УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор нарыг залуусаар сольж чадсангүй

НЭМЭЛТ: 11.30 цаг

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нарыг залуусаар сольж чадсангүй. Тодруулбал, заалнаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн санал хураалтын тооллого амжилт олсонгүй. Заалнаас нэр дэвшилтүүд бүгд унажээ.

Ингэснээр,

  1. Цэрэнпилийн Даваасүрэн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн IV тойрогт нэр дэвших хэвээрээ
  2. Дамдинсүрэнгийн Өнөрболор Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн V тойрогт нэр дэвших хэвээрээ
  3. Өлзийбаярын Золбаяр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн VII тойрогт нэр дэвших хэвээрээ
  4. Пүрэвжавын Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн XI тойрогт нэр дэвших хэвээрээ
  5. Батжаргалын Заяабал Говь-Алтай, Завхан, Увс, Ховдын II тойрогт нэр дэвших хэвээрээ үлдсэн байна.

ЭХЛЭЛ: 08.00 цаг

-Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор нарыг залуусаар солих санал хураалт шөнө 03.00 цаг хүрэв-

Удирдах зөвлөлийн хурлаа 14.00 цагт, Бага хурлаа 16.00 цагт товлон зарласан ч, шөнийн 10 цаг хүрч эхэлсэн. Улмаар МАН-ын Бага хурал шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжиллээ. 11.40 цагийн үед намын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн 126 нэртэй тогтоолоо санал зөрөх, эсэргүүцэлгүйгээр баталчихсан. Хуулийн хугацаа 00.00 цагаас өмнө дуусгавар болох учиртай.

Харин Удирдах зөвлөлөөс орж ирсэн тогтоолыг баталсны дараа заалнаас нэрээ дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж, шөнийн 03.00 цаг хүртэл сунжрав. Ингэхдээ,

Нэгт, Хөвсгөл, Орхон, Булганы тойрогт нэр дэвшигч БХБ-ын сайд Ц.Даваасүрэнтэй БХБ-ын дэд сайд Э.Золбоо өрсөлдөхөөр заалнаас нэрээ дэвшүүлэв.

Ц.Даваасүрэнгийн Хөвсгөл дэх мандатыг МАН Э.Золбоод өгөх хувилбар эртнээс яригдсан. Намын бодлогоор дэмжигдэхээс гадна ахмад гишүүдээсээ салах чигийг зоригтой баримталсан гэх хэлж болно. Золбоо нь Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү юм.

Хоёрт, Төв, Сэлэнгэ, Дарханы тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой өрсөлдөхөөр сумын Засаг дарга С.Баярмаа заалнаас нэрээ дэвшүүлэв.

Гуравт, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшсэн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяртай өрсөлдөхөөр Оюунбаатар заалнаас нэрээ дэвшүүлэв.

Говийн аймгуудад МАН-аас Б.Дэлгэрсайхан, АН-аас Ажнай Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тохирох замаар өөрийн хүмүүсээ тэдэнтэй хөл шилжүүлнэ гэх агуулга анхаарал татаж ирсэн билээ.

Дөрөвт, Хотын орлогч П.Сайнзоригтой өрсөлдөхөөр ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлэв.

Тавд, Завхан, Увс, Ховд, Говь-Алтайн II тойрогт нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабалтай БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат заалнаас нэрээ дэвшүүлэв.

Эдгээр нэр дэвшүүлэлтүүдэд санал хураалт явуулаад тооллого хийж, комисс ажиллуулсаар шөнө хагасалсан гэсэн үг. Нэгэнт Бага хурлаар баталсан 126 нэр дэвшигчийн нэртэй тогтоолын хавсралтад УЗ өөрчлөлт оруулах эрхтэй байдаг аж.

