хувьд гарчихсан ч эмч бэлтгэсээр байна. Зарим мөнгө төгрөгийн сонирхолтой нь арай эрт надаас салаад явчихдаг л даа. “Ядаж 10 жил дэргэд байгаарай” гэж гуйх, захихын хооронд хэлдэг.

-Та хувийн эмнэлэг байгуулахаасаа өмнө салбарынхаа тогтолцоог өөрчлөх гэж хэр их дуугарч явсан бэ. Асуудлаа ойлгодог, зарчимтай хүний үг өнөө үед хаа сайгүй л үгүйлэгддэг болж дээ?

-Социализмын үед маш их ажилласан л даа. П.Нямдаваа гуайг сайд байхад би “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдэг авсан юм. “Таныг сайд дуудаж байна” гэхээр нь подволк, жинстэй гүйгээд очтол баахан торгон дээл, баглаа цэцэг болсон хүмүүс сууж байсан. Тэр дундаас гэнэт намайг дуудаж, шагнахаар нь сандарсан гэж. Дараа нь сайд шагнал авсан хүмүүстэй цайлангаа хэлэлцүүлэг хийхэд би босоод шүүмжлээд тавьчихсан, салбараа. Шагнуулчхаад шүүмжилчихсэн гэсэн үг л дээ.

Энэ анхных нь. Үүнээс хойш үе үеийн сайд нартай цаг аваад л уулздаг байсан. Д.Сарангэрэл сайдаас хойш харин уулзаагүй.

-Д.Сарангэрэл сайдтай уулзсан уу?

-Үгүй. Мэргэжлийн хүн биш шүү дээ. С.Удвалыг сайд байх үед орсон, нэг их хүлээж авахгүй, ойлгохгүй байсан. Харин Л.Ламбаа сайд их анхаарч, хожим нь УИХ-ын чуулганы индэр дээрээс миний ярьсан зүйлсээс эш татахыг нь сонсоод баярлаж л байлаа. Үгээ хэлэх гэж сайд бүр лүү орсоор, “Энэ Н.Оюун сайдын өрөөгөөр гүйгээд байна. Яах гээд байгаа юм бол” гэсэн ярианд ч орж байлаа. Сүүлийн залуу сайд нартай уулзаагүй байна.

-Таныг анх ажиллаж эхлэх үед тогтолцоо гэхээс илүү эмнэлгүүд хөл дээрээ тогтож авах нь илүү амин чухал байсан байх л даа?

-Ер нь 1990 онд эмнэлэг хов хоосон, хав харанхуй, бүгд ганзагын наймаанд явчихсан, их хэцүү байсан. Оёдлын утас зах дээрээс авч ариутгаад хэрэглэдэг. Ямар ч багаж, төхөөрөмж гэх юм байхгүй. Нэгдүгээр эмнэлэгт /Тухайн үеийн Улсын төв клинтик, Сурв/ ажиллаж байхдаа тасгаа өөд нь татах гэж цалингаараа цагаан будаг аваад, ханаа будаж байсан. Нэгдүгээр эмнэлгийн тасгууд хав харанхуй байлаа шүү дээ. Ханыг нь будаад, өдрийн чийдэнгүүд аваад тавьчихсан чинь манай тасаг шууд ялгараад ирж байгаа юм.

Одоо “Этүгэн” их сургуулийн ректор С.Батсэрээдэнэ тэр үед Нэгдүгээр эмнэлэгт захирлаар ажиллаж байсан. Анагаахын их сургууль /Одоогийн АШУҮИС, Сурв/ Нэгдүгээр эмнэлэгтэй нэгдээд байсан үе л дээ. Би байсхийгээд л бичгийн цаасан дээр “Ийм юм хиймээр байна” гээд явж ордог. Сүүлд багш нарын уулзалт болоход С.Батсэрээдэнэ захирал надаас “Чамайг юу хатгаад тэгж ажиллуулаад байдаг байсан юм” гэж асуудаг юм байна. “Ардаас нь түлхүүрдээд байгаа юм шиг ажилладаг. Байсхийгээд л нэг цаас бариад ороод ирдэг байсан” гэж бүр онцолж дурсаад байсан. Нас 30 дөнгөж гарч ч байж, гүйгээд л байдаг байсан. Тогтолцоо өөрчлөх гэхээс илүү тийм байхаас нь л эхэлж зүтгэсэн.

-Таны ХСҮТ-д шинэ тасаг байгуулж, давхар ажиллаж байсан нь мөн тэр үед үү. Анагаахад багшилж, Нэгдүгээр эмнэлэгт ажиллангаа шүү дээ?

-Нэгдүгээр эмнэлэг дээр хэдэн шинэ хагалгаа амжилттай хийчхээд байж байлаа л даа. Тэр үед ХСҮТ-д хүзүү, толгой хэсгийн хавдрыг огт авдаггүй байсан. Харин би хэд хэдийг хийгээд, ХСҮТ рүү хагалгааны дараах эмчилгээнд явуулчхаад байж байтал Н.Нямдаваа гуай над дээр ирсэн л дээ.

Анагаахад хичээл ороод зогсож байтал тэнхмийн эрхлэгч дуудахаар нь гараад очсон, ХСҮТ-ийн захирал Н.Нямдаваа. “Миний хагалгаа хийсэн хүмүүс хүндэрсэн юм болов уу” гээд айж байгаа юм л даа. Тэгтэл “Охин минь, Монголд огт хийгддэггүй хэд хэдэн хагалгааг сайхан хийснийг чинь харлаа. Хоёулаа ХСҮТ дээр тасаг байгуулъя” гэсэн.

Ингээд сургууль дөнгөж төгссөн хоёр залуу, нэг чих хамар хоолойн эмчийг аваад л тэнд хүзүү, толгойн тасаг байгуулсан. Тасгаа жигдрүүлэх гэж ёстой шандас шалгана гэдэг шиг л ажилласан. Анагаахад багшилна, Нэгдүгээр эмнэлэгт ажиллана, давхар ХСҮТ-ийн тасгийг хөл дээр нь босгоно гээд - долоо хоногийн гурван шөнө л гэртээ очиж хонодог байсан. Том хагалгааны ард гарчхаад, гэртээ орж ирээд хувцсаа тайлж байтал “Цус алдлаа” гэж утастана. Би очихгүй бол залуус чадахгүй, буцаад л гарна.

-Тэр идэвхтэй ажиллаж байсан он жилүүдийн юу нь таныг хувийн эмнэлэг байгуулахад хүргэсэн бэ. Байн байн АНУ-д очиж сургалтад хамрагддаг, харилцаа холбоо сайтай, тэндхийн визтэй гэж сонссон. Америк руу гарах ч боломж байсан юм биш үү?

-Нэгдүгээр эмнэлэгт Клиникийн удирдагч болж дэвшээд харахад ажил нэг л явдаггүй ээ. Бээлий пор пор хийтэл нь буцалгаж байгаад дахиж хэрэглээд л, авах юм байхгүй. Би болохоор өөрөө мэргэжлийн амбицтай. Байнга уншаастай, өөрийгөө түлхээстэй яваад байдаг. Дандаа эрчүүдийг удирдана. Тэд архи уугаад алга болчихно, эмнэлгийн булан тохойгоор хайгаад л муур нохой шиг юм болно.

Нэг нь бүр харанхуйд отож байгаад намайг бараг “Цааш нь харуулна шүү” гэж сүрдүүлж байсан. Архи уугаад, алдаа хийчих гээд байхаар нь “Энэ номыг унш, зургаан сар цалингаа аваад яв, хагалгаа битгий хий” гэж шаардсаны төлөө л дөө. Согтуу байхад нь яаралтай хагалгаа ороод ирвэл яах юм бэ. Нийгэм ч хэцүү, хаа сайгүй л архидалт элбэг байж дээ.  

