Нийгэм мэдээ

Хэнтий: Цагдаагийн газар нэг албан хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэлээ

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор төрийн 190 орчим байгууллагуудын дунд “Асуудлаас шийдэлд” тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хүрээнд байгууллагууд төрийн үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэхээс гадна нэгалбан хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 

Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын хамт олон Харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Гантогтохын гэр бүлд газар, дөрвөн тал хашаа, эконойл, 5х7 харьцаатай мансардтай дүнзэн байшин барьж, түлхүүрийг нь гардуулан өглөө. 

Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хамт олон бие бүрэлдэхүүнээрээ гар бие оролцож, аж ахуйн аргаар, өөрсдийн гараар 10 хоногийн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. 

Ж.Гантогтох нь гурван жил цагдаагийн албанд зүтгэж байгаа бөгөөд эхнэр охины хамт амьдардаг залуу гэр бүл юм. Тэрбээр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хамт олныхоо дунд нэр хүндтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй зэрэг олон давуу талуудыг нь харгалзан үзэж ийнхүү сонгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button