Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д монгол эрэгтэй найз охиных нь дугаарыг авах гэж оролдсон хүний өгзөг рүү нь буудсан хэргээр баривчлагджээ

АНУ-д 33 настай монгол эрэгтэй найз охиных нь дугаарыг авах гэж оролдсон “Uber Eats”-ийн жолоочийн өгзөг рүү нь буудсан гэх хэргээр баривчлагджээ. Тус хэрэгт холбогдсон С.Х нэртэй эрэгтэйд хүний амь насанд хүрэх гэж оролдсон зүйл ангиар ял тулгаад байгаа юм.

Хэргийн хохирогч цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө Майами хотын Перл Дэйделэнд орон сууцны хороололд нэгэн эмэгтэйд хоол хүргэж өгсөн гэжээ. Хоол хүргэж өгөхдөө тэр эмэгтэйтэй товч яриа өрнүүлж, өөрт нь таалагдсан гэж хохирогч хэлсэн байна. Үүнээс цаг гаруй хугацааны дараа тэр эмэгтэйн утасны дугаарыг авах зорилготой Перл Дэйделэнд руу буцаж очжээ.

Хохирогч машин руугаа буцаж алхаж байх үед тухайн эмэгтэйн найз залуу болох С.Х хүрч ирж буу тулган газар хэвт хэмээн сүрдүүлсэн байна. Цагдаа нарын гаргасан мэдэгдэлд “Хохирогч газар хэвтэхэд С.Х нэг удаа гал нээсэн нь хохирогчийн өгзгийг шүргэн өнгөрсөн байна. Мөн хохирогчийг газар хэвтэж байхад Хүслэн гар бууныхаа бариулаар түүний толгойн ар хэсэг рүү цохиж, 5 см орчим шарх үүсгэсэн” гэжээ. Үүний дараа Хүслэн хохирогчийг босохыг тушааж, буугаа толгой руу нь чиглүүлэн “Би чамайг ална” гэж хэлсэн байна.

Цагдаа нар сэжигтний гэрийг шалгаж үзэхэд оксикодон, амфетамин, кетамин, кокэйн, MDMA, марихуан, псилоцибин зэрэг хууль бус мансууруулах бодис илэрчээ. Хүслэн мягмар гарагт /2026.10.13/ шүүхийн өмнө зогсохдоо “Эдгээр бодис нь миний жороор авсан эмүүд” гэсэн байна. Үүний дараа шүүгч Минди Глэйзер түүнд хэргийн баримтын талаар ярихгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Local 10

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.

Хүслэн ял аваад хүүхэн чөлөөтэй болж байна даа. Хохирогч утасны дугаар байтугай л болох юм байна. Уурын мунхаг хэцүү хэцүү.

Монголоо өмөөрсөн зохиолч
Монголоо өмөөрсөн зохиолч

Монгол эрчүүдээ өмөөрнө. ХҮСЛЭН Буруу зүйл хийсэн үнэн. Гэхдээ бодит амьдрал дээр эр хүн өөрийн эхнэр найз бүсгүйг нь хар бор арьст халтар нүдэн дээр нь удаа дараа ахин дахин ирж хоргоогоод байхаар эр хүн тэвчиж чадах уу?
Хар тамхиар нь зохих шийтгэлийг нь өгөөд, хүнд бэртлээр нь шийдэх нь шударга шүү.!!! Алахыг завдсан гэдгийг эсэргүүцэж байна.
ИЙМ ШАЛИГ ЭРГҮҮ ЗАВХАЙ ЭМСҮҮДЭЭС БОЛЖ ЭРЧҮҮД ДАНДАА АСУУДАЛД ОРОХ ЮМ ДАА.

Зочин
Зочин

Хар тамхи татаж мансуурсан байж дээ.

Иргэн
Иргэн

Би ч гэсэн байсан бол буудах байсан!

Дэл
Дэл

Эргүү пэ байна даа

Зочин
Зочин

I'm laughing so hard ????

Зочин
Зочин

Аливаа юм хоёр талтай .бүх хориотой бодис гараад байхдаа ч яах вэ дээ

Last edited 23 Өдөр Өмнө by Зочин
Эргүүд дургүй
Эргүүд дургүй

Буу муутай их эр юм

Холбоотой мэдээ

Back to top button