Өвчтөнүүдэд янз бүрийн хүндрэл гарахад “Даргыг дууд” гээд л намайг аваад ирдэг. Би л ирнэ, дуудлага болгон дээр. Сүүлдээ “Би яаж ажиллаад байна аа” гэж гайхах ч шиг болж байгаа юм. Тэр үед манай америк найз “Чи АНУ руу гар аа. Чи бол төрөлхийн авьяастай. Очиж бага багаар шалгалтаа өгөөд, лиценз авчих” гэж зөвлөсөн л дөө. Би энэ талаар бодоод л яваад байтал тэр үеийн орос эмнэлгийн дарга дуудаж, хувийн эмнэлэг байгуулахыг ятгасан. Одоо тухайн үеийн орос эмнэлэг ажиллахаа байсан л даа, бид “Орос эмнэлэг” л гэж ярьдаг байлаа.

Тэр хүн эмнэлгийнхээ хагалгаа хийдэг ганц хэсгийг үзүүлээд л намайг урвуулчихсан. Яг стандартын газар байхаар чинь татагдахаас өөр аргагүй. Эхлээд дургүй байсан ч, “АНУ руу гарч байхаар эндээ эмнэлэг байгуулъя, болохгүй бол гараад явчихна биз” гэж бодоод л эхэлсэн. 1997 он шүү дээ.

Орос эмнэлгийн нэг хэсэг дэх, агуулахын хаалгаар тойрч ордог манай эмнэлгийг хүмүүс хайж олж үйлчлүүлсээр байгаад, нэг жилийн дотор би хөөрхөн мөнгө хураасан л даа. Тэр мөнгөөрөө шууд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат худалдаж авч, эмнэлэгтээ тавиад бөөн баяр болж байлаа. Хэрэглэж байсан, хуучин төхөөрөмж. Орос захирал надаас эхний гурван сар түрээс ч аваагүй. “Мэс засалч мэс засалчдаа хайртай” гээд л үзэж тарсан.

Зун эмч нараа амраачхаад өөрөө АНУ явж, сургалтад сууна, эмнэлэгтээ тоног төхөөрөмж хөөцөлдөнө. Ингэж бага багаар төхөөрөмж зөөж, эмнэлгээ босгосоор байгаад АНУ явах санаагаа орхичихсон л доо. Хувьд гарсан ч ганцын төдий ч болов боловсон хүчин бэлтгэхийн тулд хичээсээр байгаа. Ресепшнээ хүртэл ажилд авахдаа, эхний өдөр нь “Өнөөдрөөс англи хэл сурна шүү” гэж хэлдэг хэнээтэй хүн л дээ, би.

Би хэрвээ гурван гадаад хэл сураагүй бол өнөөдөр Колумбийн их сургуулийн вирусологийн лекцийг испани хэл дээр сонсоод сууж байхгүй шүү дээ. Энэ цар тахлын үеийн мэдээллийг улс төрчдөөс л авах байсан байх.

ОЮУТАН БАЙХАД УНШСАН НОМУУД ХУУДСААРАА НҮДЭНД ХАРАГДДАГ

-Тантай яах ч аргагүй энэ сэдвээр ярилцъя гэж бодож байлаа. Тэр их уншдаг, байнга өөрийгөө шахдаг зан чанар тань мэргэжилдээ амжилт гаргах олон залууст үлгэр болох байх шүү. Яагаад тэгж их уншдаг юм бэ?

-Миний хамгийн анхны их уншлага оюутан байхад эхэлсэн дээ. Номоо мөргөж унатлаа л уншдаг байлаа. Дараа нь Анагаахад багшилдаг болоход дахин их унших шаардлага гарсан. “Оюутан асуулт асуувал мэдэхгүй байх эрхгүй” гэсэн өндөр шалгууртай, мэдэхгүй байвал шууд халагдана. Ер нь өөрийгөө маш их голж байсан. Дөнгөж оюутан ширээнээс багш болчихсон, орос номны эхний оршил хэсгийг хараад уйлах шахаад л. Миний мэргэжлийн, уншаагүй тэр олон ном нүдэнд харагдаад байхад ер тайван сууж чаддаггүй байсан.

Тэгээд “Надаас ямар хүч гарах нь вэ, үзье” гэж шулуудаад зузаан орос сурах бичгийг гурван сарын дотор цээжилтлээ нүдчихсэн. Сүүлдээ толь бичиг хэрэглэхээ байж, өөрөө ойлгоод эхэлдэг юм билээ. Дараа нь их сургуулийн номын санд байгаа өөрийнхөө мэргэжилтэй бүх номыг уншина гэж жагсаалт гаргатал 240-өөд юм байна. Өдөржин оюутнуудад хичээлтэй тул танхимд сууж уншиж амжихгүй, номын санч эгчээс гэрээр авч явъя гэхээр зөвшөөрөхгүй. Гуйж байж арай гэж долоо хоногт гурав, дөрвөн ном авч явдаг болов.

Тэр үед өдөржин хичээл заачхаад, орой нь намын үүрийн хурал гэж юманд заавал суух ёстой байдаг байсан юм. Ингээд 23.00 цаг өнгөрч байхад харина. Хариад л номоо уншина. Өглөө 07.00 гээд ажил руугаа гүйнэ. Өдөр ажил дээр нойр хүрэхгүй мөртлөө орой өнөө хуралд суухаар жигтэйхэн хүрнэ. Ингэсээр нөгөө жагсаалт дахь номуудаа хоёр жилийн дотор уншиж дуусгасан.

Дуусгаад орос сэтгүүл захиалж уншдаг болоод байтал төр эргэсэн л дээ. Унших ч юмгүй, мэдээллээр асар их цангах болсон цаг. Ингэнгүүт англи хэл сурахаар шийдлээ. Өдөржин хичээл заагаад, орой ХСҮТ дээр ажиллаж байгаад шөнө харьдаг хүнд англи хэл заах курс олдохгүй. Тийм учраас нэг жижигхэн сурах бичиг олж аваад, унтахынхаа өмнө “A, B, C” гэж давтаад л эхлүүлсэн дээ.

Н.Оюун эмч гурван хана дүүрэн гэрийн номын сантай. Энд мэргэжилтэй нь холбоотой номууд англи, орос, испани хэл дээр бий. “Перфект” эмнэлгийн залуу эмч нартаа тэр англи номуудаа боть ботиор нь авчирч өгч, унших даалгавар өгдөг байна. Ингээд пүрэв гараг бүр уншсан зүйлийг нь бататгаж, хичээллэдэг. Тэр энэ талаар “Пүрэв гарагийн хичээл бол ариун зүйл. Хэн ч тасалж болохгүй. Тэр цаг дээр над дээр өвчтөний цаг тавьчихсан байвал би бүр уурладаг” хэмээнэ.

Ер нь ном унших тусам тархи хөгждөг. Өнөө цагт сошиал орчин дахь мэдээллүүд хүнийг маш богино хугацааны ой санамжтай болгож байна л даа. Залуусыг сарын өмнө ярьж байсан сэдвээрээ цохиод асуухаар санахгүй байна. Бидний үед санахгүй бол “Google”-ээс хайчхаж болдоггүй байсан болохоор цээжлэхээс өөр аргагүй. Нэг логик гаргалгааг нь олоод цээжилчихсэн зүйл мартагддаггүй. Надад одоо оюутан байхад уншсан номууд маань бараг хуудсаараа нүдэнд харагддаг.

