ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Зэсийн ханш 10 мянган ам.доллар болж тогтворжлоо

Зэсийн үнэ даваа гарагт /2024.05.20/ тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн.

Гэвч лхагва гарагт /2024.05.22/ 4.1 хувиар буурсан нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болжээ.

Үүний дараа эргэн тогтворжиж, ханш тонн нь тутам нь 10500 ам.доллар болсон байна.

Зэсийн үнэ шинэ дээд түвшинд хүрсний дараа БНХАУ-ын үйлдвэрүүдийн худалдан авалт буурсан байна. Арилжаанд оролцогчид ашгаа аваад арилжаагаа хаахтай зэрэгцэн БНХАУ-д эрэлт буурч байгаагийн дохио болсон гэжээ.

Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөв бий. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button