Украин ОХУ-ын эдийн засагт ирэх дарамтыг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн төвүүдэд цохилт өгч байна
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ОХУ-ын технологийн томоохон компани болох “Яндекс”-ийн мэдээллийн төвүүдэд Украин цохилт өгөх боллоо. Үүний өдөр тутмын амьдралд томоохон хүндрэл учирсан байна.
Оросын “Google” гэгддэг “Яндекс”-ийг өдөр бүр олон сая хэрэглэдэг. Тус компани ОХУ-д олон төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг юм. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Украин тус компанийн мэдээллийн төвүүдэд цохилт өгсний улмаас хэд хэдэн үйлчилгээ доголдож, зарим цахим хуудас болон аппликейшнд нэвтрэх боломжгүй болжээ.
Украин мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин адил төрлийн байгууламжуудад цохилт өгсний хариуд “Яндекс”-ийн дата төвүүдийг бөмбөгдсөн гэсэн байна. Өнгөрсөн сард Москва Киев муж дахь мэдээллийн төвүүдэд цохилт өгсний улмаас 100 мянга орчим өрх түр хугацаанд интернэтгүй болжээ. Москва цохилт өгсөн дата төвүүдийг Украины зэвсэгт тагнуулын байгууллагууд ашигладаг байсан гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн саруудад Украин ОХУ-ын томоохон компаниудын чухал дэд бүтцэд цохилт өгч, Оросын эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулах гэж оролдох болсон. Гэхдээ мэдээллийн төвүүдэд өмнө нь цохилт өгч байгаагүй юм. Тэгвэл Украин эдийн засаг, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх стратегиа мэдээллийн төвүүдэд цохилт өгөх байдлаар өргөжүүлэв.
Ямар төвүүдэд цохилт өгсөн бэ?
Аравдугаар сарын 9-нд “Яндекс”-ийн хоёр мэдээллийн төв дроны цохилтод өртсөн юм. Тэдгээрийн нэг нь Москвагаас зүүн өмнө зүгт оршдог Сасово хотод, нөгөө нь нийслэлээс баруун өмнө зүгт байрлах Калуга мужид байдаг. Мөн Москвагаас зүүн зүгт байрладаг Владимир хотын байгууламжид цохилт өгчээ.
Цохилтын улмаас гурван төвд ноцтой хохирол учирсан байна. Эхний цохилтын дараа “Яндекс” мэдэгдэл гаргахдаа Сасово дахь төвийн үйл ажиллагаа бүрэн зогссон, Калугагийн төвийн нэг хэсэг ажиллах боломжгүй болсон гэжээ. Владимир дахь төв мөн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

Украины цохилтын улмаас мэдээллийн төвүүд болон дэд бүтэц, оршин суугчид ч хохирол амсжээ. Калуга мужид халдлагын улмаас есөн хүн бэртсэн бол бол Владимир мужид 1,600 орчим хэрэглэгч хэсэг хугацаанд цахилгаан эрчим хүчгүй болсон юм.
Лхагва гарагт Украин ОХУ-ын хамгийн том мэдээллийн төв болох Балаковогийн төвд цохилт өгсөн байна. Тус мэдээллийн төвийг ОХУ-ын хамгийн том банк болох Сбербанк эзэмшдэг аж. “Яндекс”-ийн гурван төв болон Сбербанкийн Балаково төвд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг суперкомпьютерүүд байдаг. Цохилтын улмаас суперкомпьютерүүдэд нь гэмтэл учирсан эсэх талаар тэд мэдээлэл өгөөгүй байна
“Яндекс” гэж ямар компани вэ?
1990 онд байгуулагдсан цагаасаа хойш “Яндекс” нь ОХУ-ын технологийн зах зээлийн бүх салбарт нэвтэрч, өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг компани болсон. “Яндекс” ОХУ-ын цахим үйлчилгээний зах зээлд эзлэх байр суурь нь “Google”-ийнхээс ч том юм.
“Яндекс” нь хайлтын систем болж өгдгөөс гадна “Яндекс Go” нэртэй такси, хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн “Яндекс” үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлдэг байна. Ийм учир “Яндекс” ОХУ-ын томоохон компаниудын цахим дэд бүтцийн нэг хэсгийг бүрдүүлдэг юм. “Яндекс Клауд”-ийн үзүүлдэг үүлэн тооцооллын үйлчилгээг 64 мянга гаруй харилцагч авдаг байна.
Халдлагууд хэр хэмжээний доголдол үүсгэв?
Технологийн салбарын бусад томоохон компаниудын адил “Яндекс”-ийн үйл ажиллагааны үндэс нь мэдээллийн төвүүд юм. Ийм учир мэдээллийн төвүүд халдлагад өртсөний дараа тус компанийн үзүүлдэг үйлчилгээнүүд доголдолд оржээ. Эхний цохилтуудын дараа “Яндекс”-ийн аппликейшнүүд царцсан ч үйл ажиллагааг нь удалгүй сэргээсэн байна.
