Чуулган | "Орон нутгийн төрийн захиргаанд ажиллах боловсон хүчний асуудал хэцүү байна"

НЭМЭЛТ: 15.30 цаг
Хуралдааны эхэнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Ганболд "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг дарга, түүнийг томилох гэсэн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалтад баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлага тавьж байгаа нь амьдралд нийцэхгүй. Дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт хүрэлцээгүй байгаа учир бүрэн дундаас доошгүй боловсролтой байхаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ" хэмээлээ. .
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажиллах боловсон хүчний асуудал хэцүү байна. Тиймээс сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны байгууллагад ажиллах квотыг олгож өгөх асуудал энэ хуулиар хөндөгдөх үү.
ЭХЛЭЛ: 15.20 цаг
Үдээс хойших хуралдаан 15.20 цагт эхэллээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.05.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.20 цагт эхэллээ.
Хуралдаанаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд Солонгос явсан