УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бага тэнгэрийн хаус хэний газарт байна вэ | Ерөнхийлөгчийн нэр яагаад дурдагдав

Богд хан уулын өвөр, Бага тэнгэрийн аманд баригдсан тансаг хаусуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх гэх мэдээлэл тархаж, ЕТГ-аас няцааж, найруулагч Б.Баатар, сэтгүүлч Т.Шинэбаяр нар цагдан хоригдсон. Датагаар нь хөөж үзвэл нисдэг тэрэгний зогсоол бүхий тансаг хаус, зочид буудлын зориулалттайгаар баригдаж буй барилгуудыг хамарсан 62 га талбайг "Сод Монгол" группийн охин компани “Нью тур” ХХК эзэмшиж байна. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Ц.Анандбазарын ээж З.Бямбаа.

Датад төвлөрч олж болох мэдээлэл, хөшигний ард өрнөсөн үйл явдал, Х.Нямбаатарын илэрхийлсэн байр суурь, эх сурвалжуудын мэдээлэл зэргийг уяж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

Зургийн тайлбар: Бага тэнгэрийн амны газар эзэмшлийн мэдээлэл

“Нью тур” компани |2006.01.02|-нд аялал жуулчлалын зориулалтаар “жуулчны бааз барина” хэмээн 602,425 метр квадрат талбайг ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ-наас авч байж. Тухайн газар дээрээ ямар ч жуулчны бааз, түр отоглох байр бариагүй, тансаг зэрэглэлийн хаус, зочид буудлын зориулалттай барилгуудыг сүндэрлүүлсэн. Энд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тансаг хаус бариулсан гэгдсэнээр олон нийтийн анхаарлын төвд оров.

“Нью тур” компани тус байршилд нийт 400 айлын орон сууц, хаус барьсан гэх мэдээлэл бий. Ингэхдээ зөвшөөрөлгүй талбайдаа 40 орчим хаус барьсан тухай асуудал нь ил болж байсан. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эл зөрчлөө үгүй болгож чаджээ. Тухайлан хэлбэл, 2006 онд БОАЖ-ын яамнаас авч байсан 60.24 га газраа 62 га болгон тэлж чаджээ. Энэ нь кадастрын бүртгэлд ил байна.

Газар ашиглах зөвшөөрлийн хязгаар | 2022, 2026 оны харьцуулсан зураг

Зургийн тайлбар: Газар эзэмшлийн талбай хэрхэн тэлснийг харуулав.

Эндээс газрыг нь тэлж өгсөн хүн хэн бэ гэх асуулт ургана. Үүнийг Х.Нямбаатарын илэрхийлсэн байр суурь дээр төвлөрөн хөөж үзэхэд дараах мэдээлэл олдож байна.

Х.Нямбаатар "Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, БОЯ газрын зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан" гэв. “Нью тур” компанийн Бага тэнгэр дэх газар дээр өнгөрсөн хугацаанд арав гаруй газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжжээ.

Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш газар зохион байгуулалтын гурван төлөвлөгөө хэрэгжсэний дотроос онцлон цохвол |2024.06.13|-нд Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс шинэчлэгдэж, талбай хамрагдсан байна. Ингэж зурвас газрыг тэлэх захирамжийг тэр гаргаж. Мэдээж БОУАӨЯ дээр асуудал нь түрүүлж шийдэгдсэн. Энэ үед тус яамны сайдаар Б.Батбаатар ажиллаж байсаныг энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гэсэн үг.

Зургийн тайлбар: Google map дээрх уг хаусын харагдах орчин, хаусуудаас өгссөн байдлаар уулынхаа аманд тулгаж баригджээ. Хамгийн ойр айл нь УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцагийнх аж.

Анхаарал татах дараагийн асуудал бол Я.Содбаатар яагаад Б.Батбаатар, Х.Нямбаатар нарыг шахаж, газрыг тэлж, барилгуудад зөвшөөрөл, захирамж гаргуулав

Уншигч та дээр байршуулсан 2022, 2026 оны газар ашиглах зөвшөөрлийн хязгаарыг харьцуулсан зургийг харсан байх. 2022 оны зөвшөөрлийн хязгаарт байгаагүй, одоо зөвшөөрөгдсөн хэсэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх гэх нисдэг тэрэгний зогсоолтой хаус байрлаж байна.

Шуудхан хэлэхэд, Ц.Анандбазарын "Сод Монгол" группийн охин компанийн эзэмшлийн газарт багтаах гэж Я.Содбаатар шахалт үзүүлсэн болж таарч байна.

