НИЙГЭМНийгэм мэдээ

ХХЕГ: Хурандаа Б.Гантөгс Мобиком корпорацын удирдлагууд болон орон нутгийн 13 хүнд хуулийн дагуу зөвшөөрөл өгсөн

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр зургаа дахь өдрөө үргэлжилж буй. Мобиком корпорацын удирдлагууд тэргүүтэй таван машин хүн Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгсөөс зөвшөөрөл авч тусгай хамгаалалттай дархан газарт нэвтэрсэн байдаг. Улмаар тээврийн хэрэгсэлийн доод хэсэг шатаж түймэр дэгдээсэн.

Тэгвэл Хил Хамгаалах ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Тухайлбал, "Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон байна.

Үүнд:

  • Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д "Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 1 жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн цэргийн анги (салбар) 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина";
  • Мөн зүйлийн 25.9-д "Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна." гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч хурандаа Б.Гантөгс нар 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх арга хэмжээний нээлтэд оролцоод Дорнод аймаг, Халх гол сум руу буцсан бөгөөд хээрийн түймэр гарах үед тухайн газар оронд байгаагүй болно. Иймд цахим орчинд тархаад буй хээрийн түймэр гарахад эдгээр иргэдтэй хамт явсан, архидан согтуурсан, авлига авсан, зодолдсон, ан агнасан зэрэг нь бодит бус, ташаа мэдээлэл болохыг мэдэгдье.

Хилийн бүсэд нэвтэрсэн иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас автомашинд гал гарч, хээрийн түймэр болон өргөжсөн бөгөөд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түймрийнэкологи, эдийн засгийн хохирлыг тодорхойлох зорилгоор хууль хяналтын байгууллагууд албаны шалгалт явуулж байна" гэжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
BCh.
BCh.

ӨДИЙ БОДТОЛ ИЙМ ӨНДӨР ӨВС УРГАСАН ГАЗАР ЯВЖ БАЙГАА МАШИНЫ ДООГУУР НАМРИЙН ХАТСАН ӨВС ОРООЛДОН ЧИГЖИЖ ХАЛСАН ЯНДАНГААС ГАЛ АВАЛЦДАГ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ , ЗОРЧИГЧДОД ТУСГАЙЛАН ОНЦГОЙ АНХААРУУЛГА ӨГДӨГГҮЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ ӨӨРӨӨ ГЭМТ ҮЙЛДЭЛ БНА.... ИЙМ ГАЗРЫН ХАМГААЛАЛТ ХИЙДЭГ АЛБАН ХААГЧИД МАШ САЙН МЭДДЭГ БАЙХ УЧИРТАЙ.!!!!!

Иргэн
Иргэн

Энэ хурандаа арьсаа хамгаалахын оронд зааварчлагаа сайн өгч хяналт тавьсан бол эх орон ы үзэсгэлэнт байгал шатахгүй байлаа

Зочин
Зочин

Муу новш

Мөнхбаатар
Мөнхбаатар

anhaaral bolgoomjlol hariutslagiin asuudal yrigdah baih baigald uchruulsan hor hunuul nuhun sergeeltiig hiilgeh

Бямбаа
Бямбаа

Зөвшөөрөл авсан боловч хариуцлага алдаж гал гаргасан этгээдүүд хариуцлагаа хүлээ өөр юу ярихав дээ

Зочин
Зочин
Reply to  Бямбаа

Харин тийм баймаар.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Хүүе ээ,машин чинь шатсан гээ биз дээ

Зочин
Зочин

ар өврын хаалгаар зэрэг дэвшсэн нөхөд үнэхээр мэдлэг чадвар хомс, авилга авч хүний ул долоохдоо л сайн доо. Мэдлэгтэй чадвартай хүмүүс ээ хавчин хяхаж гаргана. Чадвартай байсан бол замаар явахад ямар байх, замаас гарч явбал ямар байх, дархан цаазат газар юу мөрдөж явах ёстойг нүдэнд нь харагдтал зөвлөгөө өгнө. эрхтэн дархтангууд л дураараа явсаны хар мөр энэ дээ. тэд мэдээж арьсаа сайн зүлгэн арчиж суугаа. гутамшиг. үйл нь ирнэ ээ тэдэнд.

