Тойм: АН ардчилалгүйгээ баталж, МАН дөнгүүр харагдаж, Д.Сумъяабазар автобусны сонсгол мурив

Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд
- 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарласан,
- Ногоон автобусны хэргээр нээлттэй сонсгол хийсэн зэрэг онцлох үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэе.
Нэг сарын дараа 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эхлэх гэж байна. Бид энэ удаа 76 биш 126 гишүүнтэй шинэ парламенттай болно. Мөн тойрог томсож, нэр дэвшигчид 13 тойрогт хуваагдаж, өрсөлдөнө гэдгээрээ онцлог жил. Энэ хүрээнд буюу өнгөрсөн даваа гарагт нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ 00 цагаас өмнө зарлав. Ингээд нам, эвслүүд тойрогт 78, жагсаалтад 48 кандидатын нэрээ хуралдаж тодруулсан.
-Монгол ардын нам-
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулж, харин нэрсийг намын Бага хурал эцэслэв. Тэд жагсаалтад залуу үе, эмэгтэйчүүд болон салбар, салбарын төлөөллүүдийг оруулж ирсэн нь зөв алхам байв. Мөн жагсаалтыг намын дарга тэргүүлэлгүй, тойрогт илгээгдсэн нь бас л зөв харагдав. МАН-ын жагсаалтын эхний аравт нэг ч улс төрч багтаагүй. Харин тэдний оронд хот төлөвлөгч, усны инженер, Харвардын багш, монопол бизнесүүдтэй дотоодод өрсөлдсөн Ондо брэнд, академич ахмад үеийн төлөөлөл, монголд боловсролын стандартын төлөө хоёр сэтгэлээр зүтгэсэн хувийн сургуулийн захирал зэргийг багтаасан байв. Мөн 26 настай улс төр судлаач залуу ч харагдав.
Цаашлаад 48 нэр дотор одоогийн парламентын болон засгийн газрын гишүүн багтаагүй нь сонирхол татна. Үүнээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нас болоод жинхэнэ боловсролд түлхүү анхаарч жагсаалтын хүмүүсээ тооцжээ гэж ойлгож болохоор. Харин тойрог бүр рүү илгээж байгаа нэр дэвшигчид нь бусад нам, эвслүүдийнхтэй харьцуулбал жин дарахаар, хүчтэй харагдсан. Тойрог тэлж нэг хүн багадаа гурван айимгийн сонгогчдын саналаар гарч ирэх тул сонголтыг ийн хийсэн биз. Харин С.Батболд, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Ба.Бат-Эрдэнэ гэхчлэн төрд олон жил болсон, хийсэн зүйлгүй, сонгууль бүрийн эхэнд даналзаж явдаг дүрүүдээ тойрогт ч илгээлгүй хассан нь эргэлт байв.
-Ардчилсан нам-
АН-ын нэр дэвшигчдээ тодруулах, эцэслэн батлах Үндэсний бодлогын хуучин болон шинэ хорооны хурал ихээхэн дуулиантай болж өндөрлөв. Тэд дотооддоо эв түнжингүй, нэг биш нэлээд хэдэн толгойтой, төлөвшөөгүй гишүүдтэй гэдгээ дахин баталсан. Ямартай ч шөнийн 00 цагаас тавхан минутын өмнө албан хүчээр тогтоолоо уншиж танилцуулж, үймээн дунд баталсан. Хэрэв 00 цагаас өмнө гэдэг хуулийн хугацаа байгаагүй бол тэрхүү хурал хэд хоног ч үргэлжилж, маргаж, талцаж мэдэхээр байв.
АН-аас намайг жагсаалтад багтаасангүй намаасаа гарлаа, жагсаалтад багтахгүйгэрр тойрогт дэвших байсан юм нэрээ татлаа гэх олон хүн байна. Үүнээс тус намын нэр дэвшигчдээ тодруулах хурал ямар болсон эсэх тодорхой харагдана. Жагсаалтаа Лу.Гантөмөр өөрөө тэргүүлж, араасаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь нарыг чирсэн байв. Тэд хурал эхлэхийн өмнө тойрогт нэр дэвшээд гарах боломжгүй ч мэдлэг боловсролтой залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг жагсаалтад түлхүү багтаана гэж ярьж байсан ч эсрэгээр нь эргүүлсэн.