Учир нь нам, эвсэл бие даагчид тавдугаар сарын 25-наас өмнө нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх хуультай. Харин СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 1-ний дотор нам эвслийн нэр дэвшигчид, бие даагчдыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
5 сар 21, 2024 08:46

tegeed ali ni demjleg avsan yum ve, tofdorhoi bus bn

Зочин
Зочин
5 сар 21, 2024 08:53

Davaasuren chmg bi dahij garahiig chin harnaa gj helsen biz de

Зочинз
Зочинз
5 сар 21, 2024 08:54

Даваасүрэн, Энх-амг�##�анг солиочээ, бусаддаа гай болно, юу ч хийсэн юмгүй ямар нүүрээрээ худлаа ярьж нэр дэвшдэг ббнаа

Баатараа
Баатараа
5 сар 21, 2024 08:57

Шөнийн 3 цагт нэр дэвшүүлж өрсөлдөж байсан бол хуулийн хугацаа өнгөрсөн юм бишүү!!!

Зочин
Зочин
5 сар 21, 2024 09:14

МАН " хуулийн хугацаанд " нэр дэвшигчид эээ АЛБАН ЁСООР ЗАРЛААГҮЙ ЮМ БАЙНА - хэвлэл мэдээллийнхэн �##�бан ёсны МЭДЭГДЭЛ гаргах ёстой , СЕХ ч МАН -ыг СОНГУУЛИАС ХАСАХ ЁСТОЙ ...

мөнх
мөнх
5 сар 21, 2024 09:15

Даваасүрээн �######�аач

Зочин
Зочин
5 сар 21, 2024 11:42

10 huwi dawaaa g bolj mash zow. zolboog demjjiiiin shuu yasan bol

Зочин
Зочин
5 сар 21, 2024 11:54

Даваасүрэн Өнөрболор ч гэх шиг!! Гх гхх!!

Зочин
Зочин
5 сар 21, 2024 12:21

Энэ үлэг домог болсон Даваасүрэн, Өнөрболор нараасаа хагацаж цүнх барьж гуйж байгаагүй нэр цэвэр з�##�уу хүмүүсээс дэвшүүлээч над амаараа донгосоод сурчихсанхуд�##� хулгайч нар чинь одоо сайхан ярьдаг гарсан хойноо хулхидаад ихлэнэ

Зочин
Зочин
5 сар 21, 2024 12:27

Хаха

Зочин
Зочин
5 сар 21, 2024 12:33

Нялх Сэнгүмүүд ч бас хэцүү дээ

Зочин
Зочин
5 сар 21, 2024 13:27

энэ энхтүвшин гэж хорвоод хэрэггүй муу а�##�з пя�####� бас хүүгээ даваасүрэн гэж мундаг акултай зүйрлэчжээ муу амьсгааны а�##�знууд

Зочин
Зочин
5 сар 21, 2024 13:32

Гэрчлээд байсан бас гэрчлүүлээд байсан жавхлан хулгайч луйварчныхаа т�##�аар цагдаад мэдүүлгээ өгчихөөд шүүхээр шүүлгэчихээд дараа нь сонгогдоорой

Зочин
Зочин
5 сар 21, 2024 13:57

Хамгийн хэрэггүй хоёр хог шаар нь үлдчиж нөгөө шүүлтүүр чинь яаваа оюунэрдэнээ

Зочин
Зочин
5 сар 21, 2024 14:29

ӨНӨРБОЛОРЫН АРД БНСУ БАЙГАА ЭНЭ УЛСЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ СОЛОНГОС НӨХӨРТ ЭНЭ ЭМГЭН ШААЛЦАХ НЬ СЭЛЭНГИЙХЭН ГАРГАЖ ТЭНЭГТЭВЭЭ ЭНЭ ЭМЭГТЭЙГ СОЛОНГОС РУУ НЬ ЯВУУЛ

Зочин
Зочин
5 сар 21, 2024 15:54

МАН ын энэ мэт өлөн хулгайчууд гарлаа юу

Zochin
Zochin
5 сар 21, 2024 19:44

Shilen tsogoo bolowsrolgui setguulch icheesei

Холбоотой мэдээ

Back to top button