Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Украин шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг нь ирсэн

АНУ Конгрессын завсрын сонгуулийн өмнө дизель түлшний үнийг бууруулахын тулд ОХУ-аас дизель худалдан авах болсон юм. Уг тохиролцоог Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хатуу шүүмжилж, дизель худалдан авснаараа зөвхөн ОХУ-ыг хүчирхэгжүүлнэ гэжээ. Дэлхий даяар дизель түлшний үнэ Украинаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилт болон Ираны дайны улмаас өсөөд байгаа. Ираны дайныг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын хүслээр эхлүүлсэн билээ.

Тэгвэл Трамп Зеленскийг ингэж хэлсний дараа түүнийг солихыг уриалсан байна. Тодруулбал тэр “Украин улс шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг нь ирсэн гэж бодож байна. ОХУ дизель түлшний ихээхэн хэсгийг нийлүүлдэг шүү дээ. Зеленский манай тарианланчид, малчдад дизель түлшний асуудал үүсгэхийг хүсэж байна” гэжээ. Зеленский ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгснөөрөө дэлхийн дизель түлшний нийлүүлэлтэд хохирол учруулсан гэж Трамп хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ч.Ганболд
Ч.Ганболд

Трамп хамгийн тодорхой,оновчтой,гарцаагүй,эцсийн үнэн хувилбар хэллээ, өөр яах юм бэ

Зочин
Зочин

Жинхэнэ Оросчин хар лүд бна,чи !

Бат инженер
Бат инженер

Трамсп мөн солиорох юм аа

Зочин
Зочин

odoo rnr nohor bolnoo heterhii hol yavlaa zailah ni dee

Холбоотой мэдээ

Back to top button