Уншвал урт хугацааны ой санамжтай болно, илүү задгай, логиктой сэтгэнэ. Ном уншихгүй бол энэ тоног төхөөрөмжийнхөө /гар утас руугаа заав, Сурв/ нэг хэсэг л болж дуусна. Хэдэн сая жилийн турш хөгжиж ирсэн сайхан тархийг буцаагаад ухрах чиглэлд нь оруулаад байх шиг санагдаад байгаа юм даа.

-Гол нь үүнд асар их энерги бас хөдөлмөр хэрэгтэй шүү дээ. Харин залуус халшрамтгай, жижиг зүйлсээс кайф авч ханах нь элбэг болчхож. Энэ том мөрөөдөлгүй байгаагийнх уу, эсвэл цаг үеэ дагасан л асуудал юм болов уу?

-Ирээдүйг харж амьдрах хэрэгтэй. “Өнөөдрөөрөө амьдар, өнөөдөр жаргалтай байвал л болно. Маргааш юу ч болж мэднэ” гэсэн сургааль их зонхилдог болоод байна шүү дээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Сургууль төгсөөд би өөрийгөө байнга хөгжүүлнэ, Монголд байхгүй юмыг бий болгоно гэсэн дүүрэн эрмэлзлээр ажилласан. Харин одоогийн залуус зөвхөн “Мөнгө яаж олох вэ” гэдэг асуудалд л төвлөрөөд байх шиг.

Би анх Анагаахад гурван сар багшилчхаад цалингаа авч мэдэхгүй явсан удаатай. Нэг өдөр аав надаас “Ер нь чи цалин авч байгаа юу?” гэж асуулаа. “Үгүй” гэсэн чинь аягүй гайхаж харснаа “Чи нэг даргаасаа асуу даа” гэдэг юм. Би тэрийг тэнхмийн эрхлэгчээсээ асуух гэж хулгаж, ичээд сүйд болсон. Ажил тарахын алдад арай гэж асуутал “Өө, энэ хүүхдийг дээ. Хаанаас цалин авдгийг нь заагаад өг” гээд лаборантыг явуулж билээ. Тэр өдөр гурван сарын цалингаа бөөн аваад нэг их баяжсан юм /Инээв, Сурв/.

Бас нэг дурсамж ярихад, ХСҮТ-д хүзүү, толгойн тасгийг байгуулах гэж долоон жил “нүдсэн” мөртлөө би нэг ч төгрөгийн цалин аваагүй. Уг нь улсад хамгийн олон жил ажилласан хугацаа минь боловч тэтгэвэр тогтоолгоход цалин авч байгаагүй учраас оруулж, тооцоогүй. Тэгэхээр тэр долоон жил миний улсад хийсэн хандивын ажил байж.

-Гэхдээ бусдаас үргэлж илүү гишгэж байсан тэр цаг үеүддээ та эгонд автсан уу?

-Дарга болоод ажлаа явуулахын тулд хүн загнаж үзсэн. Үүнийг биеэ тоосон гэх үү.

-Үгүй байх аа.

-Би биеэ тоож үзээгүй юм байна. Өглөө би ажилчидтайгаа адилхан үүдний цасаа цэвэрлэдэг. Энэ эмнэлэгт миний өрөө гэж байхгүй. Дандаа хагалгааны өрөөнд зогсож байдаг юм чинь. Эмч нартайгаа хоол хамт иднэ. Шинээр ажилд орсон хүмүүс намайг “Захирал аа” гэх гээд байдаг юм. Их эвгүй. Зүгээр л эмч ээ, эсвэл багш аа гэвэл эвтэйхэн байдаг.

-Авьяастай, өгөгдөлтэй хүмүүст залуу насандаа оодрох үе заавал таардаг шүү дээ?

-Аз болоход надад тэгэх зав байсангүй. Маргааш надаар хагалгаа хийлгэх гээд, хүзүүгээ өвчүүлэх гээд нэг хүн хэвтэж байгаа шүү дээ. Шөнөжин хагалгаандаа бэлдээд хононо. Маргааш оюутнуудад лекцтэй, тэр мэдлэгийг яаж чанартай өгөх вэ гэдгээ бодож өнжинө.

Сайн найзууд цагийн дайсан гэдэг. Надад Монголд найз байхгүй. Адил мэргэжлийн америк найзууд л бий. Тэр байтугай төрсөн өдөр тэмдэглэж үзээгүй байж байгаад тэтгэвэрт гарангуутаа нэг зугаалганд явсан, ажилчидтайгаа. Хамгийн кайфтай зүйл бол ажилчдаа амраачхаад АНУ нисэх. Миний мэргэжлийн сургалтууд АНУ-ын хот, хотод болдог л доо. Тэгэхээр долоо хоног бүр, сар бүр биш бөөгнүүлж бөөгнүүлж байгаад тэгж нэг өөрийгөө баярлуулдаг юм байна.

Сургалтад хамрагдахаар явахдаа орон, орны хотуудаар явж үзэх сонирхолтой. Нэг удаа Сальвадор хотод бас кайфтай дурсамж бүтээсэн шүү. Гурван америк, нэг монгол гээд бид дөрвөн эмч индиан хүүхдүүдэд хагалгаа хийсэн юм. Испаниар ярьдаг газар, би испаниар америкуудыг дагуулахааргүй нэлээд гайгүй ярьчихна.

Дээрээс нь миний хагалгаа хийсэн хүүхдүүд наркозноос ер уйлахгүй сэрээд байсан юм, өвчингүй. Америк эмч нарынх уйлж сэрээд байдаг. Би ч монгол эмч гэсэн нэрээ нүүр улайлгүй, өндөрт авч гарахын тулд хамаг л ур чадвараа гаргаж ажилласан л даа.

Тэгээд хамгийн сүүлийн өдөр хагалгаа хийгээд дуусахынхаа алдад өндийгөөд хартал сальвадор эмч нар өрөөнд эгнээд зогсчихож. “Дуусчихлаа”  гэсэн чинь бүгд алга ташсан. Тэр бол аймаар кайфтай шагнал.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ОРЖ ИРЭЭД ӨВЧТӨН БОЛОХ НЬ Ч БИЙ

-Нээрэн уруул, тагнай нь сэтэрхий төрсөн хүүхдүүдэд та төлбөргүй мэс ажилбар хийдэг  хэвээрээ юү. Одоо нийт хэчнээн хүүхдэд ийм тусламж үзүүлээд байгаа вэ?

-Хамгийн сүүлд тоолоход 800 гаруй байсан. Түүнээс хойш дахиад 100 гаруйг хийчихсэн байх. Одоо түрүүч нь том болчихсон орж ирж байгаа. Гол нь тэднийг гуншиж байна уу, үгүй юу гэдгийг нь шалгаж, хагалгааны үр дүнгээ үнэлж байна. Сэтэрхийг зүгээр нөхөөд өнгөрөх гол биш, хүүхэд дараа нь ядаж гуншихгүй ярих ёстой. Онгойж байхаар умайж байг гээд л хаачхаж болохгүй. Гэх мэтчилэн алсын үр дүнг нь түрүүчээс нь харж, анализ хийгээд л явж байна.

Уг нь би яг ингэж, хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй ур чадвараа гаргахыг хүсдэг эмч. Гэвч гадуур намайг гоо сайхны мэс засалч л гэж ярьдаг болчихлоо л доо. Яг хэрэгцээтэй, хүнд хүмүүс манай эмнэлгийг олж ирэх нь багасаад байна. Тийм болохоор анх удаа менежер ажилд аваад дөрөв, тав л хонож байна.

