Top StoriesУЛС ТӨР

Тойм: 16 жил яригдаж, таван жил гацаж, 14 хоногт батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Таван жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр

-“Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”

- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. 

Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаж байв.

-16 жил яригдаж, таван жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль дөрвөн долоо хоногийн өмнө гараанаас гарав-

Харин энэхүү тогтоолын даалгавар биелэхгүй явсаар таван жилийн дараа буюу Г.Занданшатарын парламентын отгон чуулганаар /2024.04.05-06/ хэлэлцэгдэж эхэлсэн юм. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ хэмээн тусгасан эл хуулийн төсөл нь 2021-2025 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэлийн нэг байсан.

Өөрөөр хэлбэл, иргэн бүр байгалийн баялгаас хувь хүртдэг болохын тулд Норвегийн тогтолцооны жишгээр ийн Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон хэрэг. Анх 2019 оны арваннэгдүгээр сард УУХҮЯ-аас "Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулсан байдаг. Гэсэн хэдий ч эл хуулийн төсөл бүдгэрсээр ийнхүү тав дахь жилтэйгээ золгоод байв. Харин анх ярьсан үе нь 2008 оны эдийн засгийн хямралын дараа. Тэр хэрээр иргэдийн дунд ч хүлээлт үүсээд байсан гэдэг. Тухайн үед тус сан нь нийт дөрвөн сангаас бүрдэж байжээ. Үүнд, ирээдүйн өв, тогтворжуулалтын, хөгжлийн, хуримтлалын сан багтаж байсан. Харин одоогийн хэлэлцэгдэж батлагдсан хуулийн төслөөр бол Үндэсний баялгийн сан нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын  сангаас бүрдэж байна.

Ирээдүйн өв сан

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг нээнэ.

Хуримтлалын сан

“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана.

Хөгжлийн сан

Энэ сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Тодруулбал, Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.

Товчоор бол, бид өнгөрсөн хугацаанд газрын хэвлийн баялаг болон ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан гэж хэлж болно. Энэ хууль батлагдвал байгалийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд баялгийг тэгш, шударга хуваарилдаг болно гэгдэж буй. Өөрөөр хэлбэл энэ сангаар дамжуулж иргэд байгалийн баялгийн хөрөнгөө удирдах боломжтой болно гэж нэг талаараа ойлгож болно. Гэвч дээрх хуулийн төслийг энэ парламент шинэ байх үеэсээ гацааж, одоо тарах үедээ буюу сонгуулийн өмнөхөн шуурхайлан хэлэлцэж эхэлсэн нь тийм ч таатай үйл явдал биш болов уу.

Учир нь иргэд байгалийн баялгаасаа тэгш хүртдэг байх, төр засаг нь шударгаар хуваарилдаг байх энэ зарчим Монголчуудын нийтийн хүсэл байлаа. Үүнийг хууль санаачлан батлагчид тэр дундаа эрх баригч нам мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрч явсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэг л өдөр энэ хуулийг батлахаар тэд хүлээж байсан. Харин хэзээ вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байсан. Мэдээж тэдэнд хүн бүрд таалагдах энэ хуулийг батлахад шалтгаан болоод өөрсдөд нь эргээд ашиг тусаа өгөх зөв цаг хугацааг сонгох чухал. Жишээлбэл, ардчилсан нам энэ тухай хуулийн төслийг мөн өргөн барьсан ч эрх баригчид олонхын хүчээр тэдний өмнүүр орсон гэж хэлж болно. Ямартай ч 16 жил яригдаж, таван жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль одоогоос дөрвөн долоо хоногийн өмнө гараанаас гарсныг энд дахин тодотгоё.

-14 хоногийн дотор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлав-

Г.Занданшатарын парламент дөрөв дэх жилийнхээ хаврын отгон чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн зүтгүүлж, сар хагасын хугацаанд батлав. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.05.01/тус хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргасан.

Энэ хүрээнд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол” ХХК төвлөрүүлнэ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд

  • Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх
  • Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр
  • Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар тус тус заасан.

Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталсан юм.

-10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж, иргэн бүр хуримтлалын сангийн данстай болно-

Хоёр долоо хоногийн өмнө УИХ-аас баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхэжнэ. Эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна.

Энэ хүрээнд “Хуримтлалын сан”-аас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан бол одоо Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байгаа юм. Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсанаар иргэн бүрийн нэр дээр энэ долоо хоногт данс нээнэ. Тодруулбал, иргэдийн өөрийн нэр дээрх хуримтлалын нэгдсэн сангийн дансанд нь бэлэн бусаар зарцуулагдах мөнгө ил харагддаг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2024-05-04 10:50

Buh nasaaraa tatvar tulugchdin munguur amidarna geed itegtsen, het ih bayajaad munguni barimjaagui bolson 3 uyeliig songuuliin daraa sain sgalgna baih

хариулт
хариулт
2024-05-05 07:07
Reply to  Zochin

Ирээдүй өв санд хуримтлагдсан мөнгөнөөс 2 их наядыг 2021 онд МАН тайлан тооцоогүй идчихсэн дээ . Яаран батлана гэдэг нэг л учиртай . Дахиад идэхгүй гэсэн батлагаа байхгүй

Билгээ
Билгээ
2024-05-07 18:51
Reply to  хариулт

Т1ээ! 2021 онд АН засаг барьж байсан уу? Бөшс долоогчоо! Чи хаосан оролцсон юм шиг бтчиж байх шив дээ. Бөгс долоогчоо!