Зочин
Зочин

Mobicom bol zvgeeerl hog

Зочин
Зочин

Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл нь ан ав хийх зөвшөөрөл биш. Аюул осолгүй явах нь зорчигчийн өөрийнх нь асуудал. Ямар дайн дажин, байгалийн гамшиг салхи шуурга, үер зуд болсон байсан биш.
Энэ ангийн захирагчийг бол өмөөрнө өө.
Хилчдийн ая тухтай ажиллаж амьдрах бүх нөхцөл бүрэн бүрдүүлсэн газар. Алба хаахаар очсон залуусыг сайн төлөвшүүлж чаддаг газар.
Манайхны хоёр хүү хотоос энэ ангид ирж хугацаат цэргийн албаа хаасан. Эргэхээр очиход заставаа, отрядаа гайхуулсаар угтаж үдсэн. Монгол эр хүн болгож хүмүүжүүлсэн, эх орны иргэн болгож төлөвшүүлж өгсөн, наад захын олон ажил сургасан. Бөөн урам ирцгээсэн. Олон сайхан хилчид ажилладаг энэ сайхан ангид албаа нэр төртэй сайхан хаасан даа. Ихэд талархаж явдаг.
Мөн энэ ангийнхан дунд сургуулийн олон хүүхдэд эх орноо хайрлаж хилээ хамгаалах, хилчин болохын сайн сайхныг байнга ойлгуулж таниулж байдаг сайхан хамт олон.

Инженер олдоогүй тул явсан юм. Яасан болохгүй юу
Инженер олдоогүй тул явсан юм. Яасан болохгүй юу

Гишүүн нь шилэн кабелийг тестэлсэн юм.

Зочин
Зочин

ХХгазрын зөвшөөрөлтэй энгийн иргэдийг нэвтрүүлдэггүй байсан нь.төсөл мөнгө нэрийн дор тэд тэнд юу хийдгээ нуудаг байсан мэт.0198-н захирагч Гантөгс 6жил ганц ч хүн оруулаагүй гэдгээ гайхуулж байсан нь хар төрүүлээд байна

Zochin
Zochin

Гал түймрээс болж маш олон тарвага нүхэндээ угаартаж үхлээ. Үхсэн тарвагны тоо 1 сая нөхөн төлбөрөө одоо төл

нар
нар

Ийнхүү Халх нөмрөгийн дархан цаазат газраа маш амжилттай сөнөөж нэг ч ан амьтангүй үнс нурманд хутгаж чадлаа.Одоо энэ аялаж явсан пяздакуудын зөв болж хууль шүүх шийдвэрээ гаргана тэр японыг барьж хориочээ тэнд явсан бүх хулгайч нарыг нэг худагт ацыг нь гозойлгоочээ

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Зөвшөөрөл өгсөн гээд юунаас бултах гээд байгаан. Зөвшөөрөл өгснөөс л болж түймэр гарлаашдээ. Бүгд хариуцлагаа хүлээгээд ажлаа хүлээлгэж өг

Зочин
Зочин

ХЦ- ийн даргад хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Анхаарал санаижийг өгч араас нь эсвэл дагаж явж хяналт тавих ёстой бишүү. Хүнгүйн зовлон бхйх биш. Хилийн орчимд онцгой хянал тавьж баймаарсан.

Зочин
Зочин

Арьсаа хамгаалсан арчаагүй хулгайчид

Зочин
Зочин

Торгон дээл өмсөвч
Тольтоныг хуурч чадахгүй
Тарган морь унавч
Тамыг тойрч болдоггүй гэдэг үгтэй юм
Олон амьтан шатааж алсан
Үйлийн үр ирнэ дээ

Зочин
Зочин

Havar namarin huuraishilttai tsag yun ontsgoi bused nevtereh huuliin zovshoorshol ve yachihsan erguu humuusiin huuli ve

Новшийн төр
Новшийн төр

Шаалдаа бадамаа

Новшийн төр
Новшийн төр

Шаалдаа бадамаа

Холбоотой мэдээ

Back to top button