НИЙГЭМНийгэм мэдээ

Допинг хэрэглэж зургаан жилээр эрхээ хасуулсан Д.Отгонжаргалыг "Алтан гадас"-аар шагнаж, төрийн шагналыг үнэгүйдүүлэв

Монголын Бодибилдинг, Фитнесийн Хөгжлийн холбооны тамирчин Д.Отгонжаргалыг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Алтан гадас" одонгоор шагнасан. Тамирчин Д.Отгонжаргал нь 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр тамирчин Арабын Нэгдсэн Эмират Улсын Ажман хотод зохион байгуулагдсан "IFBB-ийн Азийн фитнес, бодибилдингийн аварга шалгаруулах" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэмцээний үеэр түүнийг допингийн хяналтад сонгон авч, "IFBB"-ийн шинжилгээ болон үр дүнгийн удирдлагын эрх бүхий байгууллагын хяналтаар допингийн сорьцын дээжийг өгсөн байна.

Монгол Улсын тамирчин Д.Отгонжаргалын "1541456" дугаартай А болон В сорьцын дээжийг шинжилгээ хийлгэхээр Катар улсын Доха хотод байрлах Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлжээ. Улмаар 2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр Дохагийн лаборатори А-1541456 дугаартай дээжээс "кленбутерол" гэх бодис илэрсэн байна. Тус бодисын тооцоолсон агууламж нь 1.17 нг/мл байжээ. "Кленбутерол" гэх бодис нь "WADA"-гийн 2025 болон 2026 оны Хориглосон бодисын жагсаалтын S1.2 ангилал буюу “Бусад анаболик бодис”-д багтдаг. Энэ нь тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаарах бөгөөд бүх цаг үед хэрэглэхийг хориглодог юм.

Улмаар Д.Отгонжаргалыг "IFBB"-ийн допингийн эсрэг дүрмийн 2.1 болон 2.2 дугаар зүйлд заасан допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан гэж үзэн тэмцээнд орох эрхийг нь 6 жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Иймээс Д.Отгонжаргалын эрх хасах хугацааг 2025 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлж, 2031 оны наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар тогтоосон.

Ингэснээр тэрбээр "IFBB"-ийн Допингийн эсрэг дүрмийн 10.14.1 дүгээр зүйлд заасны дагуу эрх хасагдсан хугацаанд тамирчин дараах үйл ажиллагаанд оролцох эрхгүй юм. Тухайлбал,

  • Допингийн эсрэг боловсролын зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болон нөхөн сэргээх хөтөлбөрөөс бусад аливаа тэмцээн, спортын үйл ажиллагаанд оролцох;
  • Дэлхийн допингийн эсрэг кодод нэгдэн орсон байгууллагаас зөвшөөрсөн буюу зохион байгуулсан тэмцээн, үйл ажиллагаанд оролцох;
  • Тухайн байгууллагын гишүүн холбоо, клуб болон бусад гишүүн байгууллагын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн, үйл ажиллагаанд оролцох;
  • Мэргэжлийн лиг, олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн, спортын арга хэмжээнд оролцох;
  • Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг элит болон үндэсний хэмжээний спортын үйл ажиллагаанд оролцох зэргийг нь хориглосон юм.

Гэтэл түүнийг Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Алтан гадас" одонгоор шагнасан нь төрийн шагнал үнэ цэнгүй болсныг илтгэв. Төрийн яам нь ОУ-ын тэмцээнд допинг хэрэглэж оролцсон нь нотлогдсон тамирчиндаа төрийн шагналаа хүртээсэн нь Олон Улсад Монголыг муухай харагдууллаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

6 jileer erhee hasuulsan huniig Altan gadas-aar shagardag toriin yaam gej yu bve

Зочин
Зочин

Ene tamirchin uuruu ch ichehgui ochiad shagnaliig ni avch l baigaa biz de, yamar hun be

Зочин
Зочин

Doping hereglesen n notogdson tamirchind toriin shagnal ugdog iim l zavaan yamar yuman бэ

Зочин
Зочин

WADA-giin shinjilgeegeer klenbuterol orood irsen ni batlagdtsan baihad shagnal ovortluulne gedeg shivshig

Зочин
Зочин

Энэ яамны сайд нар чинь ядаж хэн ямар алдаа гаргасныг нь шалгаж байж шагнал өгдөггүй юм байх даа

Зочин
Зочин

IFBB-iin durmiig zurchigsen huniig yaaj toriin neriin omnoos шагнал өгдөг байна аа

Зочин
Зочин

Sudalgaa shinjilgee ntr-tei ajilladag gazar mon yum u, esvel zver l dald nuhduud uu

Зочин
Зочин

6 jiliin tursh temtseen oroh erhgvi bolсон хүнийг өргөмжлөөд л байж байдаг гажиг тогтолцоо

Зочин
Зочин

Монголын бодибилдингийн холбоо болон яамныхан чинь бүүр нэг бие биеэ хаацайлдаг болжээ

Зочин
Зочин

Энэ одонг чинь яам биш, ерөнхийлөгчийн зарлигаар олгодог биз дээ

Зочин
Зочин

WADA-giin bitgii hel uls ornii dotorh shinjilgee hurtel yamar murdlegt yvj bgaa ni toдорхой

Зочин
Зочин

Surguuli, sportiin yamanuud zver l aldaa garasan ch ter shig l bolгоод suuj bdag yum bna

Зочин
Зочин

Ene niigemd uneneer zutgej bgaa shudarga tamirchid n hooson uldej, dopingtoi ni shagnal avdag

Зочин
Зочин

6 jil erheesea hasuulsan hun shagnal avdag bol mongold bol bvh yum bolomjtoi gsn ug

Зочин
Зочин

Olon ulsad shivshig bolloo gej baigaa niteg garchig unen shd, yaj zasrah yum bol do

Зочин
Зочин

Одоо том шагнал авсан хүмүүсийг харахаар цүнх баригч эсвэл мөнгөөр авчээ гэж харагддаг. Гавьяат аваад шоронд орно шоронгоос гараад гавьяат авна ямар ч утгагүй. Аль социализмын үеийн улаан тугийн одонг хуучнаа шүүмжлэх мөртлөө авах гэж улайрна хүмүүс үнэн шог болжээ

Зочин
Зочин

Ийм шогоор хүмүүс одон аваад байхаар шүүмжлэл маш их гардгийг тоохоо ч байж дээ !

Зоо
Зоо

Хахабүх хүч оруулагч л уудаг спортшдэээ

Зочин
Зочин

төр засгийн дампуурал

Чинбаа
Чинбаа

Дэлхийн шившигүүд

Зочин
Зочин

Монгол төрийн шагналыг ямар шагнал гадгийн ?

Иргэн Бат
Иргэн Бат

Бодибилдингийн тамирчид, дасгалжуулагч нар гаднаас нохойнд өгдөг уураг авчирч секцийн хүүхдүүддээ өгдөг тухай яригддаг ч шалгадаг газар алгадаа.

Зочин
Зочин

Ха ха хулгайч луйварчид нь даам байсан бол одоо тамхичид нь

Номт Ширанад Нямын Цэнд.
Номт Ширанад Нямын Цэнд.

Энэ цагийн өнгөнд төр, түүний түшээд гэгдэгчид, төмөр тэмдэг гурав үнэ цэнээ алдаж, өнгө мөнгөний л хэрэг болж завхарчээ ...

Зочин
Зочин

Хахууль авч шоронд ороод гарч ирээд гавьяат авсан олон хүн байгаа байх шүү. Судлаад үзээрэй.

Зочин
Зочин

Харуудаас өгдөг болсон юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button