Пентагон цаазаар авах ялыг шууд дамжуулах гэж байсныг Трамп цуцлав
Пентагон АНУ-ын зэвсэгт хүчний хошууч асан Нидал Хасаныг арванхоёрдугаар сарын 3-нд буудаж цаазаар авах ял гүйцэтгэнэ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет түүнийг цаазаар авах ял гүйцэтгэх процессыг шууд дамжуулна гэж мэдэгдсэн нь олон улсаас шүүмжлэл дагуулсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2026.10.15/ шууд дамжуулахаар төлөвлөж байгааг цуцалжээ.
Нидал 2009 онд Техас мужийн Форт Хүүд цэргийн баазад халдлага үйлдэж 13 хүний аминд хүрсэн. АНУ-ын шүүх түүнд цаазаар авах ял оноосныг шууд дамжуулж, ийм хэрэг хийх нь ноцтой үр дагаварт дагуулна гэж анхааруулна хэмээн Хэгсет хэлсэн юм. Тэгвэл Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Цаазаар авах ял гүйцэтгэж буйг хүн бүр үзэх боломжтойгоор шууд дамжуулах нь Америк террористууд болон Хасан шиг хог шаар болсон этгээдүүдтэй хэрхэн хариуцлага тооцдогийг дэлхий нийтэд харуулж, бусдад хүчтэй сануулга болох байсан байж магадгүй. Гэвч олон сайн хүн түүнийг цаазаар авахыг шууд дамжуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ түүнийг төлөвлөсний дагуу буудаж цаазаар авна” гэжээ.
АНУ-д цаазын ял гүйцэтгэх үед мөрддөг дүрмийн дагуу хохирогчдын ар гэрийнхэн хүсвэл цаазаар авах ялыг биечлэн очиж үзэх боломжтой.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.