Нийгэм мэдээ

Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ

“Хэро энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан түүнийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хангалттай үндэслэлгүй гэж үзсэн байсан хэдий ч прокурорын эсэргүүцэл гаргасан юм. Улмаар шүүх прокурорын цагдан хорих саналыг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх хурлын тоймд “…Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Энэ хогийн луйварчны цаад эзэн нь болох өмхий төвд тайрдас жанхууг шалгаж шоронд хийх болоогүй юу, сагсуу ухна аа??? Арчаагүй сагсууу офицер чадахгүй л дээ. Жанхууд бөлдөгдүүлсэн юм чинь худлаа чанга орилж хашгирахаас өөр ид шидгүй сагсуу ухна.

Зочин
Зочин

Хүрэлсүхээ болио, нэг найруулагчтай л ноцолдоод тэнэг харагдаж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

ХҮРЭЛСҮХ ОРОЛЦОЖ БГА БОЛ САЙН Л БНШД БҮҮР 1 ДАВРААД ДИЙЛДЭХЭЭ БАЙЧИХСАН ЗАРТАЙ ХОРЧИН ЛУЙВАРЧИНГ ОДОО Л ДАРЖ АВАХ ХЭРЭГТЭЙ . БААТАР ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР БАТТУЛГА ГАНБААТАР ДАГВАДОРЖ АНУЖИН МӨНХБАЯСГАЛАН ӨНӨРӨӨ... ГЭЭД БҮХЭЛ БҮТЭН МАФИ ШҮҮДЭЭ

Зочин
Зочин

Хүрэлсүх шүүхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж бна даа . Заваан заваан юм их хийвэл жил хүрэхгүй хугацааны дараагаас өөрөө заваараад эхэлнэ шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өө за за...Хүрэлсүх хүн хорьдог ажилтай болсон юмуу...Зарим хүмүүсийн тархи толгой яаж ажилладаг юм болоо...

Зочин
Зочин

Балайрал удахгүй дууснаа

Зоо
Зоо

Энэ өлөн хулгааачуудын жүжиг дуусахгүй

Зочинолдо
Зочинолдо

бас яацан бэ энэ хүн

Ариунаа
Ариунаа

Мөнгө завшсан гээд бгаа биздээ тэрийг нь ил болгоод нотлоодохлдоо .Тэрийг нь төлүүл зориулалтын бусаар мөнгө идсэн гээд байдагшдээ.Чинбатын охинНомтнтой н хамт шүүлдээ.

Холбоотой мэдээ

Back to top button