УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Түвшин: АН Засгийн газарт хамтрахгүй гэдгийг Бүлгийн даргын хувьд би баттай хэлнэ

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өнөөдөр (2026.11.02) дэд дарга нараа сольж, шинэхэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийсэн. Сүүлийн өдрүүдэд АН-ыг Засгийн газарт орж, хамтран ажиллана гэсэн яриа улс төрийн хүрээнд үүссэнтэй холбогдуулан ийм асуудал байхгүй гэдгийг онцолсон юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Манай нам   Засгийн газарт хамтрах тухай яриа огт байхгүй. Харин ч Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Хэзээ өргөн барихыг АН-ын Улс төрийн зөвлөл шийднэ. Энэ оны улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр төсвийн зарлагыг хэт нэмсэн асуудлыг АН эрс эсэргүүцсэн  байр сууриндаа хатуу байгаа. Манай нам эрх баригчдын хуваагдал, талцдын аль нэг талд хэзээ ч орохгүй гэдгээ бүлгийн даргын хувьд баттай хэлнэ” хэмээв.

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэлэлцсэн бөгөөд энэ тухай Ж.Баярмаа гишүүн “Засгийн газар, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай байж болохгүй гэдгийг хуулиар хориглосон ч хэрэгжихгүй байна. Төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тавьж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт ч хэрэгжихгүй, бүдгэрч байна. Чөлөөт хэвлэлийн орон зайг хязгаарлаж байгаа энэ асуудлаар бид ажлын хэсэг ажиллана” гэсэн юм. АН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button