Нийгмийн
5,828 тонн АИ-92 автобензин хилээр орж иржээ
Монгол Улсын хилээр буюу Сүхбаатар өртөөгөөр 24 цагийн дотор 488 вагон, 27,173 тонн шатахуун орж ирсэн тухай Шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Тухайлбал, 200 вагон буюу 12,397 тонн дизель түлш орж ирсэн байна. Мөн 100 вагон буюу 5,828 тонн АИ-92 автобензин хилээр нэвтэрчээ.
Түүнчлэн ТС-1 буюу онгоцны түлш 10 вагон 609 тонн орж ирсэн байна. Ташрамд дурдахад, АҮЭБЯ-наас шатахууны дарааллыг бууруулах зорилгоор Benzin.mn цахим хаягаар дамжуулан Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын нөөцийн мэдээллийг хүргэх аж. Мөн тээврийн цагдаагийн газартай хамтран ШТС-уудын дарааллын урт, замын нөхцөл байдлын мэдээг хүргэх юм байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.