НИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Эрхүү мужийн асуудлаар сэрэмжлүүлэг гаргажээ

ОХУ-ын Эрхүү муж дахь Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант эмэгтэй уушгины хатгааны улмаас нас барсан. Түүнийг тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр явж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ.

Тус сэрэмжлүүлэгт ОХУ-ын тухайн бүс нутаг, ялангуяа Эрхүү мужид зорчиж байгаа болон зорчихоор төлөвлөж буй Монголын иргэд эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлаа сайтар анхаарахыг зөвлөсөн байна.

Тухайн бүс нутагт зорчих үед бие тавгүйрхэх, хэвийн бус шинж тэмдэг илэрвэл байгаа газраасаа явахгүй байх, хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ. Мөн 103 болон 112 дугаарын утсаар түргэн тусламж дуудах боломжтой аж.

Түүнчлэн ОХУ-ын хилээр нэвтэрсний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөгөө, тусламж шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын аль нэгтэй 24 цагаар шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтойг Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Манай төр таг чимээгүй..манай Ерөнхий сайдыг оросын ЭСЯ дуудаж тахлын талаар чимээгүй байх даалгавр өгөө биздээ!!!!Казахстан Киргизстан хоёр хилээ хаагаад өндөржилттэй байгаа..Америк хүртэл санаа зовж Оросуудад туслах санал гаргаж ээ..уушгины тахал бол нэг дэгдвэл хэдэн зуун сая хүн үхдэг аюултай
..

Зочин
Зочин

Хойт хилээ хаагаач энэ!

Холбоотой мэдээ

Back to top button