Трамп ОХУ-тай холбоотой гол хориг, тарифуудыг хэрэгжиж эхэлхээс нь өмнө цуцаллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард гарын үсэг зурж баталсан ОХУ-ын эсрэг авах шинэ арга хэмжээнүүдийн гол хориг, тарифуудыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцлав. Тэрхүү арга хэмжээний дор ОХУ-аас газрын тос эсвэл байгалийн хий хамгийн их хэмжээгээр худалдаж авсан таван орны бараанд 100 хувийн тариф оноох байсан юм.
Тэгвэл Цагаан ордон баасан гарагт /2026.10.16/ мэдэгдэл хийхдээ хориг, тарифыг цуцалж буй нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж нийцэж байгаа гэжээ. Трамп 2025 онд ажлаа хүлээн авснаасаа хойш ОХУ-тай харилцаагаа ойртуулж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг олон нийтийн өмнө шүүмжлэх болсон. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардсаныг нь Зеленский биелүүлээгүй тул Трамп саяхан Украиныг шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь ирсэн гэсэн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.