Tulgaaa
Tulgaaa
2024-05-05 03:09
Reply to  Zochin

Hun hognuudiig tseverleecheee tuildaj baina Shudraga baigaach haa saigui hun hognuud zali ni ihdeed bn dorivtoihon hiigeech

Бат инженер
Бат инженер
2024-05-04 12:25

Эрчим хүчний эх үүсвэрээ шийдээгүй ахиад орон сууц барих уу

Тулгаа
Тулгаа
2024-05-04 17:16

Z##laaa chi zulbin erchim huch

Сонгогч
Сонгогч
2024-05-04 18:49

Данх чи маргааш сонгуульд ялахаа бодоод монголын ирээдүйн хөгжлийг чөдөрлөж бнаа ! Женкогийн бүлэг лэл тэнэгтэж явж уул уурхайгаас хоцроод, түүнийгээ нөхөх гэж ийм хууль батлуулж, олон түмний тархийг угааж,хэсэг хугацаанд уул уурхайн хөгжлийг чөдөрлөж байна. Хэдэн жилийн дараа буюу өөрснөө сэм сайн бэлтгэж байгаад гэнэтхэн уул уурхайгүй хөгжихгүй юм бна гэж шуугиулаад, өөрснөө тэргүүлэн орж газрын баялагаа ухаж баяжих нохой тактик хэрэглэж бгаа юм бишүү ?!

Сонгогч
Сонгогч
2024-05-04 19:01

Данх бол МАН-ыг ч хайрлаагүй,Монголыг ч хайрлахгүй зөвхөн Женкогийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө аж иллаж бна, тэр нь бүхэлдээ Оросын эрх ашигаар зохи цуулагдаж бна шүү ! Энэ бүлэглэлийн ерөнхий менеж ер нь Херо Баатар юм. Ах дүү хоёр Путиныг хоёр та лаас нь тэврээд зургаа татуулсан ч байх шиг.

Эцэст нь хэлэхэд Женко ахлагчтай, Херо менежертэй, Данх гүйцэтгэх захира лтай бүлэглэл Монгол Улсыг уд ирдаад байна шүү дээ !!!

Haha
Haha
2024-05-04 20:49

MCS iin ukhaa khudag yahuu? Tavan tolgoin ord chin strategiin bish biluu? Strategin ord gej yamar ordiig heleed bn?

Зочин
Зочин
2024-05-04 23:56

Баялагийн үр өгөөжийг ТЭГШ хуваарилнаа гэдэг нь их БУРУУ ойлголт шүү ! Харин баялагийн үр өгөөжийг ШУДАРГА хуваарьлах нь маш зөв үйл ажил юмаа !
Тэгш гэдэг нь сайн муу, сайхан муухай, ажилч хөдөлм өрч,за лхуу хойрого, баялаг бүтээгч, хулгайч луйварчин цөм яг адилхан хүртэнэ гэсэн үг, ЭНЭ бол БУРУУ шүү.
Их хөдөлмөрлөж ихийг бүтээсэн нь ихийг хүртэх ёстой, харин юу ч бүтээгээгүй нь тэдэнтэй адилхан хувь хүр тэж яасан ч болохгүй !
Хийсэн бүтээснийхээ хирээр л нийгмийн баялагийн сангаас хүртэх нь шударга биз дээ !
Тэхээр ТЭГШ, ШУДАРГА хоёр чинь өөр өөр ойлголтууд байгаа биз ?! Данх чурдак энийг сэтгэхгүй л бна даа.

Tulgaaa
Tulgaaa
2024-05-05 03:09

Hun hognuudiig tseverleecheee tuildaj baina Shudraga baigaach haa saigui hun hognuud zali ni ihdeed bn

Tulgaaa
Tulgaaa
2024-05-05 03:19

34 huviin avsan ni bolson shuuu Haramch g###gunuudees

Zochin
Zochin
2024-05-05 15:38

Terbum terbuumaar tatvarin mungu iddeg danh Hero entartaimentaas iluu nevtruuleg engiin zaluuchuud hiideg bolson baina. Ted unenig toliluulj baigaa tul saihan haragdah yum

РАДНААСЭД
РАДНААСЭД
2024-05-05 16:46

БӨГСӨН ДЭЭР БҮЛЭЭН ЖИН ТАВИНА ГЭЖ МЭДЭХ ҮҮ ?

Билгээ
Билгээ
2024-05-07 18:49

Тэр Бор тээгийн уурхай яаж яваад Амарбаяг�##�ангын мэдэлд шилжчихвээ..Энэ нөхөр чинь дээгүүр харж ярьж байгаад доогуураа хулгай хийчихсэн бус уу? Энэ баялагын санд орох ёстой газөр даа.

Холбоотой мэдээ

Back to top button