НИЙГЭМНийгэм мэдээ

Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томилов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэнийн дотор хэд хэдэн томилгоо хийж албажуулжээ.

Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар (хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын дарга Б.Билгүүнийг чөлөөлөж, оронд нь Б.Амарсанааг томилжээ.

Шатахууны асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус газрын даргыг сольсон бөгөөд цаашид шатахууны үнэ, нийлүүлэлтээс гадна нөөцийн махны үнэ зэрэгт хяналт тавьж, зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахад анхаарч ажиллах юм байна.

“Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг удаа дараа шүүмжилж, түүнийг огцрохыг шаардсан мэдэгдлүүд хийж байсан нэгэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүрхий залуу шүү. Сангийн анхны сайд Чагдаржавын удам юм шүү.

Гансүх
Гансүх

Ийм залуучууд дэвших ёстой юм шүү.

Зочинкккк
Зочинкккк

Шагналаа шааждээ чаавас

Иргэн
Иргэн

Ийм алба Монгол улсад байдаг юм уу!! Ккк

Зочин
Зочин

сард 30.0 саяын цалин авч юу ч хийдэггүй, ямар ч үр дүнгүй ажилладаг байгууллагын дарга. уг нь энэ олон компаниудыг чичрүүлээд үнмйг тогтвортой барьж өайх ёстой газар

Иргэн
Иргэн

Ажил хийдэггүй газрын ажилтнуудыг төсөвөөс цалинжуулдаг гэхээр гомдолтой байна

Холбоотой мэдээ

Back to top button