Улс төрийн мэдээ
Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатарыг АТГ-т шалгуулах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,
- НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
- “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуул гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв. Батбаатарын ард Д.Амарбаясгалан мөнгө тоолж буй
Зүв зүгээр ашиглах болох байрыг энүүний урьдах сонгуулиас өмнө ёстой шөнө буулгаагүй байгаа даа.Нэг өглөө буулгачихсан байсан.Ажлыг тэгж хийдэг болоосой нөхдүүд Тэгээд офис барьж байна л гэсэн за ашгүй гэрийн ойр гэж хүлээгээд байсан.Одоо таг л зогссон харагдана. Юм хийж байгаа юм бол хурдан дуусгаад өг! Доороо гражтай гэсэн.Энэ хавьд одоо машин тавих газаргүй тойр ч давхисаар алтан цаг няд