Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайн удахгүй оросуудын цалингаас хумсалж эхэлнэ

Орос-Украины дайн тун удахгүй оросуудын цалингаас хумсалж эхлэх гэж байна. Владимир Путин гуравдугаар сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө компаниуд болон чинээлэг иргэдийн татварыг нэмэгдүүлэх санал гаргасан.

Тэрбээр 89 гаруй хувийн санаал үнэмлэхүй ялалт байгуулж, тавдугаар сарын 7-ны өдөр тав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөж албан тушаалаа хүлээн авсан юм.

Путин татвар нэмэхийг санаачилсан нь Украины дайнаас үүсэж буй зардлын нэмэгдэл мөн Оросын элитүүдийг гартаа атгадаг гэдгийг харуулж буй үйлдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Түүний засгийн газрын эрх баригчид Украинд болж буй зардал өндөр дайныг санхүүжүүлэх мөн барууны орнуудтай олон жилийн турш үргэлжилж магадгүй сөргөлдөөнөө санхүүжүүлэх шинэ арга чарга хайж буй. Үүний нэг нь татвараа нэмэгдүүлэх.

ОХУ 2024 оныхоо нийт төсвийнхөө бараг гуравны нэгийг батлан хамгаалахын салбарт хуваарилж байгаа. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 29 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал “SIPRI” фирмийн мэдээлснээр тус улс энэ жил зэвсэгт хүчиндээ 12.8 их наяд рубль (140 тэрбум ам.доллар) зарцуулах төлөвтэй буй.

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов пүрэв гарагт /2024.05.23/ эрх баригчид аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна хэмээжээ.

Тэрбээр аж ахуйн нэгжийн татварын 25 хувь болгон нэмэгдүүлж, иргэдийн татварыг орлогоос хамаарч 25 хувь хүртэл тогтоох саналыг Сангийн яам дэвшүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Гуравдугаар сард татвар нэмэхийг Путин санаачилсны дараа “Oxford Analytica”-ийн Оросын эдийн засгийн шинжээч Ричард Конноли “Ийм өөрчлөлт санаачилсан нь Путин санаа сэтгэлийн хувьд маш тухтай байгааг харуулж байна” хэмээжээ.

Тэрбээр нэмж “Москвагийн үзэж буйгаар тэдний нөхцөл байдал харьцангуй сайн байгаа тул одоо л ийм өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрчлөлтөд өртөх хүмүүс ч гэсэн ирэх хоёр жилд сайн нөхцөл байдалтай байх төлөвтэй” гэсэн юм.

Эх сурвалж: Yahoo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-25 11:32

Путин гуай та наад Украйнаа хурдан нухчихаач. Дэлхийн газрын зураг дээр украйн гэх улс харагдахгүй болтол нух, мөн байхгүй болго. Наад муу ногоон нүдэн зеленскийг Садам хусейн шиг болго.

Зочин
Зочин
2024-05-26 10:17
Reply to  Зочин

Хол очиж боргоорой

Зочин
Зочин
2024-05-25 12:16

Удахгүй пүтлерийн сууж яваа унаануудын �##�ь нэг нь дэлбэрч энэ өвгөн шатаж үхээд орос украйны ард түмэн амар амаг�##�ан жаргах болно гэсэн бн шүү.

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
2024-05-26 18:57
Reply to  Зочин

Горьдсоны гарз

Цогяг
Цогяг
2024-05-26 07:21

Нухах нь Путинд амархан болчихоод байна Байдeн �######�сан цагт

Холбоотой мэдээ

Back to top button