НИЙГЭМНийгэм мэдээ

"Одмөндөр” сувгийн хөтлөгч Г.Амгаланбаатар: Төрийн дууллыг хэн дуртай нь өөрчилж дуулдагыг цэгцлэх цаг болсон

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Одмөндөр" сувгийн хөтлөгч Г.Амгаланбаатар “Монгол Улсын төрийн дууллын өдөр”-тэй болох санал гаргаж өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Жил бүрийн аравдугаар сарын 20-нд "Монгол Улсын төрийн дууллын" өдөр болговол түүх талаасаа оновчтой юм байна. Учир нь 1945 оны энэ өдөр монголчууд “Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улс мөн үү, биш үү” гэдэг санал асуулгад оролцож, нийтээрээ санал нэгдэж, дэлхийд тусгаар тогтнолоо баталсан шүү дээ.

Монгол Улсын Төрийн дууллыг хэн дуртай нь өөрийн дураар үндсэн ая хэмнэлийг нь өөрчлөөд энд тэнд дуулдаг асуудал их гарч байна. Үүнийг зохицуулсан дүрэм журам, хууль байдаг юм болов уу. Монгол Улсынхаа Төрийн дууллынхаа үгийг таньж мэдэх, ойлгох, хэм хэмжээтэй хүндэтгэлтэй хандах санаачилгыг эхлүүлж, яагаад "Монгол Улс төрийн дууллын өдөр"-тэй байж болохгүй гэж" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худ попороод л хаана хэн тэгэж худлаа дуулаад байгаан питишаа

Back to top button