Шаамий янзлахад ч адилхан эрүү хугалаад л засна шүү дээ. Гэтэл гоо сайхны хагалгаа хийлгэх гэсэн хүмүүс нь ирээд, гэмтсэн хүмүүс ирдэггүй ээ. Улсын эмнэлэг, үүгээр түүгээр тойрч байгаад онош нь олдохгүй байхаар тэр хойно миний сураг гардаг шиг байгаа юм. Тэгэхээр нэг орж ирнэ. Саяхан ёстой олон жил онош нь олдоогүй, мэдрэлийн, арьс өнгөний эмнэлгээр удаан явсан 50-иад насны хүнд бид хагалгаа хийсэн. Одоо маш сэтгэл ханамжтай байгаа. Хүүхдүүд хараад айдаг, хүн хараад цочдог тийм төрхтэй хүнд дөрвөн удаагийн хагалгаа үнэ төлбөргүй хийчхээд байна. Одоо нүд нь гялалзаад л явж байна, сэтгэл ханамжтай байгаа нь илт.

Гол нь “Ийм өвчнийг эмчилдэг шүү” гэж сурталчилгаа хийх гэхээр хүмүүсийн зургийг тавьж болдоггүй талтай. Ярилцлагын эхэнд дурдсан сэдэв. Та нарт яг өвчтнүүдийнхээ зургийг харуулбал алмайрч гүйцэх байх. Би бол өвчин эмгэг л эмчилмээр байна. Гоо сайхан... яах вэ, хийнэ. Гэхдээ миний хувьд нэгдүгээрт биш.

Гэвч хүмүүс гоо сайхны хагалгааг маань илүүтэй яриад байдаг. Үүнийг би дутах биш илүү гаргаж хийнэ л дээ, яагаад гэвэл илүү уншсан учраас. Залуу эмч нартаа уншуулаад байгаа энэ том номнуудын нэг жижигхэн бүлэг нь л гоо сайхны мэс ажилбарын тухай шүү дээ. Гоо сайхны мэс засалч ч юм уу, косметикийн эмч гэж хэлүүлэхээр миний бүр үс босдог.

-Эрүүл мэндэд нь ноцтой нөлөөлөхүйц эмгэггүй мөртлөө гоо сайхны мэс ажилбар хийлгэх гээд ирсэн хүмүүст та яаж ханддаг вэ. “Үйлчлүүлэгч” гэдэг нүдээр харж, хийгээд л өгөх нь зөв үү?

-Үгүй шүү. Шилжилтийн наснаас 30-аад нас хүртэл хүүхнүүд өөрийгөө аягүй гэнэн байдлаар голдог. “Миний нүүр тэгш бус хэмтэй байна”, “Нэг хацар том, нөгөө хацар жижиг байна” гэх мэт. Хэний ч олж харахгүй байгаа юмыг “Үгүй, та эндээс нь хар даа. Зурган дээр ингэж гараад байгаа юм” гээд л гүрийгээд байна. Гэтэл хагалгаа хийх заалт байхгүй байдаг.

Нэг их хөөрхөн зөөлөн харцтай охин орж ирээд давхраа хийлгэх гэж үзнэ. Хийчихээр ерөөсөө өөрийнх нь нүд биш болчих гээд, үндсэн төрх нь алдагдчих гээд байдаг. Хүн бүр өөрсдийн гэсэн төрхтэй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хүнд косметикийн хагалгаа хийнэ гэдэг асар хариуцлагатай ажил. Эхэлж тэр хүний сэтгэл зүйтэй нь ажиллана. Яг мэс ажилбар хийлгэх гээд байгаа цаад шалтгаантай нь танилцана.  

Хүн амьдралдаа хоёр удаа нэг их айхавтар дурладаг ш дээ. Эхлээд 20-иод насандаа. Дараа нь нэг 40-өөд насандаа. Харин хоёр дахь удаагийн энэ мөчлөг дээрээ “асуудал” үүссэн эмэгтэйчүүд маш их ирж байна. Зарим нь “Манай нөхөр залуу хүүхэнтэй явдаг болсон. Би таалагдахгүй болчхож” гээд л уйлна. Нүүрийг яаж ч өргөж засаад нөхрийнх нь сэтгэл нэгэнт хөрсөн бол эргэхгүй шүү дээ. Тийм учраас давхраа хийх ч байсан заавал урьтаж ярилцдаг, ажигладаг.  

-Бүтээгдэхүүн худалдаж байгаа юм шиг, ирэхээр нь хийгээд өгдөг эмнэлгүүд олон байгуулагдаж байна шүү дээ.

-Харин энэ салбар тун замбараагүй байгаа. Зүгээр л оёдог, зүсдэг техник сурчихсан хүмүүс нь дийлэнх байна. Яг мэргэжлийн номоо уншаад ирэхээр болох, болохгүйн ялгааг мэддэг болох ёстой.

Ийм хуумгай хандвал, косметик мэс заслын үйлчлүүлэгч нөхөн сэргээх мэс заслын өвчтөн болж хувирдаг. Эрүүл биш, ямар нэг эмгэгтэй хүн болно гэсэн үг шүү дээ. Түүнчлэн нүүрэнд косметикийн хагалгаа хийнэ гэдэг үс засахтай адилгүй, нэг л өөрчилсөн бол насан туршдаа тэр хэвээр үлдэнэ.

Нэг эмэгтэй олон жилийн өмнө туршлагагүй эмчээр давхраа хийлгээд аягүй муухай болчихсон. Түүнээсээ болоод ажлаасаа халагдсан, нөхөр нь хаясан. Тийм эмэгтэй ирсэн, би зассан. Ашгүй нөхөртэйгөө суусан, өөр ажилд орсон гэсэн. Тийм л уршигтай байгаа юм.

Ер би анх мөнгө төгрөг хөөж биш, орос эмчийн ятгалгаар л хувийн эмнэлэг байгуулсан тухайгаа ярьсан даа. Тэгэхээр миний эмнэлэг ажиллуулж буйн хэрэг уруул, тагнай нь сэтэрхий хүүхдүүдэд төлбөргүй хагалгаа хийх гэх мэтээр л бүтэх юм. Манай гэр орон баян тансаг биш. Сувилагч маань орж үзээд “Хөөх, та ингэж амьдардаг юм уу?” гэж дуу алдсан удаатай. Гол нь хойч үеэ бэлдмээр байна. Эмч нар бүгд гараад явсан ч яах вэ, энэ эмнэлгийг зарчихна л биз. Зарчим, үнэ цэн л надад чухал.

-Одоо танд юунаас хамгийн их кайф авч, ханах юм шиг санагдаж байгаа вэ?

-Тэр жаахан нууц л даа. Цаасан дээр явж байгаа төсөл. Яг ч анагаахын чиглэлийнх биш. Нийгэмд хандсан ажил юм. Манай нэг ажилтан “Таны насан дээр санаа амар байж байхгүй, дахиад нэг юм эхлүүлэх гэж байгаа юм уу” гэж гайхсан. Хийнэ ээ. Хүн завгүй л байж байвал тархи толгой зөнөхгүй. Өөрт хэрэгтэй.

“Өө, та ядарчихна. Дээшээ суу. Хэвт, хэвт, хэвт” гэж ирээд л аав, ээжийгээ “залдаг” муу зан байна ш дээ. Тэгж болохгүй ээ. Амралтын өдөр гэр цэвэрлэчихсэн байвал би хэрүүл хийдэг. “Цэвэрлэмээр байвал өөр өдөр цэвэрлэ, миний хөдлөх цагийг битгий булааж ав” гээд.

