Олон улсын эрчим хүчний агентлаг нөөцөөс газрын тос гаргах ажлыг хурдасгана
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) хуралдаж нөөцөөс газрын тос гаргах ажлыг хурдасгахаар тохиролцсон гэдгээ лхагва гарагт /2026.10.08/ мэдэгджээ. Мөн тус агентлаг гуравдугаар сард тохиролцсоны дагуу дизель түлшийг нөөцөөс гаргах дээр анхаарч ажиллахаар болжээ.
АНУ, Израил хамтран Иранд цохилт өгсний улмаас эхэлсэн дайн болон Украины дайны улмаас дэлхий даяар дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа юм. Үүний улмаас улс орнуудад улс төр, эдийн засгийн эрсдэлүүд нүүрлээд байна. Ираны дайн эхэлсэнтэй холбогдуулан “IEA”-ийн гишүүн орнууд гуравдугаар сард хуралдаж 400 сая баррель газрын тосыг нөөцөөсөө гаргахаар тохиролцсон. Энэхүү ажлыг түргэтгэснээр зах зээлд 100 сая орчим баррель газрын тос гаргах боломжтой юм.
Өнгөрсөн баасан гарагт /2026.10.03/ Их долоон улс АНУ-ын дарамт шахалтаар 100 сая баррель газрын тос нөөцөөсөө гаргах болсон. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын орнуудыг нөөцөөсөө дизель түлш, газрын тос гаргахгүй бол тус тив руу хийх дизелийн экспортоо зогсооно гэж сүрдүүлсэн юм. Украин болон Ираны дайны улмаас Европ дизель түлшний нийлүүлэлтийн хувьд АНУ-аас ихээхэн хамааралтай болсон билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.