Мөн авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг дэвшүүлэх ёс зүй байхгүй гэсэн ч хамгийн том төлөөөл Сангийн сайд асан С.Баярцогтыг жагсаалтын ес дээр бичиж шуугиан үүсгэсэн. Ингээд дотооддоо санал хурааж түүнийг хасаж чадалгүй тойрог руу шидсэн байв.
Энэ мэт тойрогт байсан хүнээ жагсаалт руу, жагсаалтад байсан хүнээ тойрог руу эсвэл аль алинд нь багтаалгүй жийсэн үйлдлүүдийг АН олон гаргасан.
Нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга анхаарал татсан. Тэр залуучуудаа илгээнэ, өөрөө жагсаалтад ч багтахгүй гэсэн атлаа хойд бүсэд ороод ирсэн. Х.Баттулгын өөрөө дэвшихээр болсон эл үйлдэл нь АН дотор түүний биш Ц.Элбэгдоржийн нөлөөлөл илүү хүчтэй байсныг илэрхийлсэн болов уу.
-Ногоон автобусны сонсгол хоёр өдөр үргэлжилсэн ч хэргийн эзэн Д.Сумъяабазар ирсэнгүй-
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан ногоон автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тавдугаар сарын 21-нд эхэлж хоёр өдөр үргэлжилсэн.
Сонсголд,
- Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
- Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү,
- НЗДТГ-ын төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд,
- НЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
- НЗДТГ-ын хууль, эрх зүй хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан.
Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр, Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Д.Энхсайхан болон "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт хүмүүсийг дуудсан. Эдгээр гэрчүүдээс хэд хэдэн хүн сонсголд оролцоогүй бөгөөд хамгийн чухал гэгдэж байсан Хотын дарга асан Д.Сумъяабазар ирээгүй юм.
Сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд 14 гэрч дуудагдсан бөгөөд үүнээс гурван гэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй 4 гэрч, хоёр гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Ингээд ердөө таван гэрч оролцсон.
Харин хоёр дахь өдөр “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд 31 гэрчийг дуудсан.
Сүүлийн энэ өдөр анхаарал татах зүйл ярьсан хүн бол ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхболд байв.
Тэрбээр, "Манай автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. 2023 оны зургаадугаар сарын 12-нд байгуулагдсан. Уг ажлын хэсэг дөрвөн удаагийн нийлүүлэлтээр автобуснуудыг акт дүгнэлт үйлдэн хүлээлцүүлж, хүлээж авсан байгаа. 2023 оны 8 сарын 14-ний өдрийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобусанд акт дүгнэлт үйлдэхээр автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг үүн дээр ажилласан. Уг автобуснуудыг хүлээн авч акт дүгнэлт үйлдэхэд ажлын даалгавар техникийн нөхцөлүүд дээр манай ажлын хэсэг найман төрлийн зөрчил шаардлагыг гаргаж тавьсан. Үүнээс үүдээд эдгээр автобусыг хүлээж авах боломжгүй юм байна гэж ажлын хэсэг ярилцаад удирдлагуудад танилцуулсан.
Энэ дагуу танилцуулахад Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 9 сарын нэгэн гэхэд энэ автобуснууд графикынхаа дагуу орж ирсэн байх ёстой. Дараа дараагийнхаа автобуснуудыг орж ирэхэд санхүүжилтийн асуудлууд гацаад байна. Тиймээс энэ автобуснуудыг байгаа байдлаар нь хүлээгээд авчих. Бид дараагийн автобус ирэхэд бид ажлын даалгавар дээр байгаа техник нөхцөлийн үзүүлэлтийг хангасан автобус нийлүүлнэ. Харин энэ автобуснуудыг ашиглагч байгууллагуудад өгөхөд ажлын даалгаварт тусгагдсан нөхцөлийн дагуу бүгдийг нь бэлэн болгож өгнө гэсэн албан бичгийг бидэнд ирүүлж, удирдлагаас ирсэн чиглэлийн дагуу бид гарын үсэг зурж хүлээж авсан" гэв.
Товчхондоо хүлээж авах ажлын хэсгийнхэн тухайн 20 автобусыг хүлээж авах боломжгүй гэдгийг шалгаж тогтоосон ч, удирдлагууд болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн нөлөөлөлд автаж гарын үсэг зурсан болж таарав.
Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авсан актад "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Нийтийн тээврийн автобус худалдан авах дугаар номер ННТГ23001-01 гэрээнд заасны дагуу БНСУ-д 2023 оны зургаадугаар сард үйлдвэрлэсэн "Daewoo" маркийн "BS-106" загварын 20 ширхэг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй, автобусны техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна гэж дүгнэлээ" гэжээ. Энэ бол шаардлага хангаагүй гэж мэдсэн атал хүчээр хүлээж авсныг нотолж буй баримт юм.
-"Daewoo" маркийн "BS-106" загварын автобусны техникийн тодорхойлолто нийцээгүй найман үзүүлэлт-
- Мотор нь дизель евро V босоо байрлалтай байна гэсэн ч евро II мотортой байсан
- Урд хойд тэнхлэг хийн нум амортизатортай байх ёстой боловч хуудсан нумтай байсан
- Гэрлийн тусгалын чадлын хэмжээ 10000 сd-225000 cd байх ёстой ч ойрын гэрлийн чадал 10000-аас доодх үзүүлэлттэй болох нь тогтоогдсон
- Хөгжлийн бэрхшэлтэй иргэд зориулсан шат, тавцангүй, тэргэнцэр байрлах тусгайлан бэхэлгээ бүхий талбайгүй
- Чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбар хийгдээгүй Камерын хяналтын систем нь 8 болон түүнээс дээш суваг онлайнаар ажиллах "DVR" төхөөрөмж суурилуулаагүй
- Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулаагүй
- Зорчигчдын суудал бүрт гар утас болон нэмэлт төхөөрөмж цэнэглэгч, хогийн сав байршуулаагүй
- Автобусны кузовыг үйлдвэрлэлийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу будаагүй, бусад эд анги руу нь давуулж буюу угсарсан хойно нь будсан. Цонхны онгойх буюу урд хэсэг зайтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн нэгэн бөхийг том дарга болгохоор ийм л хариуцлагагүй бгаа юмшд
Золбин нохой буудаж устгадаг багийхан энэ төвдийн Гарз нохойн гөлөгийг буудчихаач ээ. Захи�##�агч нь Эл бэг гээ л хэлчихэд болно ш дээ !
МАН-д их хайртай бна тэдний угаадас идээд жарг�##�тай бгаа бх
МАН-ыхан зарим нөхөдөө жийсэн мэт боловч Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Даваацэрэн Бямбацогт нарын гэмтнүүдээ хаацайлж үлдсэн байна. Ер нь цэвэршихэд маш хэцүү байх бололтой. Ч. Хүрэлбаатарт МАН өртэй бололтой.
АН-ыг Баттулга Оюук нар хүч хавсран дарамтлаж бна.
Гантөмөр Женкогийн дарамтаас гарах найдвар �##�га, заяа нь хаясан аймхай хүн юм.
ГАНТӨМӨР ХЭРЭГГҮЙ АН ДАРГА БОЛСОН
Монголд жинхэнэ утгаараа ганц л улс төрийн нам байгаа . Тэр нь МАН .
Нам дамжсан, идэж уухаас өөр эрдэмгүй бөхөөс өөр чадах юмгүй хүн улс төрд орж ухаантай болох гээд булайгаа дэлгэх юм даа...
За яг харагдаач 8 жил төр дангаараа баричихаад бүх сан, нүүрс, �##�бан туша�##�, орд баялаг, монгол хүний үнэт зүйлийг хулгайлчихсан нам яахаараа гэнэт сайн дөнгүүр болчихдаг билээ ҮХЭР МОНГОЛ НЭРТЭНГҮҮДЭЭ
МАН с өөр олигтой нам байхгүй шүү.харин Бябацогт Хүрэлбаатар.Чойжилсүрэн нар илүүц болжээ.намын нэр хүндийг хэт доошоо дарлаадаа .улаан туг гэж......
Зүгээр олон долоон юм донгосох хэрэггүйээ МОНГОЛД НЭГ Л НАМ БАЙНА ТЭР НЬ МАН ЮМ. ОДОО ӨӨР НАМ ГАРВАЛ ДАХИАЛ УРЖ ТАСДААД ХАЯНА ШҮҮ ТЭР ТУСМАА АН БҮҮР Ч ХЭРЭГГҮЙ