Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл: Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг шатаасан байна
Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр дэгдсэн түймрийг цурамд оруулсан байна. Одоогоор түймэр бүрэн унтраагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дархан цаазат газрын 80 хувь нь шатжээ.
Энэ тухай Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл "Хэний зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрснийг нь хуулийн хүрээнд шалгаж, тогтоо. Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо. Хохирлын хэмжээг яаралтай нарийвчлан тогтоож, хуулийн дагуу шалга" хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өгөв.
Түймэр гарсан тус өдөр Мобиком корпорацын захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198-р ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ. Улмаар Мобиком Корпорацийн Япон захирлын "Nissan Patrol-Y62" маркийн 60-11 ... улсын дугаартай машин дархан цаазат газарт зорчих үед доод хэсэгт нь өвс их хэмжээгээр орооцолдож шатсаны улмаас гал түймэр гарсан байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Устгасан хүмүүсээр нь нөхөн сэргээх ёстой.
Байгаль орчны сайд нь хаана явна. Амьд юм уу үхсэн юм уу. Байгаль орчны эсрэг том хэрэг гарч хаад байхад таг чиг. Хэрэг алга
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ улсад хариуцлага,хууль гэж бна уу.....
Бас Хүрэлсүхийн дүү бсан гээ биз дээ
Юугаа хайж тэнүүчилж явдаг хогнууд вэ.
Тул загас агнах гээд дархан цаазат газарт нэвтэрсэн гэж байгаа шүү
Мобикомыг Монголоос хөөж гаргаад дарга нарыг нь цаазал
өш хонүон өвөрлөөд хэьиэж байхаар хуулиа судал. монголд цаазын ял байхгүй. байсан бол чи өдийд….
за тэгээд сайхан ургах байлгүй дээ. гол мобикомынхон явсан болохоор л ингэж сүйд майд болоод л нжр иөр олж авах гэж байгаа ш дээ. мобиком нийгмийн хариуцлагын хүрээнд асар их хөрөнгө цацдаг, монголын гайгүй толгой сайтай залуусыг ажиллуулж, сургадаг гэж боддог шүү. тэр өмгөөлөгч болио ичиг ичиг
Ухны ах дүү СЭРХнүүд үхвэл таарна!!!