Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа үүсэх, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 10-ны 20 цагаас 10-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сумд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Архангайн ихэнх сумдын нутгаар, 11-нд Булганы ихэнх сумд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Архангай, Хэнтийн өмнөд, Хөсвгөл, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болонДархадын хотгор,Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +18...+23 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1...+3 градус, өдөртөө хүйтэрч +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч +5...+7 градус дулаан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.