Хөшигний ард, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Би нэг байшин барьсан л байгаа биз. Юунд зураг хөрөг, бичлэг хийдэг байна" гэж намынхаа сөрөг хүчин болчхоод буй зарим залууст бухимдлаа илэрхийлсэн гэх. Нисдэг тэрэгний зогсоол бүхий хаусад одоогоор улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэж ойлгогдож байна.

Мөн тус газрыг гадаад дотоодод хэд хэдэн үнэтэй хаус эзэмшдэг гэж бичигддэг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы нэр дээр бүртгүүлэхээр зэхэж байсан гэх мэдээлэл байна.

Харин нөгөө талд тус хаусуудыг Улаанбаатар Их Дэлгүүрийн эзэн Г.Сүхээгийнх гэх мэдээллийг "Шилэн" хочит Б.Цогтгэрэл видео бичлэгтээ дурдлаа.

Ц.Анандбазарын гэх тодотголтой Бага тэнгэрийн аманд Г.Занданшатар, П.Цэрэнпунцаг, З.Энхболд тэргүүтэй улс төрийн томчууд амьдардаг. Хаусуудын хамгийн цаад талд баригдсан уг нисдэг тэрэгний зогсоол бүхий хаустай байршлаараа П.Цэрэнпунцагийнх хамгийн ойр юм байна.

“Нью тур” компанийн хауснууд 2022 онд зах зээлд анх борлуулагдаж байхдаа дан каркас нь 5-8 тэрбумын ханштай байв. Харин зурагт харагдаж байгаа бетон хучилттай, газрын түвшний энгийн зогсоолын хувьд олон улсын жишгээр ойролцоогоор 300,000-500,000 доллароор үнэлэгдэж байна. Төгрөгт хөрвүүлбэл 1-1.7 тэрбум.

Ийм үнээр эдлэн босгож, дархан цаазат газрыг компанид эзэмшүүлэх лоббиг хийж чадах эрх, дархтан манай улсад хэр олон бэ. Я.Содбаатар яг хэний төлөө Б.Батбаатар, Х.Нямбаатарт шахалт үзүүлсэн бол гэх асуулт хариулт эрж үлдлээ.

Нью тур компанийн газрын гэрээний эрх дууссан, 62 га газар 42.5 тэрбумаар үнэлэгддэг байна

Нью тур компанийн газрын эрхийн түүх
2006.01.02 — "Ню-Тур" ХХК 60.3 га газар авсан (Eguur.mn, 2023)
2020.12.01 — Газар "Улсын тусгай хэрэгцээний газар"-ын төлөвлөгөөнд хамрагдсан
2023.08.01 — Шийдвэр №01110-А/270/2023 гарч, гэрээ №01110-2023/9010 эхэлсэн
2023.09.17 — Гэрчилгээний хугацаа сунгах өргөдөл (№01110-10-202-06) бүртгэгдсэн
2023.10.12 — Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар томилогдсон
2024.06.13 — Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс шинэчлэгдэж, талбай хамрагдсан
2026.01.04 — Гэрээний хугацаа дууссан, шинэ сунгалт бүртгэлд харагдахгүй байна
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ
Бүс
Суурь үнэ /1 га/
Итгэлцүүр
Анхны үнэ
8-р бүс (≈4.4 га)
1,024,000,000 ₮
0.22
988,506,112 ₮
6-р бүс (≈57.6 га)
960,000,000 ₮
0.75
41,485,608,000 ₮
Нийт
42,474,114,112 ₮

Газрын эрхийг сунгах шийдвэр 2023 оны наймдугаар сарын 1-нд 01110-А/270/2023 дугаартайгаар гарч, гэрээ мөн өдрөөс эхэлжээ. Сунгалтын өргөдлийг есдүгээр сарын 17-нд бүртгэсэн. Гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 4-нд дууссан бөгөөд шинэ сунгалт бүртгэлд харагдахгүй байна. Газрын суурь үнэ, дуудлага худалдааны итгэлцүүрээр тооцсон анхны үнэ нь 42.5 тэрбум төгрөг.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв хө ингээд эрэн сурвалжлаад бичээд байх хэрэгтэй . Сэтгүүлчид ажлаа ингэж хийх ёстой шү. Муу жүжигчин олигархуудыг илчлээд өг багийг нь хуу тат .

