Орон нутаг

ТОДРУУЛГА | Н.Хатанбүүвэй: Салхины чиглэл байнга өөрчлөгдөж байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна

Нөмрөгийн дархан цаазат газар нь намаг шалбааг ихтэй, олон даваа, гүвээтэй учраас машинтай явахад хэцүү, алба хаагчид явганаар, мориор үүрэг гүйцэтгэж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газарт энэ сарын 8-нд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн ангийнхан, Халхгол сумынхан болон Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааныхан 3 өдрийн турш ажиллаж байна.

Нийгмийн сүлжээнээс авч ашиглав

Түймрийн голомт аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т Нөмрөгийн дархан цаазат газрын Задгайт, Хоньт, Азарга уул, Баян хээр орчмоор тэлж газар авсан тул нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын бүлэг гаргаж, хүч нэмэгдүүлэж ажиллаж байна. Одоогоор түймрийн голомтод 115 хүн 18 техник хэрэгсэл болон морьтой ажиллаж буй гэнэ.

Бид Дорнод аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Хатанбүүвэйтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр дэгдлээ гэсэн дуудлага манай ОБГ-т 08-ны өдрийн 11.55 цагт ирсэн. Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон манайд хээрийн түймрийн эргүүлээр ажиллаж байсан Сүхбаатар, Хэнтий аймгийн ОБГ-ын алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулсан. Тухайн газар нь өвсний гарц сайнаас гадна намаг шалбааг ихтэй, олон даваа, гүвээтэй учраас машинтай явахад хэцүү. Алба хаагчид мориор, явганаар үүрэг гүйцэтгэж байгаа. Нөхцөл байдлаас хамааран зарим газарт дрон ашиглаж байгаа.

Хамгийн гол нь салхины чиглэл байнга өөрчлөгдөж байгаа нь түймрийг цаашид илүү өргөн хүрээнд газар авах эрсдэл үүсгэж байгаа учраас 0БЕГ-т мэдэгдэж, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс бүлгүүд татан ажиллуулж байна. Одоогоор түймрийн голомтод 115 хүн 18 техниктэй ажиллаж байгаа. Түймрийн шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй, бид эхний ээлжид түймрийг цурманд оруулж, унтраахаар боломжит бүх нөөцөөрөө ажиллаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mmm
mmm

numrugiin darah gazar odoo baihgui bolson.heden bayachuud ni zugaacaj yavaad shataachihsan.bodit baidal deer numrugiin darhan gazar odoo baihgui bugd shataad duusaj baigaag hiimel daguulaas avsan zurag batlaj baina daa.

Холбоотой мэдээ

Back to top button