Нийгэм мэдээ

ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөн толгой, цээжиндээ гэмтэл авч ирсэн, биеийн байдал хүнд байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгаас Шар хад руу өгсөх гол дагуух замд амьдардаг байсан айлын гэр рүү өнгөрсөн шөнө (2026.10.08) баавгай дайрч, хоёр хүнд халдаж 40 орчим насны эрэгтэй хүн баржээ. Харин 50 орчим настай эмэгтэй нь хүнд гэмтэн, ГССҮТ-д өдгөө эмчилгээ хийлгэж байна.

Баавгайд бариулсан эмэгтэйн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.

Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан.

Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэв.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button