Мөн “Яндекс”-ын үүлэн тооцооллын үйлчилгээг ашигладаг компаниудын сайтуудад ч доголдол гарчээ. Тодруулбал хүнсний жижиглэн худалдааны томоохон сүлжээ “Магнит”, түргэн хоолны “Вкусно и точка” сүлжээ ресторан, гэр ахуйн цахилгаан барааны худалддаг “М.Видео” зэрэг компанийн үйл ажиллагаа доголдсон байна.
Мөн санхүүгийн цахим үйлчилгээ доголдсон нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан байна. Оросууд “Яндекс Пэй” аппликейшнийг өдөр тутмын төлбөр тооцоондоо өргөн хэрэглэдэг. Гэвч халдлагын улмаас тус аппликейшний цахим хэтэвч ажиллахаа болиход компанийн удирдлага энэ асуудлаар тусгайлан тайлбар гаргажээ.
Яндекс”-ын Финтек хэлтсийн гүйцэтгэх захирал Дима Пирогов мэдэгдэл хийхдээ “Таны мөнгө бүрэн аюулгүй байгаа. Мөнгө мэдээллийн төвд хадгалагддаггүй. Тэдгээр төвд бид үйлчилгээ үзүүлэхдээ ашигладаг серверүүд байрладаг” гэсэн байна.
Халдлагын нөлөө бусад улсад ч мэдрэгджээ. “The Times of Central Asia” мэдээлснээр, Казахстан, Киргизстан, Узбекистаны хэрэглэгчид “Яндекс”-ийн аппликейшнүүдэд нэвтрэхэд хүндрэлтэй тулгарсан байна. Арменийн нийслэл Ереван хотод мөн адил доголдол бүртгэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээллийн төвүүдэд өгсөн цохилтын талаар мэдэгдэл гаргаагүй байна. Гэхдээ эрх баригчид энэ асуудлыг чухалчлан авч үзэж байгаа бололтой. ОХУ-ын Цахим хөгжлийн сайд Масут Шадаев мэдэгдэл хийхдээ, мэдээллийн төвүүдийг хамгаалахын тулд Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байгаа гэсэн юм. “Коммерсант” сонин мэдээлснээр цохилтод өртсөн төвүүд гэмтсэн тоног төхөөрөмжөө солиход зургаан сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүй байна.
Эх сурвалж: The Moscow Times, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ukrain odoo byh yumruu dron yavuulj baigaa ch Yandeks-iin data tuvruu tsokhilt ugch ehelsen ni bas l tom alham
Улс орнуудын энэ дайн технологийн дэд бүтэц, цахим сүлжээг хүртэл бүрэн сүйтгээд эхэллээ шүү
Yandex bolon Sberbank-iin data tuvruu tsokhilt ugsun n Orosyn ediin zasagig shuud dardahtai
Украин Оросын эдийн засагт дарамт учруулахын тулд ийм тактик хэрэглэж байгаа нь маш тодорхой байна
Sasovo, Kaluga, Vladimir gsed baigaa data tuvud tsokhilt uvsnuur irged hurtel zovj ehellee
Дэлхий нийтээрээ л дайн дажин, мэдээллийн аюулгүй байдлын хямрал дунд амьдарч байна даа
Yandex Pay ajillahgui bolohor orosuud udur tutmyn tulbur tootsoondoo hurtel asuudald orj bna
Оросын Google гэгддэг Яндекс рүү довтолно гэдэг бол эдийн засгийн хувьд хамгийн эмзэг цэг нь юм
Balakovo-n data tuv sberbank-iin omch gsn ch hiimel oyuun uhaany supercomputeruud g гэмтсэн болов уу
Цахилгаан тасарч, мэдээллийн технологийн сүлжээ доголдоно гэдэг дайны хамгийн хүнд хор уршиг
Kazakhstan, Kyrgyzstan hurtel Yandex-iin asuudlaar dogoldold orson gsn chin bas l tom tsokhilt
Улаанбаатар хотод байж энэ бүх дэлхийн үйл явдлыг харахад үнэхээр аймшигтай санагдаж байна
Orosuud uursduu Kiyev ryy tsokhilt ugsniih n hariud Ukrain iim hariu barij bna shd
Технологийн томоохон компаниудын дата төвүүдийг бөмбөгдөнө гэдэг бол дайны шинэ шат руу орж байгаа хэрэг
Kommersant sonin deer garsan shig gemtsek tohog tuhoromjoo solihor 6 sar garan hugatsaa orno gdg
ОХУ-ын Цахим хөгжлийн сайд нь хүртэл Батлан хамгаалах яамтайгаа хамтарч хамгаалахаар болсон байна