Нийгэм мэдээ

Насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэж биеийг нь үнэлүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,254 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 400 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,660 гомдол, мэдээлэл бүртгэж, 894 хэрэгт хэрэг бүртгэлт шинээр нээсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн 400 хэргийн 158 нь хүний эрүүл мэндэд халдсан, 101 нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн, 81 нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байжээ. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал,

Нэг хүн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчихдоо “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тээшиндээ нууж, улсын хилээр нэвтрүүлэн, бусдад худалдсан хэрэгт холбогджээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Түүнчлэн “Play Time” арга хэмжээний үеэр сэтгэцэд нөлөөт бодис биедээ хадгалж байсан хэрэгт нэг хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс гадна ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэж, бусдад биеийг нь үнэлүүлсэн хэрэгт гурван хүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лоом
Лоом

Зарсан лaлaруудыг барьж аваад xошнoго руу нь apматуран лоом зоож нааш нь цааш нь болгоё!

Зочин
Зочин
Reply to  Лоом

Хасгуудыг та нар яаж чадхын

Иргэн
Иргэн

Монголын хууль бол гууль шүү. Ямар шатны хэрэгт дээд тал нь 1-12 жил. Зарим нь тэнсэн харгалзах эсвэл бугуйвч зүүгээд л явж л байдаг. Хэрэг хийсэн хүмүүсийн 90% нь дахин гэмт хэрэг хийдэг. Тэгэхээр шоронд амарч хуулийн судалгаа хийж дахиж гараад гэмт хэргээ хийсээр л байдаг. Ерөнхийлөгч нь ч тэр хүн алсан хүний ялыг хөнгөлж л байдаг. Нөгөөх зүгээр аллага биш зэрлэгээр алсан байхад, энэ мэтчилэн монголд хатуу хуулиуд хэрэгтэй, хүний эрх гэдэг балай юмыг татан буулгаж байж ялыг чангалж байж бидний ирээдүй баталгаатай болно. Монголоос бусад орнууд хар тамхины хууль чанга бүх насаар болон цаазын ял байдаг. Харин монголд 1 жил хориод толгойг илээд явуулдаг. Нөгөөх нь давтан хэргээр дахиад л сууж л байдаг. Цагдаа шүүхийнхэн хүртэл залхаж байна. Ял нь үнэхээр бага болохоор ямар ч гэмт хэргийн төрөл давтагддаг.

Зочин
Зочин

Туркээс ирсэн зальтай монгол хүмүүс ийм зүйл хийдэг гээд байх юм билээ.

Зочин
Зочин

Хүний наймаанд орчлоо шүү ял нь 10 аас дээш жил

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Хятадуудад л биз дээ....муу өмхий хужаануудад....Монгол охидоо аваачиж өгдөг Монгол хүн байна....гэхлээр хэлэх муу үг олдохгүй юм

Зочин
Зочин

Шаасан зуучилсан хоёрыг хорооёо энэ чинь хүчин тэр жаахан охидыг яаж шааж чадаж байнаа лаларнуудаа.Та нарын үмхий гошного руу ганжин чихвэл яахын пяздакуудаа

Зочин
Зочин

Wtf

Зочин
Зочин

Багануурын хужаагийн Төмөрийн үйлдвэрийн луухаануудад хотоос хүүхэн авчирч өгдөг яриа байдаг. Үнэний ортой байх шүү. Барьж хорь

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Голомтыг устгаач...

Монгол
Монгол

Ардчилсан нийгэмд юуч хийсэн яадгийн тиймаа

Зочин
Зочин

Ийм хэрэг хийсэн хүмүүс засарна гэж байхгүй ээ Хуулиас гадуур устгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button