Зочин
Зочин

Baga tengeriin amand iim baishin tavisan ner n todrchihood baihad ardiin hulgai l gene shd

Зочин
Зочин

Y.Sodbataar gej nuhur uuruu shaxalt vizuuleed l 60 gasiig 62 bolgoj telsen bna sh d

Зочин
Зочин

Ene 62 ga gazar chini 42 terbumar unelj baigaa yum chin dandaa l lobi hiisen hvmvvs bna

Зочин
Зочин

Н.Нямбаатар өөрөө захирамж гаргаж тэр зурвас газрыг тэлж өгсөн нь баримтаараа ил гарчихлаа даа

Зочин
Зочин

Ts.Anandbazariin eej z.Byambaagiin ner deir baigaa Nyw tur kompani gej dald baiguulag bn

Зочин
Зочин

Ene dans karcas n 5-8 terbum, ter niseleg teregni zogsool n 1-1.7 terbum gej bodhoor aimaar yum

Зочин
Зочин

У.Хүрэлсүх гэдэг хүний нэр энд холбогдоод ирэхээр шууд л хаацайлах ажиллагаа эхэлдэг

Зочин
Зочин

Nisdeg teregni zogsooltei gazar tavichihsan bhed U.Hurelsukh uuruu odoo uuriinhuuruu baigaa ni gaihaltai

Зочин
Зочин

T.Munkhsaikhan gexer huni nern deer burtguuleh gej zeshij bsan bna shd, dald yumnud ih bna

Зочин
Зочин

Bogd han uulyn uvor baga tenger gexer darhan gazar luu iim tansag hais bariad ehelsen shig zavaan yum alga

Зочин
Зочин

B.Baatar, T.Shinebayar nariig tsagdan horison ni ene unen medeelgiig daldlah gesen arga baitsaalt

Зочин
Зочин

G.Sukhbaatar uuruu bas end hamragdaj bna gej tsoviin Tsogtgerel video-doo helesniig harahad sonin

Зочин
Зочин

2026 onii 1 sar d geree ni dussan bhed yagaad odoo hurtel shiner sungagdaagui l yavj bsiin

Зочин
Зочин

Baishin baritsan gej tomilj bgaa nuhduud uls orny gazar nutgiig zuger l uuriin met zovshoorol avch bna

Зочин
Зочин

Ene ih mungiin huchtei haustuudig bosgoh ymar erkh medeltei hvmvvs mongold baidag ym

Зочин
Зочин

B.Batbaatar ntr gej baigali orchny said bsan nuhduud bol zver l gazriin lobi hiideг garuud

Зочин
Зочин

Niu tur kompani ni 2006 ondo aylaal zohulchlal gene baigaad odoo tansaig hais baishin barijee

Зочин
Зочин

P.Tserenpuntsag-iin hashaanii hamgiin oirhon zaiand iim tonogtoi baisan n bas l sonin

Зочин
Зочин

Uls ornii neriig bariad dald gazriin zovshoorol avch bdag darga nar bol yaltchgui hulgaichuud

Зочин
Зочин

Sod Mongol-iin ohin kompani geher l buh yum husseneeree buuj baigaa yum chin haramsaltai

Зочин
Зочин

Ene ih mungiin huchtei haustuudig bosgoh ymar erkh medeltei hvmvvs mongold baidag ym

Зочин
Зочин

G.Sukhbaatar uuruu bas end hamragdaj bna gej tsoviin Tsogtgerel video-doo helesniig harahad sonin

Зочин
Зочин

2026 onii 1 sar d geree ni dussan bhed yagaad odoo hurtel shiner sungagdaagui l yavj bsiin

Зочин
Зочин

Ene ih mungiin huchtei haustuudig bosgoh ymar erkh medeltei hvmvvs mongold baidag ym

Зочин
Зочин

B.Batbaatar ntr gej baigali orchny said bsan nuhduud bol zver l gazriin lobi hiideг garuud

Зочин
Зочин

Niu tur kompani ni 2006 ondo aylaal zohulchlal gene baigaad odoo tansaig hais baishin barijee

Зочин
Зочин

P.Tserenpuntsag-iin hashaanii hamgiin oirhon zaiand iim tonogtoi baisan n bas l sonin

Зочин
Зочин

Uls ornii neriig bariad dald gazriin zovshoorol avch bdag darga nar bol yaltchgui hulgaichuud

Зочин
Зочин

Sod Mongol-iin ohin kompani geher l buh yum husseneeree buuj baigaa yum chin haramsaltai

Холбоотой мэдээ

Back to top button