Одоо мэргэжлээсээ өөр сэдвийн ном их уншдаг болж байна. Өөр салбарын ном уншаад суухаар тархи ямар гоё амарч байна вэ. Одоо л нэг хүнтэй адилхан амьдарч байна даа, хагас бүтэн сайндаа амарч. Өглөө, орой алхана. Дулаахан үед маршрутаа уртасгаж алхдаг.

Нэг бодлын, гал усан дунд явж байсан үе маань арай дээрдээд байгаа юм билээ. Би энэ байгууллагыг толгойлж байгаа боловч мөн л гол мэс засалч нь шүү дээ. Өдөр бүр хагалгаатай. Улсын эмнэлгийн дор хаяж хоёр тасгийн хэмжээний хагалгааг бид нэг долоо хоногт хийж байгаа. Тэгсэн мөртлөө би “Одоо л жаргаж байна” гэж ярихаар манайхан гайхаад байгаа юм. Ихэнх хагалгаанд би өөрөө ордог ч энэ бол надад амралт. ХСҮТ дээр яаж ажиллаж байснаа эргэж бодохоос ч айдаг. Өдөржин, шөнөжин /Инээв, Сурв/. Хагалгаа хийсэн өвчтнөө өөрөө сахиж хонодог л цаг үе өнгөрч дээ.

-Тэгж их нойр, хоолгүй ажиллаад та өвчин олоогүй юү?

-Үгүй дээ, эсрэгээрээ би цоо эрүүл. Хүн ер өлсөж л байвал сайн. Би 61 настай, ямар ч өвчин эмгэг байхгүй. Их өлсөхөөр хүний эд эсүүд шинэчлэгддэг. Дархлааны систем сайжирна. Өлсөхийн ач холбогдлыг одоогоос 10-аад жилийн өмнө дэлхийн эрдэмтэд ярьж эхэлсэн. Гэхдээ энд олон хоногийн мацгийг яриагүй шүү. “Өө, өлсөж байна” гээд л нэг юм авч идэж, өлсгөлөнгөө дараа яваад байвал чихрийн шижин тусна. Физиологи талаас нь бодсон ч өлсгөлөн хавдрын нэг, хоёрдугаар зэргийг ч эдгээнэ. Тархи толгой ч илүү ажиллана.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
74 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-24 08:35

Hymd chanargu gazar goo saihnii hagalgaa hiilgeed bdag emegteichuudiig oilgohguim

Зочин
Зочин
2022-01-31 11:13
Reply to  Зочин

Аймаар сайн эмч, аймаар гоё мэс аймаар зас�##� аймаар хийдэг аймаар юм байхаа аймаар юм.

Зочин
Зочин
2022-01-24 08:37

Erh choloot niigemd humuusiin yah n oorsdiinh n dur l daa ghdee goo saihnii hagalgaa bol togloom bish oor negend dawhraa hiilgeed zohij boloh ch hun bvrd tiim bhku bas odoo ved emch gsen nertei hun bolgon emneleg deeree dawhraa oyj bn. Ymar ch chanariim batalgaa bhku emegteichuud mn ingej goo saihnaaraa togloh hereg yr m bdag ymuu saihan orignalaaraa baij boldoggui ymuu

Зочин
Зочин
2022-01-24 08:38

Чанаргүй газар давхраа хийлгээд нөхөртөө хаягдсан бол одоо өөрийнх нь хохь юм дааа

Зочин
Зочин
2022-01-24 08:40

Манайхан тгээд өвдөж сураагүй өвдөөд эмнэлэгт хэвтсэн ч олигтойхон өвчтөн шиг өвдөөд эдгэрээд гаож чадахгүй заав�##� нэг юм нь сэтгэлд нь нийцэхгүй. Дарга цэрэг болж томроно

Зочин
Зочин
2022-01-24 08:41

Нэн шаардлагатай хүмүүс л тэр хаг�##�гааг хийлгэмээр юм. Эрүүл саруул байж хаг�##�гаа хийлгэж гоо сайхнаараа насан туршдаа хохироод байх юм

Зочин
Зочин
2022-01-24 08:43

Мундаг хөдөлмөрч эмч юм аа

Зочин
Зочин
2022-01-24 08:50

за ёстой ийм юм болсон бол тэр эмэгтэйн өөрийнх нь хохь юм даа. хэрээг дуурайж г�##�уу хөлөө хөлдөөнө гэгчээр одоо монголд давхраагүй нүдтэй эмэгтэй бараг үлдсэнгүй сүүлдээ эрэгтэйчүүд нь хүртэл нүд хамараа янзлуулдаг болсон бнлээ

Toogi
Toogi
2022-01-24 08:55

Mundag yumaaaaa

Зочин
Зочин
2022-01-24 09:28

Төрөлхийн өгөгдөлтэй дээр нь итгэл зүтгэл эрч хүч ээр дүүрэн эзэмшсэн мэргэжил ажилдаа сэтгэл санаагаа өгч ажилладаг урагшаа тэмүүлж амьдардаг хүн юм.Улам их эрч хүч их амжилт хүсье.Бахархаж бна.

Баатар
Баатар
2022-01-24 09:32

З�##�уучууд минь үлгэр жишээ ав, ямар сайхан хүн вэ, ном унш, ном унш би насаараа төрийн байгууллагт ажилласан, олон зүйлийг шинээр сэдэж санаачилж үр дүнд хүрсэн одоо 65-настай ч гэсэн ямагт уншдаг , гэтэл төрийн �##�банд ажиллаж байгаа з�##�уучууд мэргэжлийн номоо огт уншидгүй тэр хэмжээгээр жил сар тутам хоцрогддог харахаас өрөвдмөөр байдаг, энэ хүн лав гавьяат биш байх , ийм хүнд ямар ч илүү дутуу шагн�##� хэрэггүй, ном унших гэдэг тусгай арга технологи шаардагддаг хэцүү ажил, нэг аргыг нь олоод авб�##� гайгүй байдаг М.Энхсайхан - "Х.Баттулгаа ном уншина гэдэг чинь барилдахаас хамаагүй хэцүү ажил шүү " гэж хэлсэн байдаг гоё оносон үг байгаа биз . Сайхан эмэгтэй байна ном уншдаг ялангуяа мэргэжлийн, шинжлэх ухааны хүмүүс амар хөгширдөггүй их овор багатай харахаас сэхээтэн хүн гэдэг нь илт байдаг юм. АЖЛЫН АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
2022-01-24 10:10

ZA MANAI MONGOLCHUUD Z##LUUL IH UUR BOLOOOD BNA SHVV EMCH BOL ALUURCHIN...ER..BOL SOOMOO...ZALUU..EMEGTEI ..BOL YNHAN ..HUGSHIN ..EMGEN..BOL..SHULAM..SAIHAN URAMIIN VG HELEH HVN ALGA BOLJEE

Зочин
Зочин
2022-01-24 10:10

Монгол Улсын Гоо Сайханы мэс заслын анхны эмнэлэг Перфект ...
Куба Улсаас анхны гоо сайханы эрүү нүүрний мэрэгжил эзэмшсэн гайхамшигт эмч Н.Оюун хатагтайн гараас маш их туршлага хуримтлуулж даг�##�дан эмчээсээ жинхэлж хувийнхаа гоо сайханы эмнэлэгээ байгуулсан эмч нар үй олноороо с�##�барлан гарсан нь нууц биш бодит үнэний түүхтэй билээ

Зочин
Зочин
2022-01-24 10:48

Эмч хүн насаар ном унших ёстой. Өдөр нь улсын эмнэлэгт ажиллачихаад үдээс хойш нь хувийн эмнэлэгтээ үзлэг хийдэг эмч нар хэзээ нь ном унших вэ? Зүгээр туршлагаар жоохон ур чадвар олж байна. Мэдлэгээ ном уншиж баяжуулдаггүй.

Зочин
Зочин
2022-01-25 03:38
Reply to  Зочин

Харин тийм. Гэхдээ өөрөө их хурдан хүн юм шиг байна. Тиймээс номоо авч яваад гарсан жоохон цагтаа ихээр хурдан шингээж чаддаг байж магад. Эдний үед номоор л явахаас өөр аргагүй байсан үе. Өөрийгөө стрэсстүүлэхгүй эсвэл стрэсддэггүй л сайн онцлогтой хүн юм байна. түүнээс ийм олон юм зэрэг хийгээд ном унших нь бүү хэл нэг ажилтай ч хэцүү байдаг.

Зочин
Зочин
2022-01-24 11:56

Мундаг юмаа. Амжилт хүсье

зочин
зочин
2022-01-24 12:28

1985 оны 8 - р сард Москвад болсон Дэлхийн з�##�уучууд оюутны чуулга уулз�##�тад испани хэлний орчуулагч Оюун гэж 5 хоног г�##�т тэргэнд номноос с�##�ахгүй охин явж байж билээ. Эмч хүн байж. Мэрэгжлийн суд�##�гааны номоо уншихгүй эмч Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй жолооч хоёр яг ижил, бусдыг сүйтгэгч л гэсэн үг.

Оюун
Оюун
2022-01-25 10:09
Reply to  зочин

Тиймээ. Москвад төлөөлөгч гэж шагнуулж явчихаад орчуулагчийн ажил хийсээр байгаад ирсэн. Тэр нь надад сайхан байсан. Ор уулагч их хариулагатай хэцүү ажил шүү бас.

Наран
Наран
2022-01-24 14:13

Үнэхээр ховор, сайхан хүний тухай уншиж сэтгэл сэргэв.
Та бүгдэд аз жарг�##� хүсэн ерөөе.

Zochin
Zochin
2022-01-24 15:05

Mundag emch .amjilt husie eee emchdee

Ээж
Ээж
2022-01-24 15:31

Оюун эмч бол маш мундаг эмч шүү. Ийм сайн эмчээ АНУ руу явуулаад �##�даагүй бид харин ч азтай. Хүмүүс зөвхөн гоо сайхны мэс зас�##�ч гэдгээр нь хараад байдаг. Гэтэл Оюун эмч бол эрүү нүүрний, толгой хүзүүн ямар мундаг мэс зас�##�ч гэдгийг мэдэх хүн цөөхөн байдаг юм байна. Өнөөдөр л гэхэд миний жаахан охинд толгой хүзүүний хэцүү мэс зас�##� хийлээ. Эмчдээ маш их баярл�##�аа

Эрдэмбилэг
Эрдэмбилэг
2022-01-24 15:42

Миний охины нүүрэн дээрхи гемангиомыг эмчилсэн ачит эмч дээ.

Зочин
Зочин
2022-01-24 18:00

Нөхөр нь хаях ш�##�тгаан нь бүсгүй эмчилгээний стандарт барьдаггүй эмнэлэг сонгоэ, хохирогч болсон явд�##� гэдэг нөхцөлөөс бүсгүйг хохь гэж дүгнэх үндэслэлтэй юу?
1) Гоос сайхны мэс заслын хохирогч болсон нь Гэрлэлт цуцлуулах үндэслэл мөн үү?
Мөн гэхэд нөхөр хүний мөн чанар, ёс зүй ямар бна?
2) Гоо сайханы мэс заслын тусгай зөвшөөрөл авсан эмнэлэшийн байгууллагуудыг стандартаа мөрдөж байгаад сонголт хийж байгаа харилцхгч яг мэргэжлийн хян�##�т, ЭМЯ, Нийслэлиын ЭМГ шиг хянан баыцаах мэдлэг чадвартай байхыг шаардаж баыгаа хэрэг үү? Тийм бол зөвшөөрөл өгөх, авах, хэрэгжилтииг хянах төрийн баыгууллагууд хэрэггүы бус уу?
3) Үнэ тарифыг зөвшөөрөл эзэмшигч тогтооно. Үнэтэй , хямд гэдэг оылголтын суурь болгож баыгаа унэ нь хэд вэ
гээд олон т�##�т ш�##�тгаант холбоонд ан�##�из хийгээд сэтгэгдэлээ бичмээр юм да.

Zochin
Zochin
2022-01-24 20:45

Эрч хүчтэй гайх�##�тай эмч. З�##�уу эмч нар Оюун эмчээсээ сурах мэдлэг хүмүүжил их байна шүү . Баярл�##�аа эмчдээ. Агуу эмч байна ярилцагыг уншиж эмчээрээ бахархлаа.

Зочин
Зочин
2022-01-24 20:55

Монголд бараг анхны мэргэшсэн гоо заслын эмч гэж блддог шүү мундаг эмч шүү

Зочин
Зочин
2022-01-24 21:38

Монголын анагаах ухааны с�##�барт асар их хувь нэмэр оруулсан ийм сайхан хүнээс маш их хэрэгтэй мэдээлэл агуулсан ийм сайхан ярилцлага авчихаад уншигчдаас ханд�##�т авах гэж заав�##� ийм гарчиг өгдөг нь юу вэ? Зөндөө олон хүүхэд, з�##�уучуудыг эрүү нүүрний гажиг, өвчин зовлонгоос с�##�гасан ачит эмч байхад ийм хачин гарчиг өгөх гэж. Тэрийг нь ганц ярилцлага бүтэн уншиж чаддаггүй хүмүүс дан гарчигаар нь төсөөлж ойлгоод элдэв хар коммент бичиж байх юм.

Tserma
Tserma
2022-01-24 23:01

Ih hariutslagatai, zov bodoltoi hodolmorch, zarchimch Emch dee. Emch nar suraltsah heregtei ene hunees.

