“Краш гүйнэ гэхээр нь гүйчихлээ”

Улаанбаатар марафон өнөөдөр /2024.05.25/ болж байна. Марафонд 34 орны нийт 21 мянган хүн оролцож байна гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч буй.
Өнөөдөр хэдий амралтын өдөр таарч байгаа ч ач холбогдлын хувьд өөр. Тухайлбал, энэхүү марафон уралдаан, өрсөлдөөн гэхээсээ илүүтэй иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадалд уриалж байна.
Өөрөөр хэлбэл нийгэм, нийтийн эрүүл мэнд ямар чухал гэдгийг эндээс харж, ойлгож болно. Энд гүйхээр ирсэн хүн бүрийн оролцож буй шалтгаан өөр байж болох ч үр дүн нь эрүүл мэнд юм. Тиймээс эл үйл явдлыг буруутгах өнцөг байж боломгүй.
Гэвч зарим иргэд “Улс эх орныхоо төлөө ийм олуулаа жагсдаг бол нийгэм өөрчлөгдөнө” гэх зэргээр шүүмжилж байна. Атал улс орныхоо төлөө жагсах, эрүүл мэндийнхээ төлөө гүйх нь тусдаа ойлголт. Энэ кэйс бидэнд аливаа зүйлийг зөв хэм хэмжээ, бодитоор хүлээж авах чадамж дутагдаж буйг илтгэж байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Krash guine geheer guijee.odoo songo geheer ni songood uil geheer ni hoid so shig uilaldaaraa.
uuriin tolgoigui piddaaa be
Улсаа гуай, Та өгүүлбэрийн эхэнд "ат�##�", "ташрамд" гэх мэт бичихээ цаашид болиорой. Мэргэжлийн сэтгүүлч мөн бол бичгийн хэлээ цэвэр авч яваарай
Манай Монголчууд мундаг юмаа. Ер нь бол сүүлийн үед эрүүл мэндийнхээ төлөө �##�хдаг, гүйдэг хүмүүс олширсон. Гэхдээ л шууд марафоны холын зайд гүйнэ гэдэг тийм амар юм биш. Нэг доргивол ч юм хийнэ дээ