Танилц: Амралтын өдрүүдийг уйдах завгүй өнгөрүүлэх үзвэрүүд
Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатарт үзэж болох спорт, урлаг соёлын арга хэмжээнүүдийг уншигчиддаа санал болгож байна. Амралтын хоёр өдрийг гэртээ өнгөрүүлэхээс татгалзаж шинэ зүйл үзэж, сонсож, мэдэрч өнгөрүүлэхийг эрмэлздэг гэр бүлүүд цөөнгүй.
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан явуулдаг уг наадамд Канн, Берлин зэрэг дэлхийн нэр хүндтэй фестивалиудаас өндөр үнэлгээ авсан 18 шилдэг бүтээл болон дотоодын уралдаант хэсгийн сор болсон кинонууд дэлгэцнээ гарна.
Наадмын үндсэн үзвэрүүд Тэнгис кино театрын Ялалт салбарт гарна. Тухайлбал,
- Фиорд (Fjord)
- Бид харь гарагаас ирсэн (We Are Aliens)
- Примавера / Вивалди бид хоёр (Primavera)
- Рөүз (Rose)
- Үл таних охин (A Girl Unknown)
- Эцгийн нутаг (Fatherland)
- Зэрэгцээ түүхүүд (Parallel Tales)
- Дурласан бүхэн гүн шөнөөр (All the Lovers in the Night) зэрэг шилдэг бүтээлүүд гарна.
Тасалбарыг Тэнгис кино театрын албан ёсны сайт болон 7605-3333 утсаар захиалах боломжтой юм байна.
- Хүүхэлдэйн театрт "Миний хөөрхөн шүдний аялал" 11:00 цагаас тоглоно.
- МҮЭСТО-д "Мөнхөд орших нутаг" уран бүтээлийн тоглолт 14:00-д болно.
- Улсын филармонид "Монголын орон зай" чуулбарын анхны тоглолт 18:00 цагаас болно.
- "ASA Arena"-д дуучин Н.Ундралын "Сайхан ч юм даа" тоглолт 19:00 цагаас эхэлнэ.
Дархан хотын түүхт 65 жилийн ой, Монгол Улсын аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 128 бөхийн барилдаан Дархан хотод болно. NTV болон TV9 телевиз шууд дамжуулан хүргэнэ.
Ням гараг буюу энэ сарын 18-ны онцлох үзвэрүүд:
- Улаанбаатар театрт "Олмассс" хүүхдийн жүжиг 11:00 цагаас тоглоно.
- "Намрын хит 2026" тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.
- Михаил Рощины “Валентин Валентина” нь анхны хайрын зөрчил, хүмүүс бие биенээ сонсож чадахгүй болсон орчин үеийн харилцааны тухай өгүүлэх тус жүжиг аравдугаар сарын 25-ныг дуустал өдөр бүр 18:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт тоглоно.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.