Нийгэм мэдээ

Уяачид УОК-т ₮100 саяыг хандивлаж, хаврын морин уралдааны талаар ярилцжээ

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол улсад, тэр дундаа уламжлалт мал аж ахуйн салбарт өнгөрсөн өвөл, хавар нүүрлэсэн зудын үр дагавар, хор хохирлыг арилгах ажил ид үргэлжилж буй энэ цаг үетэй холбогдуулж Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, орон нутгийн зарим салбар холбоод, нийгмийн хариуцлагын хүрээний арга хэмжээнд идэвхтэй оролцдог гал уяадын төлөөллүүдээс халуун сэтгэлээ дэлгэн ирүүлсэн нийт 100 сая төгрөгийг УОК, ОБЕГ-т хандивлаж байгааг танилцуулж, баримтыг гардуулан өгсөн байна.

Уяачид маань хэдийгээр өөрсдөө зудад нэрвэгдсэн малчдын төлөөлөл хэдий ч элэг нэгт монголчуудын хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж гамшигт өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэх, зудаас үүссэн бэрхшээл, үр дагаврыг арилгахад зориулсан бодит хандивыг өгч буйд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр хаврын хурдан морины уралдааныг цаашид хэрхэн зохион байгуулах, Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдэх эрх зүйн баримт бичгийн төслийн боловсруулалтын ажлын явц, техникийн зохицуулалтын эш татан хэрэглэх холбогдох стандарт гэх мэт асуудлаар мөн санал солилцлоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүш ээ! Уяачид хэзийдээ ийм өгөөмөр болчов? Хүүхэд тамалсан хар хогнууд. Наадуулаа алтаар мөндөр оруулсан ч хаврын морин уралдааныг зөвшөөрч болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

УЯААЧИД УЛААНДАА ГАРСАН АВИЛГЫН СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ БНА!

Зочин
Зочин

Авилгадаад байгаа юм уу

Зоч
Зоч

Хүний эрхийн комисст бас авилга өг.

Зочин
Зочин

Панаалдаад байх шиг

Зочин
Зочин

Яасан баян холбоо (ТББ) вэ? Авилга, тал засах нэг хэлбэр биш биз... Өвөл морь уралдуулах саналаа хавсаргасан болов уу. Хардах эрх надад, танд ч бий

dambaa
dambaa

neg n ugch nuguu n avch bdg shunaltuud mongold nuutsgui boljee !

Зочин
Зочин

oorooo awchwaaa bayn nowshoooo

шар
шар

авилга! Бооцоот тоглоом ынтатварыг нэм

Зочин
Зочин

100han saya u

Холбоотой мэдээ

Back to top button