Зочин
Зочин
2022-01-25 03:53

З�##�уудаа болон одоо ч гэсэн их л ажилладаг эсвэл ямар нэг зүйлээр хөөцөлддөг хүн байна. Төрөлхийн характер сайн бие махбодтой байх. Түүнээс 3 ажил ц�##�интай ц�##�ингүй хийгээд явах нь з�##�уу ч гэсэн хэцүү зүйл. Удаан тэгж явб�##� ихэнх хүн дунд насандаа өвчилнө. 2. Орчин үед өвчтөн мэдээлэлд нэвтрэх боломжтой байна. Эмч тайлбарладаг нь тун цөөхөн тул дэлгэрэнгүй мэдээлэл нээтээс авж ойлгоцтой болдог нь үнэхээр сайхан. Тийм учраас эмч яагаад тэр эмчилгээг бичсэн бүх юм ойлгомжтой болж ирдэг. Тиймээс өөдөөс нь өвчтөн олон юм ярина асууна гэдэгт одооны эмч нар бол бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Бүүр нэг монголчуудыг тэнэг мангар гээд ойлгочихсон дураараа загнадаг эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг. Ер нь заав�##� эмч, өвчтөн биш Монголд байдаг хүмүүсийн хоорондох зөрчил дэггүй нийгэм, чанаргүй эсвэл буруу тогтолцоотой систэм эсвэл зөв тогтолцоотой хульчлаад өгсөн ч �##�батууд нь дураараа биелүүлэдэггүй ажилладаг систем дотор байдгаас болж хүмүүс амархан буруу ойлголт авч стрэссдэж марг�##�ддаг. Өөрөөр хэлбэл дүрэм баримт�##�даггүй. ажлаа буруу муу хийдэг хүмүүс бу�####�д их гай болдог. Гэхдээ хүсвэл мэдээж ажлын байран дээрээ байгаа хүн буулт хийх ёстой. Зарим хүмүүс өөрсдийгөө гудамжинд нэг хүнтэй таарчихаад өөрийг нь яаж байна гэж төсөөлдөг шөргөөцөлддөг буруу. Ажлын байранд асууд�##� гарв�##� үйлчилгээнд сэтгэл ханг�##�уун бус байна гэсэн үг. Нэг дэлгүүрийн худ�##�дагчид завтай харагддаг хэр нь барааныхаа үнийг байнга өөрчлөгддөг ш�##�тгаанаар бичдэггүй. Эхэндээ асуухаар хэлээд өгдөг байсан. сүүлдээ з�##�хуураад өөрөө очоод уншуулчих гэнэ. Шүүмжлээд орж ирэх бүрт ажлын байран дээр бус гэртээ байгаа мэт гар утас үйлчлүүлэгчийн дэргэд ашиглаад сууж байдаг гэснээс хойш овоо одоо хүн байхад сууж, гар утас хараад суухаа больсон байсан. Одоо нэг эмнэлгийн хүн бас сайн дураараа эмчийн бичсэн жороос ш�##� өөр юм өгчихжээ. Тэрний зарга хийх гэж дахиад явахаас өөр арга �##�га. Дүрэм баримтлах юу нь хэцүү байна. Ингэж бу�####�д гай болоод цаг идээд. Хүн мэргэжлийн хүн гэж итгээд ш�##�гахгүй байхад. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх нь зөв.

Зочин
Зочин
2022-01-25 04:13

Монголд эрэгтэй эмч нар яагаад ийм хариуцлагатай ажил хийдэг хэр нь архи уудаг, эсвэл бүдүүлэг байдгийг ойлгохгүй байгаа. Гадаадад эсрэгээрээ хүмүүс хөгшин (туршлага их гэсэн үг) эрэгтэй эмчид үзүүлэх сонирхол их байдаг. Ямар ч эмч өвчтнөө доромжилдоггүй. Үүднээс мэнэлж авч ороод өөрөө үдэж гаргаж өгдөг. Монголын эмч нар тийм биш байлээ. Нэг эмч намайг ямар ч ш�##�тгаангүйгээр ямар нэг үйлдэл гаргаагүй хэлээгүй байхад доромжилсон. Тухайн үедээ амьдр�##�даа анх удаа эмч хүн тийм үйлдэл гаргаж байгааг хараад итгээгүй гайхаад байт�##� нөгөөдөх чинь үргэлжлүүлээд бүр нэг дорд үзээд байна. Тэгэхээр нь тэсрээд шүүхдэнэ гэнгүүт нөгөөдөх чинь нам буусан. Хамгийн аймшигтай нь бусад хүмүүсийг харж байгаад л ингэж дээрэлхэж стрэссээ гаргадаггүй юм уу мэдэхгүй ойлгоогүй. Би нэг эмчдээ дахин очдоггүй тул олон эмчийн нүүр үзсэн тул үнэхээр анх удаа эмч хүн тийм бүдүүлэг байдгийг мэдээд гайхсан. Тэгж байт�##� дараагийн нэг эмч нь бас доромжилно. Аймаар нь ямар ч ш�##�тгаангүй. Өрөөнд нь нэг цаг загнаж суусан. Үүдээр нь дүүрэн хүн хүлээгээд өөр эмч нар орж ирж байхад ичдэггүй тэр хүмүүсийг суулгаад байна. Евчтний цаг нар юу ч биш тэрэнд- Захир�##�д нь гомдол бичихэд хариу өгөөгүй. Үнэн дампуу хувийн эмнэлэг. Файсийг нь харахаар хаан хатан 2 шиг монгол хувцастай модон санд�##� ширээтэй хүмүүс байлээ. Гомдлын хариу өгдөггүй захир�##� хүмүүс нь. Тэр хүнд ийм арга хэмжээ авсан, ийм юм волсонд харамсаж байна гээд бичээд захиагаар явуулчих тийм хэцүү ? Манай монголчууд маш сайхан сэтгэлтэй уужуу хүмүүс тул эмч нарын гаргадаг сонин сонин үйлдлүүдийг тэвчээд дуугүй өнгөрөөдөг, яаж зарг�##�дах, хууль дүрмээ мэддэггүйг нь бүдүүлэг тэд маш овжин ашигладаг. Гол нь нэг тодорхой ш�##�тгаан мэдэгдэж байв�##� аан энэ хүн ингэсний улмаас ингээд байна гэж ойлгогдоно. Ш�##�тгаангүйгээр . Намайг доромжиллдог эмч нар бол амьдр�##�даа анх удаа тэгж буй бус гэдэг нь илэрхий. Тиймээс хүмүүс минь иймэрхүү зүйлд битгий тэгж уужуу хандаж бай гэж ури�##�маар байна. Таныг доромжлоход та дуугүй өнгөрвөл тэр хүн дараагийн өвчтөнг бас харж байгаад ялгаад доромжилно. Аль болох тайвнаар гэхдээ яагаад тэгснийг нь асуух хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-01-25 04:43
Reply to  Зочин

Эмэгтэй эмчид үзүүлдэггүй гол ш�##�тгаан бол эмэгтэй эмч нарын хувь хүний ааш араншин гарч ирдэг. Үг хэлэр эсвэл үйл хөдөлгөөнөөр. Эрэгтэй эмч нар бол юманд ажил хэрэгч ханддаг, хувийн юм, ажил төрөл 2-оо ялгаж чаддаг учраас харьцахад амар төвөггүй байдгаас гадна зарим эрэгтэй эмч нар би таныг гардаж тэгнэ ингэнэ гээд дэмжих маягийн өндөр итгэл төррүүлдэг. Сайхан сэтгэлтэй гэдгээ харуулдаг. Огт танихгүй гадаадын ш�##� өөр царайтай надад тэгж хандаж хэлэх тухайн үед сайхан л сэтгэгдэл төрүүлдэг. Түүнээс мэдлэг чадвараар нь ялгадаггүй. Аргагүйн эрхэнд эмэгтэй эмчид үзүүлбэл ёстой үзүүлж үзэж байж л дахиж очих эсэхээ шийднэ. Зарим нь бол дажгүй, ялангуяа тайлбар сайн хэлж өгдөг нь та�##�агддаг. Эрэгтэй эмч нар бас олон янз ч хичнээн сониндуу ч хэзээ ч хэм хэмжээнээс хэтэрдэггүй ажил хэрэгч түүгээрээ эрс ялгагддаг. Дотрын эмч нараас илүүтэй өөрөөр нарийн мэргэшсэн эмч нар ш�##� өөр мундаг байдаг.

Зочин
Зочин
2022-01-25 04:27

Тэр нөхөртэй эргэж суудаг тэнэг. 2. Эмч нар хүний хувийн мэдээлэл нууц хадг�##�ах үүрэгтэйгээ битгий мартаарай.

