Гадаад мэдээДЭЛХИЙ

Баруун Европын хамгийн өндөр уул хоёр гаруй метрээр өндөрсчээ

Баруун Европын хамгийн өндөр оргил болох Монблан улам өндөр болжээ. Тус уул 2023 онд хэмжигдсэн өндөртэйгөө харьцуулахад хоёр гаруй метрээр өндөрсөж одоо 4,807.47 метрт хүрсэн байна. 2001 оноос хойш Монблан уулын өндрийг хэмжиж ирсэн мэргэжилтнүүд хэлэхдээ энэ жил хийсэн хэмжилт нь 19-р зууны үед судлаачид тэмдэглэж байсан түүхэн дээд өндөртэй ойролцоо ирсэн гэжээ.

Монблан уулын өндөр цаг агаар, хур тунадас болон оргил хэсэг дэх цасыг нүүлгэн шилжүүлдэг салхины нөлөөнөөс хамаарч өөрчлөгдөж байдаг юм. Судлаач Матью Драгон хэлэхдээ “Энэ жил онцгой хуурай байсан ч гэсэн оргилын хэлбэр, өндрийг салхины хүч болон хур тунадасны нөлөөгөөр өөрчлөгдсөн” гэжээ. Энэ жил судлаачид хэмжилтийнхээ нарийвчлалыг нэмэгдүүлэх зорилгоор газрын гүн рүү нэвтэрдэг радар ашиглан Монбланы мөсөн бүрхүүл, түүний доорх чулуулгийн бүтцийг зурагласан байна. Радараар цуглуулсан мэдээлэл нь хэмжилтийн нарийвчлалыг сайжруулах, ирэх жилүүдэд баруун Европын оргил хэрхэн өөрчлөгдөхийг хянахад тусална гэж эрдэмтэд хүэж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button