Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Шатахуунаар явдаг машинтай харьцуулахад цахилгаан машин хүн мөргөх магадлал их

Эрдэмтэд хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй машинууд нь бензин болон дизель хөдөлгүүртэй машинтай харьцуулахад явган зорчигчийг мөргөх магадлал өндөр гэдгийг илрүүлжээ.

Судлаачид Их Британийн зам тээврийн ослуудын тоо баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Тэд цахилгаан машинуудын 51.5 тэрбум км, шатахууны хөдөлгүүртэй машинууд 4.8 их наяд км зорчсон датаг ашигласан байна.

Цахилгаан машинууд нэг км зорчихдоо шатахууны хөдөлгүүртэй машинтай харьцуулахад явган зорчигч мөргөх магадлал хоёр дахин их байжээ. Энэ магадлал хот, суурин газарт орж ирэхэд гурав дахин болж нэмэгдсэн юм.

Одоогийн байдлаар яагаад хүрээлэн буй орчинд ээлтэй машинууд хүн мөргөх магадлал илүү байдаг нь тодорхойгүй.

Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар бол цахилгаан машин унадаг хүмүүс илүү залуу байдаг тул шатахууны хөдөлгүүртэй машин жолооддог хүмүүстэй харьцуулахад туршлага бага.

Мөн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинтай харьцуулахад цахилгаан, хайбрид машинууд чимээ бага гаргадаг учир явган зорчигч мөргөх магадлал илүү байх магадлалтай хэмээн судлаачид үзжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-05-22 17:01

яахаараа, орос, арабын нефтийн эздийн ээлжит захи�##�га уу. нэртэйгээр нь цахилгаан машин унасан хүн үргүйднэ, харь гаригийнхан авч явах магадл�##� өндөр, үс х�##�царна бла бла .......... Шинэ дэвшилтэт технологид дургүй, байг�##�ь орчинд хайргүй, мөнгөний шун�##�ууд гацаахыг хэдэн арван жил л оролдож байгаа

Зочин
Зочин
2024-05-24 01:36
Reply to  иргэн

Эхлээд шинэ технологио эзэмшээд сурчих дараа нь хардаад байж дээ

Зочин
Зочин
2024-05-24 01:35

Үнэн л дээ...моточид хүртэл хэлдэг суррон аюултай чимээгүй .харин мото чимээтэй байдаг нь аюулыг сануулдаг гэдэг.

Also
Also
2024-05-25 06:21

Цахилгаан хөдөлгүүр ухас хийх хөдөлгүүрийн start горим байнга ажиллаж бэлэн байдаг ...delay байдаггүйтэй холбоотой !

Зочин
Зочин
2024-05-25 06:35

Юу билээ. Хүнгүй явж байгаа техникүү. Би сайн ойлгосонгүй. Хүнгүй жолоочгүй гэсэн үгүү

Kkk
Kkk
2024-05-25 14:36
Reply to  Зочин

Tiishd.

Түмээ
Түмээ
2024-05-26 18:03

Хуцаарай нефтийн панзчид

Холбоотой мэдээ

Back to top button