Zochin
Zochin
2022-01-25 09:53

Хоёр нүүртнй хоёр гартай хуурамч хүн. Хамгийн сайн эмнэлэг гэж итгэж найдаж очиж бсан. Хогийн юм хийсэн. Дахиж засуулсан бүр дордсон. Дараа нь дахиад орж болно гэсэн больсон. Гөлгөр юм билээ

zochi
zochi
2022-02-06 09:54
Reply to  Zochin

uuruu orno gechiheed dadlagiin huuhed oruuldag gej yaridag yum bna lee

Зочин
Зочин
2022-01-25 13:04

Ажлаас х�##�даг нь ямар учиртай юм бэ?

Зочин
Зочин
2022-01-25 13:39

Husel temuulel erch huch hudulmur setgel gaihaltai emegtei yuma

Зочин
Зочин
2022-01-25 13:42

Ёстой гайх�##�тай эмч, гайхамшигтай сайхан хүн юм. Маш их урам зориг оргиллуулаа. Их баярл�##�аа.

CHIMMY
CHIMMY
2022-01-25 15:07

Оюун эмч ...ёстой МУНДАГ эмэгтэй , эмч , эгч бүүр тэр орос эмнэлгийн байранд PERFECT шүдний эмнэлэг байхаас нь үйлчлүүлж байсан сэтгэл ханамж 200%....шүдний эмнэлгийн Байг�##�аа ,Хорлоо , сүүлд Марш�##� дент шүднийэмнэлэгтэй болсон Оюунцэцэг, Perfect гоо заслын эмнэлгийн Тулгаа гээд л ...яридцлагыг нь уншсан бүүр саначлаа????????????

Zochin
Zochin
2022-01-25 15:43

Bayarlaa Ouyn emch ee! Saihan dursamj bna.

Зочин
Зочин
2022-01-25 20:11

Мундаг эмч. Анх орос эмнэлэгт эмнэлэгээ нээж байхаас нь мэднээ. Олон хүнийг сайхан болгож, олон хүний гажигыг засаж өгсөн. Мэргэжилдээ үнэнч, олон шавь төрүүлсэн эмч хүн. Бахархаж байнаа

Зочин
Зочин
2022-01-25 20:44

танайх ч саын биш

Онон сайн хүн
Онон сайн хүн
2022-01-26 00:17

Бүх хүнд сэтгэлээсээ хандаж.анхаарч байгаарай..ажил нь л юм чинь..хайнга хандах вий..

Зориг
Зориг
2022-01-26 00:50

Гайх�##�тай зорилготой, жинхэнэ "коммунист" эмэгтэй байна. Таны ажил, амьдр�##�ын зарчим, ялангуяа байнга унших, өөрийгөө үргэлж цэнэглэх, энгийн даруу амьдрах... г.м чанарууд тань надтай их адилхан, бараг би өөрийгөө танаас харах шиг санагдлаа... Одооны хүмүүс тансаг , амар хялбар амьдрахыг, мөнгө олохын л төлөө ажиллах ёстой мэт ханддаг нь , мөн өөрийгөө үргэлж хөгжүүлэх чин сэтгэлгүй, бу�####�ас сурхлцах сэтгэлгүй, өөрийгөө ихэд бодчихсон...г.м байдлууд огтоос та�##�агддаггүй. Танаар бахархлаа. Их амжилт хүсье????????????

Зочин
Зочин
2022-01-26 02:59

Бахархмаар эмч танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-01-26 11:01

1995 онд Оюун эмчээр давхраа хийлгүүлж байсан одоо ч яг хэвээрээ. Солонгост ажиллаж байхад Солонгосууд төрөлхийн юм шиг сайхан хийсэн байна гэж байсан шүү. Маш их баярлаж явдаг шүү.

Сээгий
Сээгий
2022-01-26 21:45

Зүгээр л биширлээ. Ярилцлага богино бнбна. Ийм мундаг хүний үлгэр дуури�##��##�ыг дахиад илүү олонд д�##�айцтай хүргэ л дээ.

Х.Өлзийсайхан
Х.Өлзийсайхан
2022-01-27 13:57

Энгийн,чадварлаг,даруухан эмчдээ.Ийм хүмүүсдээ төр засаг шагн�##� урамшилаа өгч баймаардаа.

Уншигч
Уншигч
2022-01-30 20:03

ийм сайхан эмчийн ярилцлагыг уншсандаа маш их баяртай байна. сэтгэл сэргээд л ирлээ, ямар сайхан мэрэгжилдээ эзэн болсон хүн чанартай эмч вэ, бидний дунд ийм хүн байгаан нь ямар их аз вэ, их баярл�##�аа

zochin
zochin
2022-02-05 15:41

2001ond saihan emcheer dahvaraa oeuulaad bichirch blaa goo saihan talaasaa bish nudnii uuhlult ihtei deed zovhi unjij nulums ih gardag bsan odoo 20n jil ungursun gehed turulhiin met tom davharaatai gej l tanihgui humuus hardag bishirmeer ajildaa jinhen ezen ni bolson egel murtluu engui ih achtan yumaa tanidaa urgelj bayarlaj talarhdagdaa ta mini urt nasalj udaan jargaarai ????

Зочин
Зочин
2022-02-05 19:22

Сайхан ярилцлага болжээ. З�##�уу эмч нарт их сургамж болохоор. Амжилт хүсьё

Зочин
Зочин
2022-02-05 20:07

Гайх�##�тай. Ийм хөдөлмөрч хүмүүсийг үнэлэх үнэлэмж дутах юм да. Эмчдээ амжилт хүсэе.

Малчин
Малчин
2022-02-05 20:17

Мундаг эмч байна. Зөвхөн эмчээ хийх биш, манай нийгмийн гажиг тогтолцоог ч зөв оношлож. Энэ орон тооны тогтолцоо эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан...гээд манай нийгмийн амьдр�##�ын бүх с�##�барыг ёстой нэг б�##�лаж өгч байгаа юм. Дээр нь энэ их олон утгагүй цол,хэргэм,гавъяа шагн�##�. Энэ хоёрыг х�##�аагүй цагт Монгол улс хөгжинө гэж байхгүй

Ариунаа
Ариунаа
2022-02-05 21:34

Гайх�##�тай мундаг эмч.Хүний хувьд ч биширмээр.Анагаахад багш бх үeд би номын санд ажилладаг бид хөөрхөн найз�##�даг байлаа.Ийм л гоё цав цагаан нарийхан гоолиг бүсгүй з�##�уухаан байж мундаг багш бсан.Одоо яг хэвээрээ.Хараад,уншаад маш баярлаж бахархав. Оюундаа улам улам амжилт хүсьe!

Иргэн
Иргэн
2022-02-05 22:51

Ямар мундаг эмч вэ! Ёстой л гоо сайхны мэс заслын эмч л гэж боддог байлаа. Зовхины унжсан хэсгээс авахуулмаар байна, гэхдээ давхараа хийлгэхгүйгээр.

Ч.Сарантуяа
Ч.Сарантуяа
2022-02-06 06:48

Эмчдээ ажилд нь АМЖИЛТ хүсье.
Нэг удаа очиж үйлчлүүлсэн дахиж очино гээд чадаагүй л байгаам хамт олоноороо харилцааны соёлтой сайхан санагдсан .

АХМАД НАСТАН
АХМАД НАСТАН
2022-02-06 08:32

МАШ САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА .НАД ЭНЭ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАРЧИМ НЬ Л ТААЛАГДАА. ХИЙМЭЛ ХАЧИРТАЙ ЯРИА МЭДЭГДДЭГ ТИЙМ БИШ БАЙНА ТАНД АЖЛЫН ӨШӨӨ ИХ АМЖИЛТ АЗ ЖАРГАЛЫГ ЕРӨӨЕ

Back to top button