БНСУ-ын нохойн махны үйлдвэрүүдийн 87 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ
БНСУ нохойн мах үйлдвэрлэхna ирэх жилийн хоёрдугаар сарын 7-ноос хориглож эхэлнэ. Тэгвэл Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө орон нутгийн хэргийн яам мэдэгдсэнээр нохойн махны үйлдвэрүүдийн 87 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон гэжээ. Нохойн махны үйлдвэрүүд БНСУ-ын засгийн газрын таамаглаж байснаас хурдан үйл ажиллагаагаа зогсоож байгаа аж.
2024 оны хоёрдугаар сард нохойн мах үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргах үед Өмнөд Солонгост 1,537 үйлдвэр байжээ. Тэгвэл энэ жилийн есдүгээр сарын 1-ний байдлаар 198 үйлдвэр л үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ нь засгийн газрын таамаглаж байснаас 30 хувиар илүү үзүүлэлт болсон байна. 2024 оны наймдугаар сард торонд хорьж буй нохойн тоо 468 мянга байсан юм. Харин энэ тоо өнгөрсөн сарын байдлаар 7,600 орчим болж буурчээ.
Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө орон нутгийн хэргийн яам үлдсэн үржүүлгийн газрын эздийг ирэх жил хориг хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдвэрүүдээ хаахыг уриалсан байна. Тус улсын албаныхан орон нутгийн захиргаатай хамтран арваннэгээс арванхоёрдугаар сарын хооронд шалгалтын ажил явуулж, хаалгаа барьсан газрууд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг шалгахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: Korea Time












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten