НИЙГЭМНийгэм мэдээ
Маргааш 06.00-18.00 цагийн хооронд дараах замуудыг хаана

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг маргааш буюу бямба гарагт /2024.05.25/-нд болно.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд тодорхой өөрчлөлт гарчээ. Дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана.
- Сүхбаатарын талбай
- Сүхбаатарын гудамж
- Их сургуулийн гудамж
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
- Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
- Гэндэнгийн гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.